Улаанбаатар төмөр зам /УБТЗ/ хувь нийлүүлсэн нийгэмлэгийн даргын суудал одоогоор эзэнгүй байгаа. Уг суудалд “өөрийн хүнээ” томилох гэсэн хүмүүс улс төрийн хүрээнд олон бий. Өнөөдрийн байдлаар тус нийгэмлэгийн дарга тодроогүй ч Оросын талаас хүн томилохгүй гэж Зам тээврийн хөгжлийн сайд Л.Халтар мэдэгдсэн.
Гэвч сүүлийн үед Засгийн газрын Хэрэгжүүлэгч агентлаг Ашигт малтмал, газрын тосны газрын дарга Х.Хэрлэнг томилох тухай асуудал яригдах болсон нь шүүмжлэл дагуулаад байна. Хэдийгээр түүнийг албан ёсоор томилох тухай нэр нь тодроогүй ч УБТЗ-ын хувь нийлүүлсэн нийгэмлэгийн даргын суудалд тохирохгүй гэх эсэргүүцэлтэй тулгарч эхэлжээ.
Х.Хэрлэнг орос хэлний академик мэдлэггүй, мэргэжлийн туршлагагүй гэж УБТЗ-ын хувь нийлүүлсэн нийгэмлэгийн ахмадын холбоо ТББ болон Монголын төмөр замын нийгмийн салбарт ажиллагсадын холбоо, Зүтгүүрийн машинч нарын холбооноос шүүмжилж, албан бичиг гаргасан байна. Уг мэдэгдэлд,
Холбоотой мэдээ