Хятад: Тайванийн цэргийн хүч бидэнд юу ч болохгүй

Хуучирсан мэдээ: 2021.10.27-нд нийтлэгдсэн

Хятад: Тайванийн цэргийн хүч бидэнд юу ч болохгүй

Хятад: Тайванийн цэргийн хүч бидэнд юу ч болохгүй

Хятадын “The Global Times” сонин Бээжин, Тайбэй хоёрын хооронд зэвсэгт мөргөлдөөн үүсвэл нөхцөл байдал хэрхэн өрнөж болох талаар бичсэн хурц нийтлэлийг Лхагва гаригт гаргажээ. Тус нийтлэлд бичсэнээр Бээжин, Тайбэй хоёрын хооронд зэвсэгт мөргөлдөөн үүссэн тохилдолд Тайванийн арал Хятадын армийн өөдөөс хүчтэй эсэргүүцэл үзүүлж чадахгүй төдийгүй АНУ-ын дэмжлэг ч тус болохгүй гэжээ.

"Хятадын эх газар болон Тайвань арлын хоорондох цэргийн чадавхийг 18 жилийн өмнөхтэй харьцуулахад тэнгэр газар шиг ялгаатай болсон" гэж нийтлэлд бичсэн байна. Мөн "Эх газрын Хятад энх тайвныг сахин хамгаалах үүднээс дайн хийхийг хүсэхгүй байна. Тиймээс дайн эцсийн сонголт байх болно” гэжээ. Үүний зэрэгцээ Тайванийн зэвсэгт хүчин "ганц цохилтыг ч тэсвэрлэж чадахгүй" гэдгийг онцолсон аж.

Үүгээр зогсохгүй “Хэрэв дайн болвол Тайвань ялагдан сүйрэх нь дамжиггүй” гэжээ. Нийтлэлд үүнээс хатуу мэдэгдэл гаргасан нь “АНУ Тайванийн өмнөөс тулалдах магадлал тун бага бөгөөд эх газрын Хятадыг өөр аргаар дарахыг хичээнэ. Гэхдээ АНУ зэвсэгт мөргөлдөөнд оролцохоор шийдвэл Тайваний хоолой америк цэргүүдийн булш байх болно" гэж анхааруусан явдал байв.

“Global Times” сэтгүүлийн шинжээчдийн үзэж байгаагаар, Тайванийн одоогийн эрх баригчид арлыг хамгаалахын тулд боломжтой бүх арга хэрэгслийг ашигласан ч нөхцөл байдлыг өөрчилж чадахгүй гэжээ. Үүгээр зогсохгүй, Тайванийн цэргийн анги 180 мянган цэргийн байнгын бүрэлдэхүүнтэй ч ихэнхи нь "гүзээлзгэн цэргүүд" буюу цэргийн дарамтыг тэсвэрлэх чадваргүй, эмзэг, турьхан залуучууд байдаг гэсэн байна.

Мөн “Тайванийн эрх баригч Ардчилсан дэвшилт нам АНУ болон Барууны үзэл сурталд тулгуурлан “салан тусгаарлах” гэсэн хуурмаг төсөөлөлд умбаж, сэрүүн зүүдэлдэг” гэж нийтлэлд тэмдэглэжээ. Эцэст нь "Хэрэв Тайваний асуудал цэргийн аргаар шийдвэрлэх хэмжээнд хурцадвал тулалдаж зүрхлэхгүй Тайваний эрх баригчид эртхэн бууж өгөх нь хүн бүрийн хүлээлтэд нийцнэ" хэмээх дүгнэлтээр нийтлэлээ төгсгөсөн байна.

 ЭХ СУРВАЛЖ: TASS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
65
ТэнэглэлТэнэглэл
35
ХахаХаха
9
ГайхмаарГайхмаар
8
ЗөвЗөв
6
ХарамсалтайХарамсалтай
5
БурууБуруу
3
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж