"Nodoublestandart" иргэдийн хөдөлгөөний тэргүүн Э.Одбаярыг аравдугаар сарын 6-наас хойш хорьж буй. Түүнийг "Батлан даалтанд байх хугацаандаа дахин хэрэгт холбогдсон" гэх үндэслэлээр нэг сар хорих шийдвэрийг гаргасан. Харин Э.Одбаяр үндэслэлгүйгээр хэрэгт холбогдуулан яллагдагчаар татсаныг эсэргүүцэж, нойтон өлсгөлөн зарлаад 20 хонож байгаа юм.
Энэ хугацаанд Э.Одбаярын бие муудаж, бөөрний дутагдалд орсон гэх оноштойгоор хорих ангийн эмчийн хяналтад байгааг түүний өмгөөлөгч Ч.Мөнхсайхан мэдэгдсэн.
Гэтэл ШШГЕГ-ын дарга, хурандаа Д.Загджав өнөөдөр (2021.10.27) сэтгүүлчдэд өгсөн мэдээлэлдээ түүнийг 10 орчим кг турсан боловч биеийн байдал нь сайн байгаа гэсэн тайлбарыг өглөө. Түүнчлэн тэрбээр өлсгөлөнгөө сайн дураар зогсоохгүй бол албадан эмчлэх талаар мэдэгдсэн юм.
Э.Одбаярын хувьд “Ковидизм” буюу коммунизмын нэг төрөл өнөөгийн нийгэмд тогтсон. Үүнийг бүхэлд нь дарангуйллын нэг хэлбэр гэж хэлж болно. Дарангуйлал Монголд нэгэнт бүрэлдэн тогтсон байна. Иргэдийнхээ үгийг сонсохгүй эрх баригч нам, удирдагч байна гэдэг нь дарангуйллын хэлбэр рүү орж байна" гэдгийг удаа дараа мэдэгдсээр ирсэн.
Холбоотой мэдээ