"Netflix"-ийн солонгос цуврал “Squid game” дэлхий нийтийг байлдан дагуулж байна. Тэгвэл АНУ-ын мэргэжлийн сагсан бөмбөгийн "NBA"-ийн алдарт тамирчин ЛеБрон Жэймс ч энэ цувралыг үзэж, өөрийн бодлоо хуваалцав. Түүнд киноны төгсгөл таалаагдаагүй гэнэ. Тэрбээр “Надад төгсгөл нь таалагдаагүй ээ. Онгоцондоо суугаад очиж охиноо хар л даа. Хурдхан л хоёрдугаар улирлыг нь гаргаарай” гэж хэлээд амжжээ.
Гол дүрийн жүжигчин Сон Ги Хун АНУ-руу явж охинтойгоо уулзах гэж явж байсан ч гэнэт утсанд нь дуудлага ирэн цувралын төгсгөлийн анги дуусдаг билээ.
Харин ЛеБроны дээрх шүүмжлэл “Squid game”-ийн найруулагч Дон Хёкийн эгдүүлцлийг хүргэсэн бололтой. Тэрбээр “The Guardian” сонинд өгсөн ярилцлагадаа “Та нар “Space Jam 2”-ийг үзсэн үү? ЛеБрон Жэймс сайн залуу. Тэр юу хүссэнээ хэлж болно.Үүнийг нь ч би хүндэлнэ. Түүнд хандаж хэлэхэд цувралыг минь бүтэн үзсэнд баярлалаа. Гэхдээ би төгсгөлөө өөрчлөхгүй. Энэ бол миний төгсгөл. Хэрэв түүний сэтгэлд нийцэх төгсгөл байгаа бол өөрийнхөө уран бүтээлийг хийх хэрэгтэй байх. Харин түүнийг бүтээлийг үзчихээд би “Шоу чинь таалагдлаа. Гэхдээ төгсгөлөөс нь бусад нь” гэж хэлнэ” хэмээн ярьжээ.
ЛеБрон Жэймсийн гол дүрд нь тоглосон "Space Jam 2" кино өнгөрсөн зун нээлтээ хийсэн ч олны хүлээлтэнд хүрч чадаагүй. Харин “Squid game” энэ оны онцлох бүтээлээр тодроод байна. Тун удахгүй Halloween буюу сүнсний баяр болох гэж байгаатай холбогдуулан тус цувралын хувцас, хэрэглэлүүд эрэлт ихтэй байгаа аж.
Холбоотой мэдээ