Эрүүл мэндийн яамнаас Covid-19 цар тахлын нөхцөл байдлын хоногийн мэдээллийн графикаа нийтэллээ.
Сүүлийн 24 цагт Covid-19 халдварын 1669 тохиолдол шинээр бүртгэгдсэний 917 нь нийслэл Улаанбаатар хотод, 752 нь орон нутагт илэрчээ.
Харамсалтай нь, 41-60 насны дөрөв, 61-80 насны долоо, 81-ээс дээш насны нэг нийт 12 иргэн цар тахлын шалтгаант хүндрэлээр нас баржээ.
Өнөөдрийн байдлаар дархлаажуулалтын эхний тунд 2.5 сая хүн, бүрэн тунд 2.1 сая, нэмэлт тунд 394 мянга орчим хүн хамрагдсан байна.