Нийгмийн хариуцлагын хүрээнд “Норд Роуд” ХХК 100 мянган хуш мод тарилаа

Хуучирсан мэдээ: 2021.10.28-нд нийтлэгдсэн

Нийгмийн хариуцлагын хүрээнд “Норд Роуд” ХХК 100 мянган хуш мод тарилаа

“Норд Роуд” ХХК нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлж Сэлэнгэ аймгийн Хүдэр суманд 100 000 хуш модны үрсэлгээ суулгаж, арчилгаа хийжээ. Өмнө нь тус суманд 15000 суулгац амжилттай суулгаж нутагшуулж, арчилгааг тогтмол хийсээр иржээ.  Энэ удаагийн 100 000 хуш мод суулгах ажилд компанийн бүх ажилтнууд, мод тарих чиглэлээр мэргэшсэн байгаль орчны мэргэжилтэн, зөвлөхүүд болон тус компанийн Герман түншүүд оролцсон байна. Тус компаний зүгээс үрслүүлсэн хушнаасаа Богд ууланд шилжүүлж суулгахаар төлөвлөжээ. Учир нь сүүлийн жилүүдэд Богд хан уулан дахь хуш модны үржил зогсонги байдалд орсон талаар судалгаа гараад байсан юм.

Д.Энх-Амгалан /“Норд Роуд” ХХК-ны үүсгэн байгуулагч/ :  Өнөөдөр бидний тарьсан хуш мод 30 жилийн дараа самраа өгч эхэлнэ. Бид 30 жилийн дараа энэ модны үр шимийг хүртэж самар авна гэхээсээ илүү байгальдаа хөрөнгө оруулалт хийж, арчилж нөхөн сэргээх зорилгоор мод тарих ажлыг явуулж байна. Байгалийн баялгийг ашиглаж бизнес эрхэлдэг учир байгальдаа эргээд өгдөг, хамгаалдаг байх ёстой гэж боддог. Бид нийгмийн хариуцлагын хүрээнд цаашид тарьсан хушнаасаа Богд ууланд суулгахаар төлөвлөж байна.

“Норд Роуд” ХХК нь анх удаа Европын зах зээлрүү шууд экспорт хийж эхлүүллээ. Энэ онд Герман улс руу 20 тонн, Итали улс руу 42 тонн самрын идээг шууд эксортолно.

Өнөөдрийн байдлаар манай улсын хэмжээнд самар боловсруулах чиглэлээр тусгай зөвшөөрөлтэй 42 аж ахуйн нэгж байгаагаас 20 гаруй нь идэвхитэй үйл ажиллагаа явуулж байна. Тэдний нэг “Норд Роуд” ХХК самрын идээг анх удаа Монголоос Европын зах зээлд гаргаад байна. НАССР болон ISO9001 стандартуудыг үйлдвэртээ нэвтрүүлж, хуш модны самар болон самрын идээг цэвэрлэх, ангилах, ялгах, хатаах, хальслах, бактер устгаж ариутгах, савлах зэргээр 9-11 шат дамжлагаар боловсруулалт хийж, эрүүл аюулгүй чанарын шаардлага хангасан бүтээгдэхүүнийг гадаад болон дотоодын зэх зээлд нийлүүлж байна. 2016 оноос эхлэн Хуш модны чөмгийг Хятад, Япон улсуудад экспортлож эхэлсэн бол энэ онд Европын улсууд руу шууд экспорт хийж эхлүүлээд байна. Хуш модны самар Европын зах зээл дээр эрэлт ихтэй байгааг тус компанийн Герман түншүүд нь хэлж байсан юм.

Иохан Вээгс Nutfair, Ерөнхий захирал: Бидний хамтрагч “Норд Роуд” ХХК өнөөдөр/2021.10.25/ Сэлэнгэ аймгийн Хүдэр суманд 100 000 хуш мод суулгалаа. Нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлж байгаад, энэ үйл ажиллагаанд оролцож байгаадаа сэтгэгдэл маш өндөр байна. Цаашид хамтын ажиллагаагаа үргэлжлүүлнэ гэж бодож байна. Хуш модны самар нь маш амттай, тэжээллэг өег, эрүүл органик хүнс учир манай орны зах зээл дээр эрэлттэй байна.  

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж