Засгийн газар өнөөдөр /2021.10.27/ хуралдаж, гаргасан шийдвэрийг танилцууллаа.
ЗАСГИЙН ГАЗРЫН ХЭВЛЭЛИЙН ТӨЛӨӨЛӨГЧ Ч.БОЛОРТУЯА:
Өнөөдөр хэд хэдэн асуудлыг хэлэлцэж, дараах шийдвэрийг гаргалаа. Үүнд:
- Нэгдүгээрт, одоогийн мөрдөж буй Covid-19-ийн түр журмыг шинэчлэн батлах,
- Хоёрдугаарт, дархлаажуулалтын нэмэлт тунг 50 хувийн ирцтэй болохоор тодорхой аж ахуй нэгж, үйл ажиллагааг хариуцлагын гэрээний хүрээнд явуулах,
- Гуравдугаарт, Эрүүл мэндийн яамнаас дархлаажуулалтын тунгуудад хамрагдах хугацааг өөрчилсөн байгаа.
- Дөрөвдүгээрт, Авлигын эсрэг ажлын хэсэгт Ерөнхий сайд тодорхой үүрэг, даалгаврыг өгсөн байгаа. Тухайлбал, авлигатай холбоотой хэргийн ялыг нэмэгдүүлэх үүрэг өгсөн. Ирэх долоо хоногт Засгийн газарт танилцуулна.
- Мөн Замын-Үүд боомтын хилийн хяналтыг сайжруулах, боомтуудын үйл ажиллагааг хэвийн явуулах тал дээр анхаарах, шаардлагатай санхүүжилтийг шийдвэрлэсэн байгаа. ОХУ-ын тухайд энэ сарын 30-наас ирэх долоо хоног хүртэл хилээ түр хугацаанд хаасан байгаа.
- Төрийн байгууллагууд шинэ жилийн баяр тэмдэглэхийг хориглов
- Улсын хэмжээнд Covid-19 халдварын эсрэг вакцины нэмэлт гуравдугаар тунд 389,411 хүн хамрагдсан байна. Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх, энгийн амьдралд шилжихэд дархлаа сэргээх энэхүү тунд иргэдийн хамрагдах идэвхийг нэмэгдүүлэх нь чухал байгааг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хэлээд холбогдох хүмүүст чиглэл өглөө.
- Covid-19 халдварын тархалтын түвшин тогтоож, төрийн байгууллага, хүн, хуулийн этгээдийн үйл ажиллагааг зохицуулах түр журмыг шинэчилж, Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг Улсын онцгой комисс үүрэг болгов.
- Зорилтод бүлгийн иргэдийн нэмэлт тунд хамрагдсан байдал 50 хувьд хүрвэл өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийг бууруулах нь зүйтэй.
- Арваннэгдүгээр сарын 1-нээс урлаг, соёл, спортын арга хэмжээг 50 хувийн дүүргэлттэйгээр зохион байгуулна.
- Арваннэгдүгээр 1-нээс гадаад улс орнуудтай хийх нислэгээ нээж, тогтворжуулах арга хэмжээ авч ажиллана.
ҮНИЙН ӨСӨЛТИЙГ ИРГЭДЭД ҮҮРЭЛЭХГҮЙН ТУЛД ХЯТАДААС ХҮНС, НАРИЙН НОГООНЫ ТАТАН АВАЛТЫГ ЭРЧИМЖҮҮЛНЭ
ХХААХҮ-ИЙН САЙД З.МЭНДСАЙХАН:
-Хүнсний гол нэрийн бараа, бүтээгдэхүүний үнийг хянах тал дээр хэрхэн анхаарч ажиллах тал дээр Засгийн газар хуралдсан. Covid-19-тэй холбоотойгоор хил, гаалийн асуудлаас хамаарч махны экспортыг тодорхой хэмжээнд хязгаарлах шийдвэр гаргалаа. Дараагийн асуудал бол ургац хураалт. Одоогоор ургац хураалт 80 хувьтай явж байна. Энэ жил тариалалтын нөөцтэй холбоотойгоор гурилын үйлдвэрүүдэд илүүдэл улаан буудай гарч байгаа. Үүнийг Засгийн газраас худалдаж авч, нөөцийг алдагдалгүй болгохоор болсон. ХХААХҮЯ дотоодын ургамлын тос үйлдвэрлэгчдийг борлуулалтын нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөхөөр болсон. Будаа болон ургамлын тос зэрэг нөөц багассан 190 орчим хүнсний бараатай вагоныг шат дараатайгаар оруулж ирэхээр ажиллаж байна. Нарийн ногооны нийлүүлэлт хөл хориотой холбоотойгоор гацаж, хомстол үүсч байгаа. Үүнийг хэрхэн шийдвэрлэх тал дээр Хятадтай хэлэлцэж байгаа.
COVID-19-ИЙН ХАЛДВАР МУТАЦИЛАГДАЖ БАЙГАА УЧИР ДАСАН ЗОХИЦОЖ АЖИЛЛАНА
УОК-ЫН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА БАЯРХҮҮ:
-Улсын онцгой комисс, Засгийн газраас ойрын хугацаанд барьж ажиллах төлөвлөгөөг танилцуулсан. Нэмэлт тунд хамрагдах иргэдийн идэвхийг нэмэгдүүлэх, зарим үйл ажиллагааг хэвийн явуулах зэрэг асуудлыг хэлэлцсэн. Covid-19-ийн халдвар мутацилагдаж байгаа учир дасан зохицож ажиллана. Хамгийн чухал нь иргэд нэмэлт тунгаа хийлгэх шаардлагатай байна. Хариуцлагын гэрээний хүрээнд арваннэгдүгээр сарын 1-нээс тодорхой хэмжээнд аж ахуй нэгжүүдийн үйл ажиллагааг дэмжинэ. Журамд заасан шаардлагын дагуу үйл ажиллагаагаа эхлүүлж байгаа нь гэрээний хүрээнд явагдаж байгаа.
Холбоотой мэдээ