60 секундэд 21.1 сая мессэж илгээн, 695 мянган контент түгээдэг | News.MN

60 секундэд 21.1 сая мессэж илгээн, 695 мянган контент түгээдэг

60 секундэд 21.1 сая мессэж илгээн, 695 мянган контент түгээдэг

Хүн төрөлхтөн дижитал буюу цахим эрин үед амьдарч байна. Технологийн дэвшлийн нөлөөтэйгөөр маш их хэмжээний мэдээлэл өгөгдөл (их өгөгдөл) богино хугацаанд бий болдог болсон. Улмаар их өгөгдлийг ашиглан, албан ёсны статистикийн бүтээгдэхүүн бий болгох, турших зорилготой ажлын хэсэг, олон улсын конференц, үйл ажиллагааг НҮБ-ын түвшинд 2013 оноос хойш тогтмол зохион байгуулж буй билээ.

Цаг үеийн шаардлагаар хэрэглэгчдээс илүү нарийвчлалтай, илүү богино хугацаанд илүү их тоон мэдээллийн хэрэглээ хурдацтайгаар өсөн нэмэгдэж, үүний нөлөөгөөр статистикийн байгууллага дараахь сорилтуудтай тулгарч буй юм. Үүнд:

  • Төсвийн хэмжээ багасах
  • Мэдээлэгчид ирэх дарамт нэмэгдэх
  • Хариултын түвшин буурах зэрэг сорилтууд багтаж байна.

Дээрх асуудлыг шийдвэрлэх боломжтой гарц нь их өгөгдөл гэж үзэж буй бөгөөд Үндэсний статистикийн хороо салбар бүрийн дата засаглалыг хөгжүүлж, Төрийн нэгдсэн систем үүсгэхээр зорьж байгаа аж. Ингэснээр төр болон хувийн хэвшлийн шийдвэр илүү оновчтой болж, эдийн засгийн салбаруудын нөхцөл байдлыг бодитой үнэлж, төсөв хэмнэж, үр дүнд нь улс орны хөгжлийн үе шатыг хурдасгах боломжтой юм.

Төрийн байгууллагуудын өгөгдлийн сангууд тусдаа байршсанаас үүдэн зарим зорилтот бүлгүүд нарийн тодорхойлогдох боломжгүй байдаг. Иймд төрийн их өгөгдлийн сан байгуулагдсанаар албан бус хөдөлмөр эрхлэгчид, ажилгүй хүн ам, эмзэг бүлгийн иргэд, нэн ядуу, орон гэргүй хүн ам зэрэг тоон мэдээллээр баталгаажаагүй, төрийн үйлчилгээнд тэгш байдлаар хамрагдах боломжгүй бүлгүүдийн тоон мэдээлэл бүрдэх, улмаар тэдгээр бүлгийн нөхцөл байдал, хэрэгцээ шаардлагыг оновчтой тодорхойлох боломжтой болох юм.

Д.БАТ-АЮУШ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-10-28 81.17.18.59

========= Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт — https://mysp.ac/50fjz

Avatar

Оноч 2021-10-28 66.181.161.92

За бас нэг СҮРЖИГНЭЛ эхэлж байна. ИХ ӨГӨГДӨЛ гэдэг нэр томъёо. Хүмүүс мэдэхгүй далимдуулаад л нэг далайлтаар бүхнийг шийдэж буй мэт сэтгэгдэл төрүүлэх, ард нь томоохон мөнгө үрэн таран хийх ажиллагаа. Их өгөгдөл гэдэг нь одоо интернэт дээр явж буй маш их хэмжээний өгөгдлийг хайрцаглаж савлах, улмаар хайрцагнууд дотроо нэгэн зэрэг хайлт хийх замаар хайлтыг хурдан хийх л арга технологи. Үүнд маш олон хайрцаг сав хэрэгтэй болно. Маш их багтаамжтай сервер-машинууд л хэрэгтэй. өөр сүртэй зүйл байхгүй

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж