Mel Gibson машины осолд оржээ

Хуучирсан мэдээ: 2010.08.17-нд нийтлэгдсэн

Mel Gibson машины осолд оржээ

Холливуудын нэрт
ж
үжигчин Mel Gibson өнгөрсөн
ням гаригийн шөнө машины осолд орсон тухай “Access Hollywood” мэдээлжээ.

Тэрбээр Калифорнийн Малибуд 2008 Maserati загварын
машинтай явж байсан ба үдшийн 8.50 минутад осол болсон байна.

Хэргийн газар очсон цагдаагийн оффицер Leland Tang “Чухам
ямар шалтгаанаас осол болсон нь одоогоор тодорхойгүй байна. Жүжжигчин ямар
нэгэн согтууруулах ундаа болон эм хэрэглээгүй нь нотлогдсон. Машин замаас гарч,
чулуутай овгор хэсэгрүү орж зогссон байсан. Тэр өөрөө цагдаагийнхантай холбоо
барьж, тусламж дуудсан” хэмээн мэдэгдсэн байна.

Осол гарах үед Mel
Gibson
ганцаараа явсан ба хүнд бэртэл аваагүй байна.

Н.Наран

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж