Хэнтий аймагт хээрийн түймэрт 300 га газар шатжээ | News.MN

Хэнтий аймагт хээрийн түймэрт 300 га газар шатжээ

Хэнтий аймагт хээрийн түймэрт 300 га газар шатжээ

Хэнтий аймагт хээрийн түймэрт 300 га газар шатжээ

Түймрийн аюултай үе жил бүрийн гуравдугаар сарын 20-ны өдрөөс зургадугаар сарын 10-ны өдөр, есдүгээр сарын 20-ны өдрөөс арваннэгдүгээр сарын 10-ны өдөр хүртэлх хугацаанд үргэлжилдэг. Тиймээс иргэдийг хээр явахдаа гал алдахаас сэргийлэхийг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна. Сүүлийн долоо хоногт нийт таван аймгийн нутагт хээрийн түймэр гарчээ.

Тухайлбал, Хэнтий аймаг, Галшар сумын Баянбадрал багийн “Зүүн адаг” гэдэг газар хээрийн түймэр гарчээ. Энэ тухай дуудлагыг өчигдөр /2021.10.26/ 19:15 цагт онцгой байдлын газар хүлээн авсан байна. Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх аврах салбарын алба хаагчид, сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд 22:15 цагт очиход орон нутгийн иргэд 300 га талбай шатаж байсныг 21:25 цагт бүрэн унтраажээ.

Дорнод аймаг, Халхгол сумын Ялалт багийн “Вангийн цагаан-Уул гэдэг газар хээрийн түймэр гарсан байна. Энэ тухай дуудлага аравдугаар сарын 25-нд холбогдох байгууллагад иржээ. Дуудлагын дагуу Халхгол сум дахь Гал түймэр унтраах, аврах 62 дугаар ангийн алба хаагчид 200 км замыг туулан 14:00 цагт очсон байна. Мөн Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Хилийн 0146 дугаар ангийн наймдугаар заставын алба хаагчид, Матад сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд, Дорнод аймгийн Матад суманд үйл ажиллагаа явуулдаг “Чайна Дачин Тамсаг” ХХК-ийн ажилтнууд найман цаг ажиллан 21:04 цагт түймрийг цурамд оруулжээ. 22:19 цагт түймрийг бүрэн унтрааж Хилийн 0146 дугаар ангийн наймдугаар заставын захирагчид хүлээлгэн өгсөн байна.

Мөн тус аймгийн Булган сумын Чулуут багийн “Дая" гэдэг газар хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг аравдугаар сарын 25-ны өдрийн 14:20 цагт хүлээн сумын онцгой байдлын газар ирсэн байна. Улмаар Булган, Хөлөнбуйр сумдын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд 2 цаг 34 минут ажиллаж 15:32 цагт цурамд оруулжээ. 16:40 цагт бүрэн унтраан Чулуут багийн Засаг даргад хүлээлгэн өгсөн байна. Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Жаргалант багийн “Өргөний гол" гэдэг газар хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг аравдугаар сарын 25-ны өдрийн 13:10 цагт хүлээн авсан байна. Дуудлагын дагуу аймгийн Онцгой байдлын газрын Эрдэнэцагаан сум дахь Гал түймэр унтраах, аврах 47 дугаар ангийн алба хаагчид, “Эрээн толгой” ХХК-ийн уурхайн ажилтнууд, Эрдэнэцагаан сумын Цагдаагийн хэсгийн алба хаагчид, орон нутгийн иргэд 20 км замыг туулан 14:06 цагт очиж нэг цаг 10 минут ажиллаж 15:15 цагт цурамд оруулж, 16:15 цагт бүрэн унтраажээ.

Ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэхийн тулд иргэн та дараах арга хэмжээг ямагт анхаарна уу.

  • Хавар, намрын хуурайшилттай үед цогтой үнс нурмаа битүү тагтай саванд хийх;
  • Тамхи, чүдэнзний галыг ил задгай хаяхгүй байх;
  • Дууссан гал асаагуур /зажигалки/ хээр хөдөө ил задгай хаяхгүй байх
  • Ой, хээрт явахдаа оч баригчгүй машин техникээр зорчихгүй байх;
  • Гэр сууц, хашаа хорооны гадуур түймрээс хамгаалах зурвас татах;

Шаардлагатай багаж хэрэгслийг бэлдэх зэрэг нь өөрийгөө болон бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг ой, хээрийн түймэрт өртөхөөс хамгаалах, урьдчилан сэргийлэх, эрүүл аюулгүй орчинд амьдрах баталгаа болохыг Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас сэрэмжлүүлж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж