Удирдлагын тогтворгүй байдлаас болж чөлөөт бүс хөгжихгүй байна | News.MN

Удирдлагын тогтворгүй байдлаас болж чөлөөт бүс хөгжихгүй байна

Удирдлагын тогтворгүй байдлаас болж чөлөөт бүс хөгжихгүй байна

Удирдлагын тогтворгүй байдлаас болж чөлөөт бүс хөгжихгүй байна

 Эдийн засгийн байнгын хороо Чөлөөт бүсийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна. Хуулийн төслийг Шадар сайд С.Амарсайхан танилцуулав.

Тэрбээр “Алтан булаг“ чөлөөт бүсийг байгуулаад 17 жил, “Цагааннуур” чөлөөт бүсийг байгуулаад 14 жилийн хугацаа өнгөрсөн боловч хашаа хүрээ татах, хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар цөөн тооны худалдааны газар ажиллуулахаас өөр бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын чиглэлээр дорвитой ажил хийгдэлгүй өнөөг хүрч байгааг дуулгалаа. Учир нь чөлөөт бүс байгуулах асуудал сайдаас_ сайд, яамдаас яамд дамжсаар ийм байдалд оржээ.

Чөлөөт бүсийн тухай хуулийн гуравдугаар зүйлийн 3.1.11 дэх заалтын ““хил дамнасан чөлөөт бүс” гэж хил залгаа улсын хилийн боомтын газар нутагт Засгийн газар хоорондын хэлэлцээрт үндэслэн байгуулсан чөлөөт бүсийг" гэсэн томьёолол нь найруулгын хувьд зөвхөн хөрш улсынхаа хилийн боомтын нутаг дэвсгэрт чөлөөт бүс байгуулахаар ойлгогдож байгаа бөгөөд агуулгын хувьд Чөлөөт бүсийн тухай хуулийн зургадугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт “Чөлөөт бүсийг хилийн боомтын болон Засгийн газрын санал болгосон бүс нутагт байгуулна.”, 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэгт ”Чөлөөт бүсийн газар нь боомтын газар нутагт хамаарахгүй” гэж заасантай зөрчилдөж байна. Түүнчлэн чөлөөт бүсэд гэмт хэрэгтэй тэмцэх, олон нийтийн аюулгүй байдлыг хангах, нийтийн хэв журам хамгаалах цагдаагийн чиг үүргийг дотоодын цэрэг гүйцэтгэхээр заасныг Цагдаагийн албаны тухай хуультай нийцүүлэх шаардлагатай байна.

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулиар чөлөөт бүсийн хөгжлийн асуудал Монгол Улсын Шадар сайдын эрхлэх асуудлын хүрээнд хамаарч байгаа тохиолдолд Чөлөөт бүсийн тухай хуулийг хэрэгжүүлэх, “Алтанбулаг” чөлөөт бүсийн үйл ажиллагааг жигдрүүлэх, “Цагааннуур”, “Замын-Үүд” чөлөөт бүсүүдийн үйл ажиллагааг нээхтэй холбогдуулан чөлөөт бүсийн үйл ажиллагаанд хамааралтай дүрэм, журмуудыг баталж мөрдүүлэх, зөвшөөрөл олгох, гэрээ байгуулах асуудлыг Монгол Улсын Шадар сайдын шийдвэрээр баталгаажуулах эрх зүйн зохицуулалтгүй буюу хуулийн хийдэл үүсгэж байна. Иймд Чөлөөт бүсийн тухай хуулийн холбогдох зүйл, хэсэг, заалтын уялдааг хангах, хуулийн агуулга, найруулга дахь дээр дурдсан зөрчил болон хийдлийг арилгах үүднээс Чөлөөт бүсийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулж батлуулах шаардлагатай байна” гэв.

Гишүүд хуулийн төсөлтэй холбогдуулан асуулт асууж, хариулт авч байна

УИХ-ын гишүүн Ц.Сэргэлэн:

-Дагалдан гарах хуулийн төслүүдтэй холбогдуулан лавлах зүйл байна. Хилийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай асуудал орж ирлээ. Хилийн боомтын онцгой бүрэн эрхт захиргааг Засгийн газар байгуулна гэсэн томёолол орж ирж байна. Covid-19-ийн хуулийн үйлчлэл арванхоёрдугаар сарын 31-нд үйлчлэл нь зогсох энэ асуудал үргэлжлээд Хилийн тухай хуульд нэмэлт өөрчлөлтөөр орж ирлээ гэж ойлгож байна. Гэхдээ онцгой бүрэн эрхтэй боомтын захиргааг Covid-19 халдварын үед буюу онцгой нөхцөл байдал үүссэн үед хилийн боомтоор экспортын бүтээгдэхүүнийг хурдан, шуурхай гаргах, гацааг арилгах зорилготой байгуулагдсан. Энэ нь цаашид үргэлжлээд ердийн үед ч онцгой бүрэн эрхт захиргаа ажиллахаар хууль эрхзүйн зохицуулалттай болох нь. 

Тиймээс ердийн цагийн үед онцгой бүрэн эрх эдэлж болохгүй. Боомтын захиргаа бол байж болно. Үүнийг дэмжиж байна. Гэхдээ томёололыг дахин найруулах ёстой. Өөрөөр хэлбэл, онцгой нөхцөл байдал үүссэн үед энэ боомтын захиргаа чиг үүргийн хүрээнд  онцгой бүрэн эрх эдэлж болно. Энэ захиргаа нь хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлж байгаа хууль хяналтын байгууллагуудын үйл ажиллагаанд хөндлөнгөөс оролцохыг хязгаарлаж өгөх хэрэгтэй. Тэгэхгүй бол үйл ажиллагаанд нь хутгалдсан байдал үүсэх гээд байна. Боомт хэвийн ажиллах бус хэвийн бус ажиллах нөхцөл бүрдэх нь.  Тиймээс эрхзүйн зохицуулалтыг ажлын хэсэг ахин найруулах хэрэгтэй.

Сангийн сайд Б.Жавхлан:

-Хилийн боомтын онцгой бүрэн эрхт  захиргаа нь үүргээ гүйцэтгэж байгаа. Хүнд нөхцөлд боломжийн ажиллаж байна. Covid-19-ийн хуулийн үйлчлэл дуусч байгаатай холбогдуулаад үргэлжлүүлж энэ бүтцийг хадгалах зорилгоор хуульд тусгасан. 

УИХ-ын гишүүн С.Чинзориг:

– Чөлөөт бүсийг хөгжүүлнэ гэж ярьсаар 20 гаруй жил  өнгөрлөө. Алтанбулаг, Цагааннуур таг зогссон хэвээр. Замын-Үүд нь дөнгөж эхлэх төдий л байна.  Монголд чөлөөт бүс хөгжихөд юу саад болж байна вэ? Аль эсхүл Засгийн газраас чөлөөт бүсийг хөгжүүлэх дорвитой шийдвэр гаргахгүй эр зориг дутаад байна уу. Хөрөнгө, санхүү нь асуудалтай байна уу. Замын-Үүдийн хилийн цаадах Эрээний хөгжил хачин сайхан хөгжлөө гэж бид 20 гаруй жил ярилаа. Манайх  л бахь байдгаараа. Энэ хуульд өөрчлөлт орсноор монголын эдийн засагт ямар эерэг өөрчлөлт гарах юм. Дорвитой нүдэнд харагдахаар юу нь сайжрах вэ? Халдварын нөхцөл байдал 2022 онд ч амаргүй байх төлөвтэй. Эдийн засгийн хамтын ажиллагааны бүстэй холбоотой хил залгаа улс орнуудтай хамтын ажиллагаагаа яаж шинэ шатанд гаргах вэ. Засгийн газар хөгжлийн төсөв гээд 18 их наяд төгрөгийн тэнэсэн төсөв оруулаад ирлээ. Үүнийхээ нийлүүлэлтийг эдийн засгийн хамтын ажиллагааны бүсээрээ хангаж чадах уу? 

Шадар сайд С.Амарсайхан:

-Үе, үеийн Засгийн газраас чөлөөт бүсийг хөгжүүлэхтэй холбоотой үйл ажиллагааг эрчимжүүлж, гадаад дотоодын хөрөнгө оруулалтыг татах, дэд бүтцийг цогцоор нь шийдэхийг эрмэлзэж  ирсэн. Гэсэн хэдий ч хууль эрхзүйн тодорхойгүй байдал, хөрөнгө оруулагчдын сонирхлыг татах ээлтэй орчныг бүрдүүлж чадаагүй. Удирдлага, зохион байгуулалтын хувьд тогворгүй, шаардлагатай хөрөнгө оруулалтыг цаг тухайд нь хийж чадаагүй. Тухайлбал,  чөлөөт бүсийн хөгжлийн асуудал нь 2003-2008 онд Үйлдвэр худалдааны сайдын, 2008-2012 онд Монгол Улсын Тэргүүн шадар сайдын, 2012-2014 онд Монгол Улсын Шадар сайдын болон Эдийн засгийн хөгжлийн сайдын, 2014-2016 онд Аж үйлдвэрийн сайдын, 2016 оны дунд үеэс Монгол Улсын Шадар сайдын эрхлэх асуудлын хүрээнд тус, тус хамаарч байна. Өнгөрсөн 20 жилийн хугацаанд Чөлөөт бүсийн асуудлаар таван удирдлага  солигдсон. Энэ нь бодлогын тогтворой байдлыг хангахад сөргөөр нөлөөлж, тогтвортой үйл ажиллагаа  явуулах боломж бүрдээгүй. Хятад хилээ хаахад Монголд  эмнэлгийн тоног төхөөрөмж, ногоо, жимс гэхчлэн бүх бараа бүтээгдэхүүн гацаж байна. Энэ байдлаараа цааш явах боломжгүй учраас эдийн засгийн хамтын ажиллагааны бүсийг нэн тэргүүнд ашиглалтад оруулна. Тиймээс хамтын ажиллагааны бүсийг ашиглалтад оруулахад чөлөөт бүсийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах, хоёр улсын Засгийн газар хооронд байгуулсан хэлэлцээрийг соёрхон батлах шаардлагатай.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

