Ирак, Сири дэх цэргийн ажиллагаагаа Турк хоёр жилээр сунгав

Хуучирсан мэдээ: 2021.10.27-нд нийтлэгдсэн

Ирак, Сири дэх цэргийн ажиллагаагаа Турк хоёр жилээр сунгав

Ирак, Сири дэх цэргийн ажиллагаагаа Турк хоёр жилээр сунгав

Туркийн парламент Ирак, Сирийн хойд хэсэгт хил дамнасан цэргийн ажиллагаа явуулах засгийн газрын тогтоолыг дахин хоёр жилээр сунгахаар боллоо. Ийнхүү тус цэргийн ажиллагаа Ирак, Сирийн хойд нутагт 2021 оны аравдугаар сарын 30-наас 2023 оны аравдугаар сарын 30-ныг хүртэл үргэлжлэн явагдахаар болов.

Турк улс цэргийн ангиа хилийн чанадад байрлуулахаас гадна ерөнхийлөгчийн тогтоолын дагуу Туркийн нутаг дэвсгэрт гадаадын зэвсэгт хүчнийг байрлуулах асуудлыг мөн авч үзсэн байна. Туркийн хил дамнасан цэргийн ажиллагааны зорилго нь Сирийн умард нутагт байрлах “Курдын ардын хамгаалах бүлэглэл”-ийг устгах юм.

Уг бүлэглэлийг Курдистаны ажилчны намын Сири дэх салбар гэж үздэг.

Иракийн хойд нутаг дахь Кандилийн нуруунд тус бүлэглэлийн гол бааз байрлах бөгөөд Туркийн арми тус бүс нутагт хуурай замын болон агаарын цэргийн ажиллагааг тогтмол явуулдаг байна. Турк, АНУ, ЕХ-ны аль аль нь сүүлийн 30 гаруй жилийн турш Туркийн засгийн газрын эсрэг ажиллагаа явуулж буй тус бүлэглэлийг алан хядах байгууллагийн жагсаалтад оруулжээ.

ЭХ СУРВАЛЖ: XINHUA

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж