Э.Бат-Үүл нарыг шүүх хурал ирэх сарын 3-ныг хүртэл хойшлов

Хуучирсан мэдээ: 2021.10.28-нд нийтлэгдсэн

Э.Бат-Үүл нарыг шүүх хурал ирэх сарын 3-ныг хүртэл хойшлов

Э.Бат-Үүл нарыг шүүх хурал ирэх сарын 3-ныг хүртэл хойшлов

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд Э.Бат-Үүл нарын 11 хүнд холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдаан өчигдөр болохоор товлогдсон ч арваннэгдүгээр сарын 3-ны 10:00 цаг хүртэл хойшлов.

Шүүгдэгч Д.Жаргалсайхан болон шүүгдэгч Э.Бат-Үүл, Б.Чулуудай нарын өмгөөлөгч Н.Ууганцэцэг Covid-19 туссаны улмаас шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй, шүүгдэгч Ш.Ганхуягийн өмгөөлөгч Д.Эрдэнэчимэг шүүх хуралдаан давхацсан тул шүүх хуралдаан хойшлуулах тухай хүсэлтүүдийг тус тус нотлох баримтын хамт ирүүлжээ.

Иймд шүүгдэгч Э.Бат-Үүл нарын 11 хүнд холбогдох шүүх хуралдааныг 2021 оны арваннэгдүгээр сарын 3-ны өдрийн 10:00 цаг хүртэл хугацаагаар хойшлуулж, шүүгдэгч нарт авсан хувийн баталгаа гаргах, таслан сэргийлэх арга хэмжээ, хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

Б.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
19
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж