"Ньюс" агентлаг хамтын ажиллагааны хүрээнд БНХАУ-ын төрийн мэдлийн Синьхуа" агентлагийн Улаанбаатар дахь салбараас Өвөр Монгол дахь Covid-19-ийн нөхцөл байдлын талаарх албан ёсны тоо баримтыг хүргэж байна.
Өнгөрсөн 24 цагийн хугацаанд Хятад улсын Өвөр Монголын ӨЗО-ны Шилийн гол аймгийн Эрээн хотод Covid-19-ийн халдварын тохиолдлын тоо 1-ээр нэмэгдсэнээр халдвар авсан хүмүүсийн тоо 16 боллоо.
Мөн тус Алшаа аймагт 11 тохиодол шинээр батлагдсанаар нийт халдвар авсан хүмүүсийн тоо 90 болсон байна. 90 тохиолдлын 89 нь манай Монгол Улстай хил залгаа оршдог, Монгол-Хятадын нүүрс тээврийн гол гарцуудын нэг Сэхээ боомт байдаг Эзнээ хошуунд бүртгэгджээ.
Covid-19-ийн тархалтыг хумихад хойрго хандсан гэх үндэслээр Эзнээ хошууны намын хорооны дарга Чэн Жаньюнийг ажлаас нь халж, өөр хэд хэдэн хүнийг хатуу шийтгээд байна.
Холбоотой мэдээ