“Сайхан бүсгүй” группийн админ нийслэлийн шилдэг гэр бүлээр тодорлоо

Хуучирсан мэдээ: 2021.10.27-нд нийтлэгдсэн

“Сайхан бүсгүй” группийн админ нийслэлийн шилдэг гэр бүлээр тодорлоо

“Сайхан бүсгүй” группийн админ нийслэлийн шилдэг гэр бүлээр тодорлоо

Жил бүр  "Нийслэл хотын шилдэг гэр бүлийг алдаршуулах”  арга хэмжээг хүмүүнлэг, оюунлаг, бүтээлч, спортлог, өв соёлоо түгээн дэлгэрүүлэгч таван номинацаар 11 гэр бүлийг алдаршуулдаг.  Ёслол, хүндэтгэлийн арга хэмжээ өнөөдөр /2021.10.27/ Хангарди ордонд боллоо.

Хүмүүнлэг номинацид Хан-Уул дүүргийн 11-р хорооны иргэн Г.Банзрагч түүний гэргий “Сайхан бүсгүй” группийн админ Б.Дэлгэрмаагийн гэр бүл тодорлоо. Г.Банзрагчийн гэр бүл ам бүл дөрвүүлээ /хоёр хүүхдийн хамт/ амьдардаг. Б.Дэлгэрмаа нь Турк улсын Анкарагийн их сургуульд олон улсын харилцааны мэргэжлээр төгссөн бөгөөд Дэлгэр интернэшнл ХХК-ийг удирддаг. "Facebook" дэх "Сайхан бүсгүй" группийнхээ хүрээнд сард дунджаар 8-12 төрлийн танхимын болон онлайн сургалтыг 2017 оноос хойш 2500 орчим бүсгүйчүүдэд сэтгэлзүй, гэр бүлийн харилцаа, хандлага, оёдол, үсчин, хэлний сургалт, маркетинг, менежмент зэрэг олон чиглэлээр хүргэжээ. Түүнчлэн  цэцэрлэг тохижуулах, эмнэлэгт шарлагын аппарат бэлэглэх, өрх толгойлсон эхчүүдэд гэр өгөх зэрэг олон сайн үйлсийг зохион байгуулсан аж.

Б.Дэлгэрмаа “Хүмүүнлэг гэр бүлээр тодорсонд баяртай байна. Энэ талаар долоо хоногийн өмнө мэдсэн.  “Сайхан бүсгүй” группийг үүсэн байгуулагч байна. Группийн туслах охидууд маань материал бүрдүүлж өгсөн байсан. Байгуулагдаад таван жил болж байна. Энэ хугацаанд тусалж  дэмжиж байсан ханьдаа, хамтарч ажилладаг бүх хүмүүсдээ баярлалаа. Хүмүүнлэг номинаци авах шалгуур бол ганц миний ажилын үр дүн биш юм. Группээрээ дамжуулан олон хүмүүнлэгийн ажил хийсэн.

Томоохон ажлаас сонирхуулбал, ХУД-ийн 73-р цэцэрлэг, БЗД-ийн 251-р цэцэрлэг, СХД-ийн 176-р цэцэрлэг тус бүрийн өрөгтгөлийн тохижуулах ажлуудыг санаачлан хийж байсан. Одоогоор 21 аймгийн нярайн шарлагын аппаратын тоог нэмэгдүүлэх ажлыг эхлүүлээд 12 дах аппаратаа арваад хоногийн өмнө Дорнод аймагт хүлээлгэж өглөө.

Мөн өрх толгойлсон зургаан дүүргийн эмэгтэйчүүдэд “Монгол гэр” өгсөн. “Мана” асрамжийн газрын гадна талбайг тохижуулах, Гэмтэлийн хүүхдийн мэс заслын тасгийг тохижуулсан гэх мэт олон ажил байна. Мэдээж энэ бүхний ард группийн маань бүсгүйчүүд байдаг. Санаачлан хийж байгааг минь дэмжиж энэхүү шагналыг өгсөн гэж бодож байна” гэв.

Түүний нөхөр Г.Банзрагч “Эхнэрийн маань санаачлан хийдэг сайн үйлсийн ажлуудыг нь үнэлж хүмүүнлэг номинацид шалгаруулсанд баяртай байна" хэмээн сэтгэгдэлээ хуваалцлаа.

"Нийслэл хотын шилдэг гэр бүлийг алдаршуулах”  арга хэмжээг  Нийслэлийн гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Нийслэлийн Засаг Даргын тамгын газартай хамтран нийслэл Улаанбаатар хот үүсэн байгуулагдсаны түүхт ойг тохиолдуулан уламжлал болгон зохион байгуулдаг.

ШИЛДЭГЭЭР ШАЛГАРСАН ГЭР БҮЛ /НОМИНАЦИ ТУС БҮРЭЭР/

  1. Оюунлаг номинацид:
  • Хан-Уул дүүргийн 11-р хорооны иргэн Б.Насанбат
  • Сүхбаатар дүүргийн 15-р хорооны иргэн Д.Хосбаяр
  1. Хүмүүнлэг номинацид:
  • Баянзүрх дүүргийн 8-р хорооны иргэн Р.Цэндпүрэв
  • Хан-Уул дүүргийн 11-р хорооны иргэн Г.Банзрагч
  1. Бүтээлч гэр бүл:
  • Сүхбаатар дүүргийн 16-р хорооны иргэн С.Жаргалсайхан
  • Баянзүрх дүүргийн 12-р хорооны иргэн А.Цэрэндагва
  1. Өв соёлоо түгээн дэлгэрүүлэгч гэр бүл:
  • Баянзүрх дүүргийн 8-р хорооны иргэн Ц.Цэрэндорж
  • Сонгинохайрхан дүүргийн 15-р хорооны иргэн О.Дуламдорж
  1. Спортлог гэр бүл:
  • Налайх дүүргийн 1-р хорооны иргэн А.Баянмөнх
  • Чингэлтэй дүүргийн 6-р хорооны иргэн О.Цэгмид нар тодорсон юм.

С.ОЮУНГЭРЭЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ХөөрхөнХөөрхөн
3
ХахаХаха
3
ТэнэглэлТэнэглэл
2
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж