Монголоос хамгийн их худалдан авалт хийгддэг топ 6 сайт

Хуучирсан мэдээ: 2021.10.28-нд нийтлэгдсэн

Монголоос хамгийн их худалдан авалт хийгддэг топ 6 сайт

Дэлхий даяар интернэт технологи хурдацтай хөгжиж, түүнийг дагаад онлайн худалдан авалт, онлайн хэрэглэгчдийн тоо өдөр ирэх тусам нэмэгдэж байна.

Онлайн худалдан авалт таны цагийг хэмнэж, олон төрлийн бараа бүтээгдэхүүнийг харьцуулан сонголт хийх боломжийг олгодгоороо давуу талтай. Бид энэхүү нийтлэлээрээ уншигч та бүхэндээ Монгол Улсаас виза картаар хамгийн их худалдан авалт хийгддэг 6 онлайн сайтыг танилцуулж байна.

1. WWW.ALIBABA.COM

600 сая гаруй үйлчлүүлэгчтэй, 200 гаруй улсын импортлогч, экспортлогчдын дунд гүүр болж, ялангуяа жижиг бизнесүүдэд зориулсан үйлдвэрлэл, нарийн мэргэжлийн тоног төхөөрөмжүүдийг эндээс хайвал оновчтой учир монголчуудын хувьд ч түгээмэл ашиглагдсаар.

2. WWW.APPLE.COM

Энэхүү сайтад хандаж та “Apple”ийн дуртай бүх зүйлсээ онлайнаар захиалах боломжтой юм. Монголоос төдийгүй дэлхийд “Apple” компанийн “iPhone” ухаалаг гар утаснууд бусад бүтээгдэхүүнтэй харьцуулахад хамгийн их онлайн захиалга хийгддэг хэвээр байна.

3. WWW.TAOBAO.COM

“Alibaba” группийн нэг хэсэг бөгөөд Хятад улсаас захиалж болох бүх бүтээгдэхүүнийг хамгийн хямд үнээр авах боломжтой. Мөн тээвэрлэлтийн зардал Европ болон Америкийг бодвол харьцангуй бага байдагтул онлайн худалдаа эрхлэгчид өргөнөөр ашигладаг.

4. WWW.AMAZON.COM

Дэлхийн хамгийн том онлайн дэлгүүр Amazon.com минут тутамд 4000 ширхэг бараа бүтээгдэхүүн борлуулдаг гэсэн тооцоо байдаг. Хэрвээ Та “Amazon Prime”-ын гишүүн бол амазон дахь дуу, хөгжмүүдийг ямар ч үнэ, сурталчилгаагүйгээр сонсох боломжтой.

5. WWW.EBAY.COM

Энэхүү сайт нь ECHO BAY технологийн группд хамаарагддаг бөгөөд өдгөө дэлхийн хаанаас ч бараа бүтээгдэхүүн захиалах боломжтой дэлхийн томоохон онлайн худалдааны сайтуудын нэг. Монголчуудын хувьд компьютерийн дагалдах (чанга яригч, хулгана г.м) хэрэгслийг энэхүү сайтаас түлхүү захиалдаг байна.

6. WWW.NETFLIX.COM

Анх 2007 онд АНУ-д нээгдсэн Netflix интернэт кино түрээсийн компани өдгөө дэлхийн шилдэг компаниудын нэгт зүй ёсоор багтдаг. Ялангуяа англи хэл сурах хүсэлтэй хэн бүхэнд кино урлаг маш их боломжуудыг олгодог билээ.

Та эдгээр болон бусад онлайн худалдааны сайтуудаас ХХБ-ны VISA картаа ашиглан худалдан авалт хийж "VISA-тай хамтдаа" урамшууллын эзэн болох боломжтой.

Сар бүр 10 харилцагч Amazon, Apple, Netflix сайтуудаас сонгон 100$-ын худалдан авалтын эрх
Супер 10 оролцогч 2022.03.02-нд дансандаа 300$-той "Олимпийн картын" эзэн болно.

Урамшууллын эрх хэрхэн цуглуулах вэ?

Дотоодын онлайн худалдан авалтын 10,000₮ тутамд 1 ш урамшууллын эрх;
Олон улсын онлайн худалдан авалтын 3$ / 3€ тутамд 1 ш урамшууллын эрх тус тус олгогдоно.

ХХБ-ны виза карт захиалах заавар: https://bit.ly/3FUaudx

ХХБ-ны виртуал виза карт захиалах заавар: https://bit.ly/3kcLmma

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
5
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
2
ХөөрхөнХөөрхөн
2
БурууБуруу
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж