"Малчны лавлах-109" мэдээллийн төвийн мэдээгээр, аравдугаар сарын 27-ны байдлаар махны жижиглэнгийн үнэ өсчээ. Махны үнэ ханш тогтворжиж байсан ч бензиний хомсдолтой холбоотойгоор, мөн махны ил задгай худалдааг хориглосноор үнэ нь өссөөр байгааг иргэд хэлж буй юм. Тухайлбал, үхрийн цул мах килограмм нь 13000-15000 төгрөг, хонь болон ямааны мах 9500-11500 төгрөгийн ханштай байгаа аж. Энэ бол бөөний төвүүдийн махны үнийн статистик. Харин жижиглэнгийн худалдаа болон, хүнсний сүлжээ дэлгүүрээдэд махны үнэ үүнээс 1000-3000 төгрөгөөр илүү худалдаалж буй юм.
Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөөх газраас махны үнэ тогтвортой байгаа тухай мэдээлсэн. Гэвч бодит байдал дээр махны үнэ нэмэгдэж буйд иргэд бухимдаж байна.
Нийслэлийн түүхий эдийн зах "Эмээлт"-д ноолуур кг нь 105-110 мянган төгрөгийн үнэ ханштай байгаа аж. Харин ямааны арьс өлөнтэйгөө 7000-14 мянган төгрөг, нэхий мөн өлөнтэйгөө 5000 төгрөг, хонины ноос кг нь 1500-2000 төгрөг, үхрийн шир ширхэг нь 5000-15 мянган төгрөг, бухын шир 20 мянган төгрөг, адууны шир сүүлтэйгээ ширхэг нь 8000 төгрөгийн үнэ ханштай байна.
"Хүчит шонхор" захад махны үнэ өнөөдрийн байдлаар:
- Үхрийн ястай мах кг 10500-13000 төгрөг, цул нь 12500-15000 төгрөг,
- Ямааны ястай мах кг 8500-9000 төгрөг, цул нь 9200-10000 төгрөг,
- Хонины ястай мах кг нь 8300-9000 төгрөг, цул мах нь 9500-11000 төгрөг,
- Адууны мах 8500-9500 төгрөгийн ханштай байна.
Холбоотой мэдээ