Технологийн салбарт сүүлийн үед гарсан онцлох үйл явдлууд | News.MN

Технологийн салбарт сүүлийн үед гарсан онцлох үйл явдлууд

Технологийн салбарт сүүлийн үед гарсан онцлох үйл явдлууд

Технологийн салбарт сүүлийн үед гарсан онцлох үйл явдлууд

Технологийн салбарт сүүлийн үед гарсан онцлох 10 үйл явдлын талаар мэдээлэл бэлтгэлээ. Үүнд:

1.“Facebook”-ийн талаар ноцтой баримт дэлгэсэн гурав дахь шүгэл үлээгч гарч ирэв.

  • Өмнө нь “Facebook”-д ажиллаж байсан, нэрээ нууцлахыг хүссэн нэгэн тус байгууллага "Breitbart News"-ийн Гүйцэтгэх захирал Стив Бэннонтой сөргөлдөхийг хүсээгүй тул тус хэвлэл мэдээллийн хэрэгслийг тодорхой дүрэм журмаас чөлөөлж байсан гэжээ.
  • Өөр нэгэн мэдээлэгч “Facebook”-ийг хар тамхины наймаа зэрэг гэмт хэрэг үйлдэх боломж олгодог талаар АНУ-ын Үнэт цаас, биржийн хороонд гомдол гаргасан байна.
  • Америкийн мэдээллийн инженер, эрдэмтэн, шүгэл үлээгч Фрэнсис Хауген энэ онд “Facebook”-ийн хэдэн арван мянган дотоод баримт бичгийг Үнэт цаас, биржийн хороо болон The Wall Street Journal сэтгүүлд дэлгэжээ.
  1. “Apple”-д өмнө нь ажиллаж байсан албан тушаалтнууд өнөөдөр тус компанийг заргын бичгээр булж байна. Энэхүү ажиллагаа урьд өмнө байгаагүйгээр давалгаалж, “Apple”-ийг ажилтнуудаа нас, хүйсээр ялгаварлан гадуурхдаг хэргээр шүүхэд өгсөн юм.
  2.  Стив Жобсын гараар бичсэн захидал дуудлага худалдаагаар зарагдахаар болов. Арваннэгдүгээр сарын 3-нд болох тус дуудлага худалдаагаар Зэн буддизмын талаарх Жобсын үзэл бодол болон Энэтхэг рүү аялах их хүслийнх нь талаар өгүүлсэн бичвэр зарагдах аж.
  3. Харвардын нэгдүгээр курсын оюутны гаргасан нийгмийн сүлжээний нүүр царай таних аппликейшн багагүй маргаан дэгдээв. "The FaceTag" хэмээх уг программаар хүмүүс нэгнийхээ нүүр царайг сканнердан холбоо барих, мэдээлэл солилцох боломжтой аж. Зарим хүмүүс үүнийг ёс зүйгүй гэж үзсэн бол зарим нь огт хийх хэрэггүй аппликейшн гэж дүгнэжээ.
  4. АНУ-ын судлаачид “Twitter” барууны үзэл баримтлалтай улстөрчдийн мэдээллийг нийтэд илүү давуу байдлаар түгээдэг болохыг олж тогтоожээ. Өнгөрсөн долоо хоногт нийтлэгдсэн судалгаанд дурдсанаар “Twitter” хэрэглэгчид зүүнээс илүүтэй баруун жигүүрийн улстөрчдийн контентыг олж харах магадлалтай байдаг аж.

Дашрамд дурдахад, барууны үзэл баримтлалд нийгмийн тодорхой дэг журам, шатлалыг зайлшгүй, жам ёсны үзэгдэл гэдэг бол зүүний үзэл баримтлал нь нийгмийн тэгш байдал, тэгшитгэх үзлийг дэмжиж, нийгмийн шаталсан тогтолцоог эсэргүүцдэг.

  1. “Tesla” компани сүүлийн хэдэн долоо хоногийн хугацаанд өөр өөр загвар бүхий цахилгаан машинуудынхаа үнийг нэмсээр байна. Тухайлбал, “Model X Long Range” болон “Model S Long Range” загварын автомашины үнийг тус бүр 5000 ам.доллараар нэмжээ.
  2. Технологийн салбарт амжилтад хүрсэн хар арьст үүсгэн байгуулагчид болон гүйцэтгэх захирлууд бие биедээ хөрөнгө оруулалт хийж, өөрсдийн сүлжээ, баялгийг бий болгож байна. Тэд мөн санхүүгийн дэмжлэг шаардлагатай байгаа, өсөх ирээдүйтэй залуусыг дэмжихийг хүсч байгаа аж.

Эх сурвалж: INSIDER

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-10-28 81.17.18.59

=== Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт — https://mysp.ac/50fjz

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж