Жирийн залуутай гэрлэсэн Японы гүнж Нью-Йорк руу нүүнэ

Хуучирсан мэдээ: 2021.10.27-нд нийтлэгдсэн

Жирийн залуутай гэрлэсэн Японы гүнж Нью-Йорк руу нүүнэ

Жирийн залуутай гэрлэсэн Японы гүнж Нью-Йорк руу нүүнэ

Японы гүнж Мако хааны гэр бүлийн уламжлалт ёслол үйлдэлгүйгээр энгийн ард гаралтай Кэй Комүротой даруухан байдлаар хуримлалаа. Тэд гурван жилийн өмнө гэрлэхээр шийдсэн ч тодорхой шалтгаанаар хойшлогдсоор өчигдөр буюу аравдугаар сарын 26-ны өдөр албан ёсоор гэр бүл бололцов. Тэдний гэрлэлт олны эсэргүүцэлтэй тулгарсан ч гүнж Мако зүрх сэтгэлээ сонгохоор шийдсэн гэжээ.

Ийнхүү жирийн айлын хүү Кэй Комүротой гэрлэснээр Мако хааны гэр бүлийн гишүүнээс түдгэлзэж, нөхрийнхөө овгийг авсан байна. Японы хуулийн дагуу нэг гэр бүлийг нэг овог төлөөлдөг тул гэрлэсэн эмэгтэйчүүд ихэвчлэн нөхрийнхөө овгийг авдаг байна. Ийнхүү гэрлэлтийн бичиг баримт Мягмар гаригийн өглөө албан ёсоор баталгаажсан болохыг Хааны гэр бүлийн агентлагаас мэдэгдэв.

Шинэхэн гэрлэсэн хосын хувьд гэрлэх ёслол, хуримын цайллага зэргийг үйлдээгүй байна. Энэ нь хааны гэр бүлээс тэдний гэрлэлтийг хүлээж аваагүй олон хүн байсантай холбоотой аж. Ийнхүү энэ бүх саадыг даван туулсны эцэст хамтын амьдралаа холбож буй сэтгэлт хос гэрлэлтийн талаарх сэтгэгдлээ хуваалцсан юм.

Хэвлэлийн бага хурлын үеэр Мако “Кей бол миний хувьд үнэлж баршгүй хүн. Зүрх сэтгэлээ нандигнаж амьдрахын тулд энэ гэрлэлт бидний хувьд зайлшгүй сонголт байсан" гэсэн бол Кей “Би Макод хайртай. Би ганцхан удаа амьдарна. Тиймээс хайртай хүнтэйгээ амьдрахыг хүсч байна” гэжээ. Мөн Макотой холбосон амьдралд нь баяр жаргал, гуниг зовлон тохиолдох бүрт бие биесээ ойлгож, урам зориг хайрлах болно гэв.

Гэрлэлтээс гурван хоногийн өмнө 30 нас хүрсэн Мако нь Японы эзэн хаан Нарухитогийн ач охин. Хааны гэр бүлийн уламжлал ёсоор олны шүүжмлэл дагуулсан хурим хийж, гэр бүлийн гишүүнээс хасагдсан хүнд нөхөн төлбөр олгодог байна. Гэвч Мако нөхөн төлбөр болох 140 сая иен буюу 1.23 сая ам.доллароос татгалзсан аж.

Мако, Кей нар Токиогийн олон улсын христийн их сургуульд суралцаж байхдаа танилцаж, улмаар 2017 оны есдүгээр сард ирэх жил гэрлэхээр төлөвлөж байгаагаа нийтэд зарласан юм. Гэвч үүнээс хоёр сарын дараа сүйт залуугийн ээжтэй холбоотой санхүүгийн маргаан үүсч, хуримын тов хойшлогджээ. Тодруулбал, энэ нь Кейгийн ээж хуучин сүйт залуугаасаа авсан мөнгө бэлгэнд ирсэн эсэхийг тойрсон маргаан байв.

Макогийн аав энэ асуудлыг тодруулж өгөхийг Кей Комүрогоос хүсэхэд тэрбээр өөрийн ээжийг өмгөөлсөн мэдэгдэл бичсэн байна. Гэвч энэ асуудал бүрэн шийдэгдсэн эсэх нь одоо болтол тодорхойгүй байгаа юм. Кей ийнхүү 2018 онд буюу 30 насандаа хуулийн чиглэлээр суралцахаар Нью-Йорк хотыг зорьсон бөгөөд өнгөрсөн сард Японд буцаж иржээ.

Буцаж ирэх үедээ урт гэзэг тавьж, хойноо боосон байсан нь хатуу уламжлалтай хааны гэр бүлийн гишүүнтэй хуримлах гэж байгаа хүний хувьд ширүүн шүүмжлэлийг дагуулсан юм. Кей, Мако нар хуримын дараа Нью-Йорк руу нүүж, шинэ амьдралаа эхлүүлэх гэнэ.

ЭХ СУРВАЛЖ: ASSOCIATED PRESS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ГайхмаарГайхмаар
4
ЗөвЗөв
3
ХарамсалтайХарамсалтай
3
БурууБуруу
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж