Улаанбаатар хот дахь Оросын шинжлэх ухаан, соёлын төв дэргэдээ Монголын уран бүтээлчидтэй хамтран “Орфей” театр байгуулж, нэрт зохиолч Ф.М.Достоевскийн “Гэм зэм” романаас сэдэвлэсэн ижил нэрт постдрамын жүжиг толилуулах болжээ. Жүжгийн нээлт арваннэгдүгээр сарын 25-нд тайзнаа тоглогдох юм.
Ф.М.Достоевский ОХУ төдийгүй дэлхийн утга зохиолд алдар нэрээ үлдээсэн зохиолч билээ. Түүний “Гэм зэм” роман 1866 оны Оросын бурангуй нийгэмд амьдрахын төлөө тэмцэж буй эрийн сэтгэлзүйг өгүүлдэг. Энэхүү бүтээл нь нэрт зохиолчийн Эзэн хааныг алах хуйвалдаанд оролцсоныхоо төлөө шийтгэл хүлээж, Сибирийн цөллөгт явж ирснээсээ хойш бичсэн томоохон бүтээлүүдийн нэг юм.
“Гэм зэм” романыг утга зохиол судлаач, яруу найрагч Я.Баяраа жүжгийн зохиолд хөрвүүлж, М.Батболд найруулан тайзнаа амилуулах ажээ. Мөн тус жүжгийн гол дүрд Төрийн шагналт, Гавьяат жүжигчин Ц.Төмөрбаатар, Д.Ганцэцэг, П.Эрдэнэзаан болон жүжигчин Д.Лхагва, Х.Баярмаа, Д.Түвшинбаяр нар тоглох юм байна.
Х.ДОРЖПАЛАМ
Холбоотой мэдээ