Том Круз хүүхдүүдтэйгээ тоглож байгаад үүдэн шүдгүй болжээ

Хуучирсан мэдээ: 2021.10.28-нд нийтлэгдсэн

Том Круз хүүхдүүдтэйгээ тоглож байгаад үүдэн шүдгүй болжээ

Том Круз хүүхдүүдтэйгээ тоглож байгаад үүдэн шүдгүй болжээ

Холливудын адал явдалт киноны алдарт жүжигчин Том Круз эрсдэлтэй зураг авалтын үеэр тэр бүр гэмтдэггүй атлаа хүүхдүүдтэйгээ тоглож байгаад үүдэн шүдээ "цөм" өшиглүүлж байжээ. Энэ талаар Австралийн сэтгүүлч Колин Аллан саяхан нэгэн ярилцлагынхаа үеэр сонин болгож ярьсан байна. “New York Post” сонины ерөнхий редактор байсан Колин анх Том Круз болон эхнэр Кэти Холмстой оройн зоог барьж байх үеэр энэ тухай олж мэдсэн аж.

Тухайн үед Том Крузын гэр бүл Брүклин рүү нүүж ирээд удаагүй байж. Тэд Брүклиний 54 дүгээр гудамжинд байрлах “Circo” гэх газарт оройн зоог барьжээ. Тэднийг булангийн ширээнд суусны дараа Том Круз вино захиалсан нь Колинд сонин санагдсан байна.

Том Круз шинжлэх ухаан, шашныг хослуулсан “Scientology” гэх байгууллагын гишүүн учраас ердийн үед согтууруулах ундаа хэрэглэдэггүй аж. Ийнхүү тэд вино уунгаа ярилцаж байтал Том Крузын үүдэн шүд ширээний бүтээлэг дээр унажээ.

Дэлхий даяар постор зургууд дээр байдаг царайлаг залуугийн үүдэн шүд уначихсан байгааг хараад Коллин “хэлэх үггүй” болсон аж. Түүнийг "шок"-ноосоо гарч амжаагүй байхад Том Круз "Миний хиймэл шүд хаашаа уначихав. Та харсан уу?" хэмээн асуужээ. Том Круз хиймэл шүдээ олж хийснийхээ дараа Изабелла, Коннор гэх хүүхдүүдтэйгээ тоглож байгаад нүүрэндээ өшиглүүлснээс үүдэн шүд нь унасныг тайлбарласан аж.

Эх сурвалж: RADAR ONLINE

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХахаХаха
1
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж