Ардчилсан намаас хүний эрхийг зөрчиж байгаа дарга нарын эсрэг тэмцэхийг уриалж, мэдээлэл хийлээ. Тодруулбал, давхар стандартыг эсэргүүцэж жагсаал зохион байгуулсан хэргээр Д.Монголхүү болон түүний өмгөөлөгч, суултад оролцож байсан хүмүүсийг баривчилсан. Үүнийг хууль зөрчиж, хүний эрхэд халдсан хэмээн АН-ын зүгээс үзэж байгаа юм.
Хууль зүй, дотоод хэргийн яамны гадаа Ардчилсан намын төлөөлөл өнөөдөр /2021.10.27/ мэдээлэл хийлээ.
АН-ЫН ҮНДЭСНИЙ БОДЛОГЫН ХОРООНЫ ГИШҮҮН Д.МӨНХ-ЭРДЭНЭ:
-Би энэ сарын 25-нд Авлигатай тэмцэх газар болон Үндсэн хуулийн цэцэд хэд хэдэн албан тушаалтныг шалгуулахаар өргөдөл өгсөн. Мэдлэг боловсролгүй, албан тушаалын хэнээтэй хүмүүсийг төрд залж байгаад шүүмжлэлтэй хандаж байна. Үндэслэлгүй хөрөнгөжиж, албан тушаалаа урвуулан ашиглаж буй дарга нар Монгол Улсыг хохироож байна. Үг хэлж, үзэл бодлоо илэрхийлсэн залуусын амыг барьж байгааг иргэд зогсоох цаг болсон. Энэ асуудлаар Хууль зүйн сайд Х.Нямбаатарт шаардлага хүргүүлж байна.
Монгол Ардын нам засаглаж байгаа цагт ардчилал үгүй болсоор байна. Хүний эрхийг ноцтой зөрчиж байгаа Засгийн газар хариуцлага хүлээх ёстой. Ардчилсан улсын гол зарчмыг алдагдуулж хүний эрхийг зөрчиж байна.
Холбоотой мэдээ