Зайлшгүй шаардлагатай импортын эмийн нөөц хомсдох эрсдэлтэй байна | News.MN

Зайлшгүй шаардлагатай импортын эмийн нөөц хомсдох эрсдэлтэй байна

Зайлшгүй шаардлагатай импортын эмийн нөөц хомсдох эрсдэлтэй байна

Зайлшгүй шаардлагатай импортын эмийн нөөц хомсдох эрсдэлтэй байна

Хил гаалиас хамаарч эмийн импортод асуудал үүсвэл хариуцах эзэн бий болов уу? Нийслэлийн ихэнх эмийн сангаар зарим нэр төрлийн эм тасарч байгааг иргэд цахим хуудастаа бичиж байна. Эм гэдэг онцгой бараа учир гаалийн татвар, хяналт шалгалт ч өндөр байх нь лавтай. Гэсэн ч Covid-19-өөс хамаарч эрүүл мэндийн салбарт зарим нэр төрлийн эмийн хомсдол үүсэх, дотоодод үйлдвэрлэдэг бүтээгдэхүүний эмийн орц, найрлага, туслах материал буюу сав, боодол зэрэг хилийн хөл хорионоос хамаарч гацвал хариуцлагыг хэнээс нэхэх нь сонирхолтой.

Өнгөрсөн оны арванхоёрдугаар сар хүртэл эмийн импортын зохицуулалтыг Эрүүл мэндийн яам, Эрүүл мэндийн хөгжлийн төв, Мэргэжлийн хяналт хамаарах чиг үүргийн дагуу хянаж зохицуулдаг байсан. 2021 оноос Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар хариуцаж байна. Нэгдсэн зохицуулалттай ажиллах нь цар тахлын үед зөв учир ийнхүү тусгай нэгж байгуулсан нь оновчтой шийдвэр гэдгийг ч онцолж байсан юм. Өнөөдөр гадаадын улс орнуудын хил гаалийн асуудалтай холбоотой эмийн нөөцөд хомсдол үүсэх эрсдэлээс энэ байгууллага бүрэн сэргийлж чадаж байгаа нь эргэлзээтэй. Татан авалт хийгдэж, импортын эм орж ирж байгаа ч шаардлагатай нэр төрөл тасарч, хомсдох нь хүний эрүүл мэнд, эмчилгээнд ч өөрчлөлт оруулах эрсдэлтэй билээ.

2020 онд Монгол Улс 24.5 тэрбум ам.долларын 893.6 мянган тн, 2021 оны эхний таван сард 11.5 тэрбум ам.долларын 312 мянган тонн эм импортолжээ. Тухайлбал, өнгөрсөн жил 418 тэрбум төгрөгийн эм импортоор орж ирсний 52.5 хувь нь зайлшгүй шаардлагатай, 47.5 хувь нь бусад эм байсан бол энэ оны эхний зургаан сард хийсэн эмийн татан авалтын 60 гаруй хувь нь зайлшгүй шаардлагатай эм байжээ.

Хамгийн сүүлийн статистикаар Монголд 4233 эм бүртгэлтэй байдаг бөгөөд татан авалтын 80 орчим хувийг импортоор оруулж ирдэг байна. Үлдсэн 20 хүрэхгүй хувийг дотооддоо үйлдвэрлэдэг. Тиймээс эмийн импорт гацаж, нөөц хомсдох нь их эрсдэл дагуулах юм.

Эмийн зах зээлд төрийн хяналт, зохицуулалт хийх бүтэц нэгдсэн биш оновчгүй байгаа гэж үзэж, Засгийн газар тусгайлан агентлаг байгуулсан. Тодруулбал, Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар импортын лиценз, гадаадын улс орноос оруулж ирэх тусгай эмүүдэд бүрэн хяналт тавих болсон. Монгол Улс дараах нэр төрлийн эмийн бүтээгдэхүүнд импортлох лиценз өгдөг. Үүнд:

  • Хандив, тусламжийн эм,
  • Засгийн газрын гэрээний дагуу олон улсын байгууллагын шугамаар худалдаж авсан эм,
  • Эм, биологийн идэвхт бүтээгдэхүүний дээж,
  • Оюуны өмчийн эрхийг хамгаалах шаардлагаар худалдааны гэрээг зөвхөн нэг этгээдтэй байгуулах боломжтой, түүнийг орлуулах этгээд байхгүй эм,
  • Өнчин эм,
  • Судалгаа шинжилгээний ажил, эмнэлзүйн туршилтад хэрэглэх эм,
  • Үзэсгэлэн яармагт оролцуулах эм,
  • Эмийн туслах бодис,
  • Уламжлалт эмийн түүхий эд зэрэг байна.

Энэ онд эмийн туслах бодис, уламжлалт эмийн түүхий эд болон вирусийн эм, хандив, тусламжийн эмийг хилээр хамгийн их нэвтрүүлжээ. Импортоос хамаарч зах зээл дээрх эмийн үнэ тогтвортой байх, улсын хэмжээнд зайлшгүй шаардлагатай эмийн эрэлт, нийлүүлэлт тэнцвэртэй байдаг. Иймд гаднаас авдаг шаардлагатай эм болон туслах материалын нөөцийг эртнээс бэлдэж чадвал Covid-19-ийн дараагийн мутацид улс орнууд хилээ хаалаа гэхэд санаа чилээхгүй байх боломжтой юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-10-28 81.17.18.59

==== Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт — https://mysp.ac/50fjz

Avatar

Зочин 2021-10-28 59.153.114.192

Bolj bolj hil haagdaasai geed baidag orkuud ovdood uhetsgee

Avatar

- ( # !)- mashin murgulduxc 2021-10-28 216.38.195.77

^
= –

Avatar

mgl 2021-10-28 202.126.88.166

Minii bodloor ihenh em huuramch, Hytadiin huuramch em uildverledeg kompaniudaas avdag boloh ni haragdaj baina. Ugui bol gadnaas irdeg em galt tereg, esvel ongotsoor orood irne. Ereentei holboogui baih yostoi. Emiig business-iig tur medeldee avah ni zuitei.

Avatar

Zochin 2021-10-28 202.21.102.218

uher Mongol. Zamiin-Uudiin boomtiig zuvhun Ereeneer setgedeg mulguu Mongol. news.mn deer yu hiij yvna aa? FB-ee l uhaldaa,

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж