БНХАУ НҮБ-ын хууль ёсны гишүүн болсны хагас зуун жилийн ой энэ онд тохиож байна. Үүнтэй холбогдуулан Хятад улсад НҮБ-ын Ерөнхий ассамблейн 76 чуулганы дарга Абдулла Шахид баяр хүргэжээ.
Абдулла Шахид хэлэхдээ “БНХАУ нь олон талт харилцаа болон НҮБ-ын үйл ажиллагааг бэхжүүлэхэд маш чухал үүрэг гүйцэтгэсээр ирсэн. Өдгөө БНХАУ нь НҮБ-д өгч буй санхүүжилтийн хэмжээгээр хоёрдугаарт, энхийг сахиулах ажиллагаанд оруулж буй хувь нэмрээрээ нэгдүгээрт орж байна” гэжээ.
Түүний хэлснээр, НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн байнгын гишүүн бөгөөд олон улсын хамтын нийгэмлэгийн хариуцлагатай гишүүн болох БНХАУ нь 29 энхийг сахиулах ажиллагаанд 50 мянга гаруй энхийг сахиулагчаа оролцуулаад байна.
Тэрбээр хэлэхдээ “Олон талт харилцаа, хамтын ажиллагааг ямагт ахиулж байх хэрэгтэй. Олон талт харилцаагүйгээр дэлхий дахинд энх тайван оршин тогтнохгүй. Уур амьсгалын өөрчлөлт, КОВИД-19 цар тахал зэрэг нь хүн төрөлхтөн бид олон талт харилцааны ачаар оршин тогтноно гэдгийг харууллаа” гээд, НҮБ-ын үйл ажиллагааг цаашид улам бүр бэхжүүлж, олон талт харилцааг өргөжүүлэхэд хувь нэмэр оруулахыг дэлхий дахинд уриалсан байна.
http://www.news.cn/english/2021-10/25/c_1310267265.htm
Холбоотой мэдээ