Цахимаар залилуулах хэрэг өмнөх оноос 20 хувиар өсчээ | News.MN

Цахимаар залилуулах хэрэг өмнөх оноос 20 хувиар өсчээ

Цахимаар залилуулах хэрэг өмнөх оноос 20 хувиар өсчээ

Цахимаар залилуулах хэрэг өмнөх оноос 20 хувиар өсчээ

Цагдаагийн байгууллагад бүртгэгдэх цахим луйврын гэмт хэрэг нэмэгдэж байгаа учир иргэдийг цахим орчинд аюулгүй байдлаа хянаж байхыг анхаарууллаа. Улсын хэмжээнд цахим залилангийн хэрэг 2018 онд 10.9 хувь, 2019 онд 13.6 хувь, 2020 онд 25.8 хувь энэ оны есдүгээр сарын байдлаар 41.6 хувиар өсчээ. Энэ төрлийн гэмт хэрэг цахим шуудангийн луйвар, романс луйвар, үнэгүй бараа, мөнгө гуйх зэрэг олон хэлбэртэй байна. Мөн цахимаар мөрийтэй тоглоом тоглож иргэдийг залилах тохиолдол нэмэгджээ.

Улсын ерөнхий прокурорын газар, Монголбанк, ЦЕГ, Харилцаа холбооны зохицуулах хороо зэрэг төрийн байгууллагууд арилжааны банкны данс ашиглан цахим орчинд мөрийтэй тоглоом зохион байгуулж байгаа гэмт хэргийг таслан зогсоохоор хамтран ажиллажээ. Энэ хүрээнд цахимаар мөрийтэй тоглоом зохион байгуулсан 66 сайтын хандах эрхийг хязгаарлаж, тухайн сайтуудын мөнгө татан төвлөрүүлэх, тараалт хийх зэргээр ашиглаж байсан 66 дансанд хязгаарлалт тогтоож, 560 сая төгрөгийг битүүмжлэн мөрдөн шалгах ажиллагааг явуулж эхэлжээ.

Мөрийтэй тоглоом зохион байгуулах, тоглох үйлдлийг зөрчил болгон хуульчилж, Зөрчлийн тухай хуульд зааснаар хариуцлага хүлээлгэж байсныг 2020 оны нэгдүгээр сарын 10-ны өдрөөс эхлэн нэмэлт өөрчлөлтөөр Эрүүгийн хуулийн 20.17 дугаар зүйлд зааснаар мөрийтэй тоглоом зохион байгуулахыг гэмт хэрэгт тооцон эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан.

Мөрийтэй тоглоом цахим орчинд зохион байгуулсан иргэнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх болжээ. Харин мөрийтэй тоглоом тоглох үйлдэлд Зөрчлийн тухай хуулийн 5.7 дахь зүйлд зааснаар хариуцлага хүлээлгэх аж.

Өнгөрсөн онд мөрийтэй тоглоом зохион байгуулах гэмт хэрэг 56 бүртгэгдэж байсан бол 2021 оны эхний есөн сарын байдлаар 326 гэмт хэрэг бүртгэгдэж, хэргийн тоо 5.8 дахин өссөн. Мөрийтэй тоглоом зохион байгуулж буй болон тоглож буй этгээдүүд гэмт хэргийг санаатайгаар үйлддэг. Энэ төрлийн гэмт хэргийн улмаас гэр бүлийн хүчирхийлэл, салалт, хүүхэд өнчрөх, орон байр, тээврийн хэрэгслээ барьцаанд тавьж эд хөрөнгөөрөө хохирох, залилах гэмт хэрэг үйлдэгдэж байна. Захирал, удирдлагууд нь мөрийтэй тоглоом тоглосноор аж ахуйн нэгж, компаниуд нь дампуурах хүртэл хохирол учирч байгаа аж.

Өдөрт дунджаар 1000 гаруй харилцагчийн дансыг ашиглан 2000 орчим мөрийтэй тоглоомын гүйлгээ хийж буй судалгаа гарсан.

Сайт дээрх дансанд иргэд мөрийтэй тоглохоор мөнгө хийснээр тухайн иргэнд дахиж олгохгүй. Тиймээс иргэд болон хэвлэл мэдээллийн байгууллагууд мөрийтэй тоглоом зохион байгуулж буй талаарх мэдээллийг цагдаагийн байгууллагын 51261749 тусгай дугаарт мэдээлэхийг зөвлөжээ. Мэдээлэл өгсөн иргэн байгууллагын нууцыг хадгалж, хамтран ажиллахыг Эрүүгийн цагдаагийн албанаас мэдээллээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-10-27 185.220.100.250

**** Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт — https://mysp.ac/50fjz

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж