Монгол төрийн түүхийн музейг "Чингис хаан" музейтэй нэгтгэнэ | News.MN

Монгол төрийн түүхийн музейг "Чингис хаан" музейтэй нэгтгэнэ

Монгол төрийн түүхийн музейг "Чингис хаан" музейтэй нэгтгэнэ

Монгол төрийн түүхийн музейг "Чингис хаан" музейтэй нэгтгэнэ

Монгол төрийн түүхийн музейн үйл ажиллагааг 2022 оны нэгдүгээр сараас 1-ний өдрөөс эхлэн зогсоож, “Чингис хаан” музейд нэгтгэх шийдвэр гарчээ. Ингэснээр музейн эд хөрөнгө, үзмэр, сан хөмрөг, эд өлгийн зүйлийг “Чингис хаан” музейд шилжүүлэх гэнэ.

"Чингис хаан" музейн бүтээн байгуулалтын ажил 98 хувьтай үргэлжилж байгаа бөгөөд нийт 62.8 тэрбум төгрөг зарцуулсан.  Шинэ музей ирэх оны хоёрдугаар улиралд албан ёсоор музей үүд хаалгаа нээхээр төлөвлөсөн гэдгийг Соёлын дэд сайд М.Батбаяр хэлсэн юм.

Монгол төрийн түүхийн музей нь Төрийн ордны өргөтгөлд үйл ажиллагаа явуулдаг, үзмэрийн дөрвөн танхимтай, жилд дунджаар 24 мянган хүнд үйлчилдэг, орон тооны 18 ажилтантай аж.

Их Монгол Улс, Монголын эзэнт гүрний хаадын алт, мөнгө, зэс зооснууд, Өмнөговь аймгийн Ноён сумын Цагаан ханангийн агуйгаас олдсон XIII зууны үеийн язгууртны хувцас хэрэглэл, Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын Бурхан толгойн булшнаас гарсан Монгол хатны малгай болон эрт, эдүгээгийн төрт ёсны түүхэнд холбогдох ховор нандин 703 дэсийн 1237 үзмэртэй ажээ.

"Чингис хаан" музейн бүтээн байгуулалтын ажлыг Соёлын яамны захиалгаар, “Балданс” компани музейн зураг төслийг хийж, “Билгүүн Монгол констракшн” ХХК барилга угсралтын ажлыг гүйцэтгэн, Барилгын хөгжлийн төв захиалагчийн хяналт тавин ажилласан байдаг.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

os 2021-10-27 172.85.168.166

karmadagaj

Avatar

boliochee,+boxiptoi xolbojj,ycnii cus#,shyrshj abtys,tsupkbyrxg nyrajasa,symiin zaslj 2021-10-27 172.85.168.166

mangarlajs?

Avatar

Зочин 2021-10-27 185.220.100.250

!! Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт — https://mysp.ac/50fjz

Avatar

байгал 2021-10-27 49.0.142.2

түүхийн музей болж байгаа юмаа даа?

Avatar

Badarch taxar 2021-10-27 59.153.114.140

Өөр бусад музёиг нэмж нэгтгэхгүй бол энэ том байшинг дүүргэх үзмэр байхгүй шүү !! Үнэн хэрэгтээ чингэс хааны үёийн эд агуурс гэж ганц ч юм олдоогүй үлдээгүй шүү дээ !!!

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж