Монголын хөлбөмбөгийн холбооны цэнгэлдэх хүрээлэнд Монгол, Малайзын шигшээ багуудын тоглолт өнөөдөр 11:00 цагаас эхэлнэ. Энэ талаар тодруулбал, Азийн аварга шалгаруулах тэмцээний урьдчилсан шатанд дөрөв дэх удаагаа оролцож буй Монголын 23 хүртэлх насны шигшээ баг Малайзын эсрэг чухал тоглолтоо хийхээр болжээ.
Монгол Улсын шигшээ баг эхний тоглолтоо Тайландтай хийж, 1:1-ээр тэнцсэн. Өнөөдрийн тулаанд хэрэв ялалт байгуулж чадвал хэсгээс гарах юм.
Цар тахлын үед олон улсын тэмцээн зохион байгуулж буй тул Монголын хөлбөмбөгийн холбооны цэнгэлдэх хүрээлэнг 50 хувийн дүүргэлттэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна. Тоглолтын өмнөх уулзалтыг багийн ахлах дасгалжуулагч Япон мэргэжилтэн Масэ Шүичи өдөр бүр цахимаар холбогдон өгч, тоглогч нарт өнөөдөр хэрхэн тоглох талаар зөвлөгөө өгчээ.
Х.ДОРЖПАЛАМ
Холбоотой мэдээ