Г.Ган-Эрдэнэ, О.Тулга нар ялалт байгууллаа

Хуучирсан мэдээ: 2021.10.28-нд нийтлэгдсэн

Г.Ган-Эрдэнэ, О.Тулга нар ялалт байгууллаа

Г.Ган-Эрдэнэ, О.Тулга нар ялалт байгууллаа

AIBA буюу Олон улсын сонирхогчийн боксын холбооны насанд хүрэгчдийн ДАШТ Серби улсын нийслэл Белград хотноо үргэлжилж байна. Тэмцээний 51 кг-ын жинд өрсөлдсөн Х.Энхмандах, 57 кг-ын жинд өрсөлдсөн Х.Энх-Амар нар тэмцээнээ өндөрлүүлсэн бол гавьяат тамирчин У.Мөнх-Эрдэнэ Covid-19 авсан тул эх орондоо эргэн ирсэн.

Өчигдөр (2021.10.27) 48 кг-ын жинд Г.Ган-Эрдэнэ Непалийн Рабин Тапаг 60 кг-д О.Тулга Тринидад, Тобаго улсын тамирчин Доннел Филипийг тус тус ялж, дараагийн шатандаа шалгарчээ.

Бусад тамирчдын тухайд 63.5 кг-ын жинд Б.Мишээлт эхний тулаанаа Грекийн тамирчин Василейос Макригианнистай хийж, 5-0 гэсэн харьцаатай ялав. Тэрбээр дараагийн шатандаа Тайванийн Лаи Чү-Энтэй тулалдана. Мөн 67 кг-ын жинд хүч үзсэн Б.Чинзориг ялалт байгуулсан. Түүний хувьд Гуатемалагийн боксчин Карлос Таборыг ялж, дараагийн шатандаа Италийн Винсензо Мангиасапретэй учраа таарав.

Тэмцээний 54 кг-ын жинд Э.Баярсайхан болон 71 кг-ын жинд О.Бямба-Эрдэнэ нар Баасан гаригт тулаанууд хийнэ. Э.Баярсайхан эхний тулаанаа Тайландын боксчин Патипан Утаидатай хийх бол О.Бямба-Эрдэнэ эхний шатандаа гоц мөргөсөн юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж