Ньюс хөтөч: “Хүүхэд хөгжлийн асуудлууд-II” хурал болно | News.MN

Ньюс хөтөч: “Хүүхэд хөгжлийн асуудлууд-II” хурал болно

Ньюс хөтөч: “Хүүхэд хөгжлийн асуудлууд-II” хурал болно

Ньюс хөтөч: “Хүүхэд хөгжлийн асуудлууд-II” хурал болно

Ньюс агентлаг 2021.10.28-ны Пүрэв гаригт болох үйл явдлын товч мэдээллийг хүргэж байна.

08.00 ЦАГТ

“Туушин” зочид буудалд Монголын эмэгтэйчүүдийн холбооноос УИХ дахь Хүчирхийллийн эсрэг лобби бүлгийн гишүүдтэй уулзана. Утас:99085725

10.00 ЦАГТ

-Жендэрийн үндэсний хорооноос Монголын бичил болон жижиг бизнес эрхлэгч эмэгтэйчүүдэд Covid-19 цар тахлын үзүүлж буй нөлөөллийн үнэлгээний судалгааг танилцуулна.

-“Хүүхэд хөгжлийн орчин үеийн асуудлууд-ll” сэдэвт ОУ-ын эрдэм шинжилгээний хурал Хүүхдийн ордонд болно. Монгол, АНУ, ОХУ, БНСУ, Япон зэрэг орны эрдэмтэн судлаачид, төлөөлөгчид, Монгол Улсад суугаа дипломат байгууллага, олон улсын байгууллагын төлөөлөгчид цахим, танхим хосолсон хэлбэрээр оролцоно. Утас: 88701407

11.00 ЦАГТ

-Монгол Улсын гавьяат тамирчин, Хөдөлмөрийн баатар Х.Цагаанбаатарын тухай номын нээлт болно.

-МҮХАҮТ-д Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцүүлэг болно.

-“Tourism for inclusive growth – Хүртээмжтэй өсөлтийг хангах аялал жуулчлал” уриатай “АйТиЭм-2021” үзэсгэлэнгийн нээлт "Мишээл" олон улсын худалдааны төвд болно.

13.00 ЦАГТ

Монголын уран зургийн галерейд Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн, зураач Г.Дунбүрээгийн “Миний ертөнц” үзэсгэлэн нээлт болно.

14:00 ЦАГТ

“Их Монгол” хорооллын оршин суугчид Усан оргилууртай хөшөөн дээр тэмцэл өрнүүлнэ. Утас : 88405018

14.30 ЦАГТ

МҮХАҮТ-д тус танхим болон "Наран фүүдс" компанийн хамт олон аж ахуй нэгж, байгууллагуудад үйл ажиллагаагаа тогтвортой явуулахын тулд Covid-19-ийн гуравдугаар тундаа хамрагдахыг уриална.


ТӨРИЙН ОРДОНД

09.00 ЦАГТ

Нутгийн удирдлагын дэд хорооны хуралдаан “Үндсэн хууль” танхимд болно. Хэлэлцэх асуудал: Дэд хорооноос 2021 оны намрын ээлжит чуулганы хугацаанд хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөө батлах

10.00 ЦАГТ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болно

13.00 ЦАГТ

Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан “Үндсэн хууль” танхимд болно.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-10-28 81.17.18.59

======== Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт — https://mysp.ac/50fjz

Avatar

зочин 2021-10-28 202.21.100.210

хэний Цагаанбаатар билээ. Халтмаагийн билүү

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж