Б.Батцэцэг: Манай улсын харилцаа БНХАУ-тай улс төрийн асуудал байхгүй | News.MN

Б.Батцэцэг: Манай улсын харилцаа БНХАУ-тай улс төрийн асуудал байхгүй

Б.Батцэцэг: Манай улсын харилцаа БНХАУ-тай улс төрийн асуудал байхгүй

Засгийн газрын зарим сайд өнөө өглөө сэтгүүлчидтэй чөлөөт уулзалт хийж, ирэх оны төсвийн талаар мэдээлэл өгсөн. Энэ үеэр Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг дараах мэдээллийг өгчээ.


Тэрбээр “Манай улсын харилцаа БНХАУ-тай улс төрийн асуудал байхгүй гэдгийг хариуцлагатай хэлье. Халдварын нөхцөл байдлаас хамаарч Хятадын барьж байгаа бодлого ганц манай улсад хамаарагдахгүй. Хил залгаа, хуурай замын боомттой бүх улсад адилхан үйлчилж байгаа. Хятадын боомтын зөвлөлөөс боомтууд дээр маш өндөр хяналтыг тавьж гаднаас нэг ч халдвар нэвтрүүлэхгүй байх хатуу журмыг барьж ажиллаж байна. Үндсэндээ Хятадад дотооддоо халдвар гаргахгүй байх хатуу бодлогыг барьж байна. Ирэх оны хоёрдугаар сард Бээжинд өвлийн олимп болно. Олимп болох хүртэл гадны айлчлал хүлээж авахгүй байгаа. Дэлхийн аль ч орны Ерөнхийлөгч, Ерөнхий сайд Хятадад айлчлахгүй байгаа гэсэн үг. Үүнийг бид зөвхөн өөрийн улсдаа хамаатуулж ойлгож болохгүй. Мөн дэлхийн аль ч орноос гаднын оюутныг хүлээж авахгүй байгаа.

Хятад улс хуурай замын боомтоор холбогддог нийт найман улс орнуудаас ганц нэг хүн оруулсан тохиолдолд төрийн алба хаагчдад маш хатуу хариуцлага оногдуулж ажиллаж байна. Нийтдээ 1000 гаруй төрийн алба хаагчид хариуцлага тооцож ажлаас нь чөлөөлсөн. Тиймээс БНХАУ-ын хилийн боомтуудад хяналт, шалгалт маш өндөр байгаа гэсэн үг. Бид халдвар хамгааллаа сайтар барьж чадвал манайд Хятад улс хамгийн зөөлөн хандаж байгаа. Түүнээс улс төрийн ямар нэгэн шалтгаан байхгүй" гэжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
2
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж