Их хэмжээний мөнгөтэй явж байсан вьетнам иргэнийг бүлэглэн дээрэмджээ

Хуучирсан мэдээ: 2021.10.27-нд нийтлэгдсэн

Их хэмжээний мөнгөтэй явж байсан вьетнам иргэнийг бүлэглэн дээрэмджээ

Их хэмжээний мөнгөтэй явж байсан вьетнам иргэнийг бүлэглэн дээрэмджээ

Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороонд энэ сарын 22-ны өдөр Вьетнам улсын иргэн гэмт халдлагад өртөж бусдад зодуулж, дээрэмдүүлсэн талаарх гомдол цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.

Тодруулбал, гадаад улсын иргэнийг аравдугаар сарын 21-ний өдөр 21:00 цагийн орчимд биедээ их хэмжээний мөнгөтэй явж байхад нь үл таних хоёр эрэгтэй  хүч хэрэглэн машинд суулган, айлгаж сүрдүүлж, мөнгө, iPhone маркийн хоёр гар утсыг нь дээрэмджээ. Улмаар хохирогчийг Баянзүрх дүүргийн 21 дүгээр хорооны нэгэн гудамжинд буулгасан аж.

Тиймээс тус дүүрэг дэх цагдаагийн газраас тухайн гэмт хэргийн мөрөөр шуурхай эрэн сурвалжилж, мөрдөн шалгах ажиллагааг явуулж, Б,Ч,Х нар үйлдсэнийг олж тогтоон цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авчээ. Хэргийг Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтэс үргэлжлүүлэн шалгаж байна.

Х.ДОРЖПАЛАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
БурууБуруу
2
ЗөвЗөв
2
ХөөрхөнХөөрхөн
1
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж