FIBA буюу Олон улсын сагсан бөмбөгийн холбооноос зохион байгуулсан 15 хүртэлх насны ур чадварын дэлхийн аваргад таван тивийн 105 орон өрсөлдсөнөөс Монголын шигшээ баг мөнгөн медаль хүртлээ.
Монголын баг ийнхүү хоёр жил дарааллан шигшээд шалгарч алт, мөнгөн медалийн эзэд болж байна.
Аваргын төлөө Монголын 15 хүртэлх насны шигшээ баг Израилийн багтай өрсөлдөж, 107:108 буюу ердөө ганцхан оноогоор хожигдол хүлээлээ. Харин хүрэл медалийг Болгарын баг Хятадыг ялж хүртжээ. Манай эрэгтэй баг энэхүү тэмцээний турш Аргентин, Албани, Беларус, Мадакасгар, Пуэрто Рико, Болгар зэрэг багуудыг хожсон.
Эмэгтэй ангилалд мөн Израиль түрүүлж Хятад мөнгө, Беларусь хүрэл медаль хүртжээ. Манай 15 нас хүртэлх шигшээ баг хэсэгтээ гуравдугаар байрт бичигдэн, хасагдах шатанд өрсөлдөх эрхээ хараахан авч чадаагүй юм. Тэд хэсэгтээ Аргентиныг эцсийн мөчид хожсон бол Мадагаскар, Израилийн багуудад дараалан ялагджээ.
Холбоотой мэдээ