15 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-10-27 202.179.24.232

Чам шиг гөлөг төрд дүүрлээ. Чи бас удаан хугацаанд суудалдаа байяа гэж бодож сууна уу. Эхлээд хулгхй луйвар хийхээ боль. Дараад нь боловсрол мэдлэгээ дээшлүүл. дараа нь дүүрэг, хороонд мэргэжилтнээс ажлаа эхэл.

Avatar

зочин 2021-10-27 192.82.92.201

Казино, байхгүй яааж чөлөөөт бүс гэж байхав дээ, Экспортын бараа гэж юу байна манайд,нөгөө л арис шир ноос ноолуур уу, 2 хөрш чөлөөтэй байлгахгүй, Харин энэ 2 рт байхгүй зүйл нь Казино ш дээ

Avatar

Зочин 2021-10-27 66.181.187.221

Ардчилсан Монголчууд чөлөөт бүс ажиллуулж барахгүй ээ!!! Хитадуудыг устгаад өг!! алаад өг!! гээд байдаг ардчилсан монголчууд Хитадтайгаа нийлж чөлөөт бүс ажиллуулна гэж юу байхав дээ. Орж ирсэн Хитад хүнийг а**х гэж үзсээр байгаад дуусах биз. Ккк.Хэдэн жилийн дараа АН -аас бас нэг Жэнко , Элбэг нар шиг Ерөнхийлөгч гарч ирээд танк орж ирнэ!! Монгол Хитадыг ялна!! гэж орилж хашгарсаар байгаад самраад нураагаад хувьчлаад дуусгана.

Avatar

Зочин 2021-10-27 185.220.100.250

>>>>> Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт — https://mysp.ac/50fjz

Avatar

Зочин 2021-10-27 139.5.219.135

Монголчууд чолоот бус ажлуулж чадахгуй харин нь тухайн газраа ногоо талдаа огч ажлуулбал яадаг юм болдоо

Avatar

Зочин 2021-10-27 202.131.243.186

Удирдлагын чадваргүй байдлаас болж байгаа шүү. төрийн байгууллагууд бүх шатандаа дампуурчихсан бна

Avatar

Зочин 2021-10-27 124.41.67.231

удирдлагаас хамаарахгүй хөгжих эдийн засгийн бодлого, хууль л хэрэгтэй, тэрнээс хэн нэг мал ирээд шигдчихвэл хөгждөг юм биш

Avatar

Зочин 2021-10-27 64.119.25.57

Ene samarsaikhan mal togtvortoi baih tusam uls maani doroitno

Avatar

зочин 2021-10-27 202.126.89.122

Чөлөөт бүс Шадар сайдын эрхлэх асуудлын хүрээнд байгаа нь буруу ш дээ. Гадаад худалдааны асуудал эрхэлсэн сайдын эрхлэх асуудалд хамаарч байж л Чөлөөт бүс хөгжинө шүдээ.

Avatar

zochin 2021-10-27 202.70.34.70

Чөлөөт бүс чинь юуны өмнө байршилв 2 дугаарт атварын орчин. Татварын орчин хөршүүдээс таатай байх.
Чөлөөт бүсийн удирдлагад мэргэжлийн хүн хэзээ ч байгаагүй. Одоо ч Замын Үүдийн чөлөөт бүсийн захирагчаар
25 сувгийн Алтайн охин байгаа. Мэргэжлийн бус. Мэргэжлийн бус хүмүүс чөлөөт бүсийг удирдаж байхад чөлөөт бүс хөгжинө гэж юу байхав дээ.

Avatar

Иргэн 2021-10-27 192.82.75.128

Менежментийн хувьчлалд хамруул. Та нар чадахгүй

Avatar

Зочин 2021-10-27 192.82.70.33

25 ТВ Алтай н охин замын үүд чөлөөт бүсийн захирал.Яах бол хөгжих болов уу? Айн.

Avatar

Зочин 2021-10-27 202.131.245.243

No

Avatar

Зочин 2021-10-27 125.227.135.157

kaka

Avatar

ЗОЧИН 2021-10-27 103.111.68.3

Монгол улсын их хурал болон засгийн газар 1 зарчмыг хатуу баримтлаасай. Энэ нь засаг төр солигдож өөрчлөгдсөн ч том жижиг ямар ч бүтээн байгуулуулалтын ажил гэрээ төлөвлөгөө нь өөрчлөгдөхгүйгээр зогсолтгүй урагшилж байх ёстой.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж