Үхсэн нь хохирч үлдэж болохгүй! | News.MN

Үхсэн нь хохирч үлдэж болохгүй!

Үхсэн нь хохирч үлдэж болохгүй!

Үхсэн нь хохирч үлдэж болохгүй!

Одоогоос дөрвөн сарын өмнө Covid-19-өөр өвдөж, эмнэлгийн тусламж зайлшгүй авах шаардлагатай иргэнд тусламж үзүүлээгүй гэх “Энэрэл” эмнэлэгт холбогдох хэрэг гарсан. Хариуцлага хүлээх эзэнгүйн улмаас хэрэгт холбогдуулж эмнэлгийн удирдлага А.Амартүвшин, НЭМГ-ийн Эмнэгийн тусламжийн хэлтсийн дарга М.Мөнхдэлгэр, Яаралтай тусламжийн 103 төвийн дарга Ц.Пүрэвдаш нарыг ажлаас нь чөлөөлөх арга хэмжээ авахаар болсон. Гэхдээ асуудал хэрхэн үүссэн гэдгийг мэдэгдэл хийгээд л, хэдэн албан тушаалтнаа сэлгээд л өнгөрүүлдэг хариуцлагагүй жишиг тогтолцоо Монгол Улсад бий болоод удаж байна. Халаа, сэлгээгээр нүд хуурч, хариуцлага хүлээсэн нэр зүүж хэдэн сар боллоо. Гэсэн ч өнөөдрийг хүртэл албан тушаалтан нь хохирогчийн ар гэрээс албан ёсоор уучлал гуйж, хуулийн хариуцлага тооцоогүй байна.

ХАЙНГА ХАНДСАНДАА ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭЖ, УУЧЛАЛ ГУЙХГҮЙ

“Энэрэл” эмнэлгийн гадна иргэн нас барсан хэрэгтэй холбогдуулан гурван хүнийг ажлаас нь чөлөөлөхөөр болсон ч эмнэлгийн даргыг эргүүлэн томилох талаар яригдаж байна. Хариуцлага алдсан хүнийг албан тушаалд нь буцаан суулгах нь зүй ёсонд нийцэхгүй. Тэгвэл энэ талаар НЭМГ-ын дарга Б.Бямбадоржийн зөвлөхөөс асуухад “Цагдаагийн байгууллагаас мөрдөн шалгах ажиллагааг явуулж байгаа. Хууль, хяналтын байгууллагаас шалгалт хийж байгаа учраас дүгнэлт гараагүй байхад бид дүгнэлт хийж, албан ёсны уучлал хүсэх боломжгүй.

Тухайн хэрэг явдал болсны дараа Б.Бямбадорж дарга хариуцлагагүй ажилласан хүмүүсийг ажлаас чөлөөлөхийг мэдэгдэж, ар гэрээс нь уучлалт гуйсан. Мэдээж тэр бол албан ёсных биш. Хэрэг болоод хэдэн сар өнгөрсөн.

Хуулийн байгууллагад шалгалтын ажиллагаа явагдаж байхад яаран дүгнэлт хийж болохгүй шүү дээ. Мэдээж хариуцлагагүй хандсаны улмаас хүний амь нас эрсэдсэнд гүнээ эмгэнэж байгаа ч НЭМГ-аас албан ёсны уучлалт гуйх боломжгүй” гэдэг тайлбарыг хэллээ.

Хохирогчийн ар гэрийнхний зүгээс хүний амь настай хамааралтай асуудалд хайнга хандсанд бухимдаж байгаа нь тодорхой. Энэ бол зөвхөн нэг хүний эндсэн асуудал биш. Эмнэлгийн байгууллага, Эрүүл мэндийн яам, Нийслэлийн эрүүл мэндийн газрын хариуцлагагүй ажиллаж байгааг баталж буй хэрэг. Сэлгээ хийсэн албан тушаалтнаас гадна бусад хамаарал бүхий нэгжүүдэд хамаарах асуудал одоог хүртэл мөрдөн шалгах шатанд явж, прокурорын байгууллагаас буцаагдаж байгаа нь мөн л анхаарал татаж байгаа юм.

Тэр ч бүү хэл хотын дарга Д.Сумъяабазарын ажлын албанд эмнэлгийн гадаа нас барсан хүний ар гэрээс хүсэлт гаргахад хүлээгдэх хоног нь хэдийн хэтэрсэн ч хариу тайлбарыг өгөхгүй байсаар олон хоногийг өнгөрүүлжээ.

Тэгвэл өчигдөр /2021.10.26/ албан хариу мэдэгдлийг өгсөн байна. Тухайлбал, Нийслэлийн засаг даргын тамгын газраас хүсэлт гаргасан ар гэрийнхэнд нь дараах хариуг өгчээ.

Б.БЯМБАДОРЖ ДАРГА ТАЛИЙГААЧИЙН НЭР ХҮНДЭД ХАЛДСАНДАА ЗАЛРУУЛГА ХИЙЖ УУЧЛАЛТ ГУЙХЫГ ҮҮРЭГ БОЛГОЖЭЭ

Олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлэл өгөхдөө хүний нэр, төр, хууль ёсны эрх ашгийг хөндөхгүй  байх төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ, Эрүүл мэндийн тухай хуулийг үйл ажиллагаандаа чандлан мөрдөж ажиллах, мөн газрын дарга Б.Бямбадоржид 2021 оны долдугаар сарын 4-ний өдөр олон нийтийн мэдээллийн хэрэгслээр хийсэн мэдэгдэлдээ залруулга хийж, талийгаачийн ар гэрээс уучлалт гуйх зэрэг арга хэмжээ авч ажиллахыг Нийслэлийн эрүүл мэндийн газарт үүрэг болгожээ. Харин энэхүү тайлбар мэдэгдэл НЭМГ-ын даргын сонорт хараахан хүрээгүй байгаа юм байна. Учир нь тус газраас залруулга мэдээлэл одоогоор гаргах боломжгүй гэдэг тайлбарыг хэлсэн юм.

НЭМГ-ын дарга Б.Бямбадорж долдугаар сард хэвлэлийн хурлаар өгсөн мэдээлэлдээ "Талийгаач долдугаар сарын 2-нд түргэвчилсэн шинжилгээ өгөхөд эерэг хариу гарсан байсан. Уушгины рентген зургаас харахад хатгаа авсан байсан. Хэсгийн ахлагчийн Өрхийн эрүүл мэндийн төвд мэдээлснээр тухайн иргэн сүүлийн 10 хоногт согтууруулах ундаа байнга хэрэглэж байсан гэх өгүүлэмжтэй байна” гэхчлэн тухайн хүний нэр төрд халдсан мэдээллийг өгсөн юм.

Эмнэлгийн тусламж авахаар гадаа нь очоод үйлчилгээ авч чадаагүй тухайн хүний жишээгээр олон хүнд тулгамдаж буй хүнд суртал, Covid-19-ийн үед эмнэлгүүдийн барьж ажиллах нэгдсэн менежментгүй байгааг нотолсон.

Өнөөг хүртэл хэрэг шалгалтын явцад явж байгаа нь ч үүнийг илтгэж байна. Тус хэрэг Баянзүрх дүүргийн нэгдүгээр хэлтэс дээр шалгагдаж байгаа аж. Хэрэг дээр ажиллаж буй байцаагчаас асуухад "Хэрэг шалгагдаж байгаа. Прокурорт танилцуулаад шалгах ажиллагаа хэвийн үргэлжилж байна. Удаашраагүй. Мөрдөн шалгах ажиллагаатай холбоотой мэдээллийг өгөхгүй" гэсэн юм. Магадгүй НЭМГ болон томоохон эмнэлэгтэй хамааралтай асуудал учир удааширч байна гэсэн хардлага ч олон нийтийн дунд төрж байгаа. Харин цагдаагийн байгууллагаас "үгүй" хэмээн няцаасан юм.

ЭНЭРЭЛ ЭМНЭЛГИЙН ДАРГААР А.АМАРТҮВШИНГ ЭРГҮҮЛЖ ТОМИЛНО ГЭДЭГ ХУДАЛ

Эмнэлгийн даргыг эргүүлэн томилох талаар яригдаж байгааг тус эмнэлгээс тодруулах эмнэлгийн даргаар эмчилгээ эрхэлсэн даргаар ажиллаж байсан Г.Одончимэгийг томилсон. А.Амартүвшин даргыг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн. Дахиж томилно гэдэг ташаа мэдээлэл гэв. Тэгвэл овоо босгоогүй бол шаазгай юун дээр суух вэ? Харин НЭМГ-аас асуухад тушаал гараад ажлаас чөлөөлсөн хүнийг дахин томилох боломжгүй гэлээ.

Тусламж үйлчилгээний явцад НЭМГ-аас шуурхай ажлын хэсгийг гарган ажиллаж байна. Анхан шатны тусламж үзүүлэхдээ хайнга хандаж, хариуцлагагүй үйлдэл гаргасан, Эрүүл мэндийн тухай хуулийн 28.4.2 дахь заалтыг зөрчсөн Түргэн тусламжийн төвийн захирал, “Энэрэл” эмнэлгийн захирлуудад хариуцлага тооцно. Өндөржүүлсэн бэлэн байдалд мэргэжлийн удирдлагаар хангах үүргээ биелүүлээгүй, ажлын байраа орхиж явсан НЭМГ-ын Эмнэлгийн тусламжийн хэлтсийн даргыг үүрэгт ажлаас нь чөлөөлнө. Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлэг бол хувийн эмнэлэг. Тэдэнд менежментээ өөрчлөхийг даалгаж, арга хэмжээ авах юм. Энэ хэргийн талаар хууль, хяналтын байгууллага үргэлжлүүлэн шалгана хэмээн мэдээлээд л сураггүй болсон НЭМГ-ын дарга Б.Бямбадорж та албан уучлалт гуйж, залруулга хийнэ үү?

Олон нийтийн зүгээс хариуцлагагүй ажилласан хэдхэн албан хаагч халагдахыг биш, харьяа салбар эрүүл мэндийн байгууллага, нэгжүүд нь үүнээс хэрхэн сургамж авсныг илүүтэй сонирхож байна. Халаа, сэлгээгээр хүний амийг үнэлэхээ зогсоохыг иргэд шаардаж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ХарамсалтайХарамсалтай
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-10-27 185.220.100.250

==== Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт — https://mysp.ac/50fjz

Avatar

Монгол бүлгэм 2021-10-27 66.181.190.156

ЭМ ийн салбар тааздаа тулжээ. Үнэхээр өөрсдийнх нь гаргасан шийдвэрээр ажиллаж байгаа шүү дээ. Улаан бүсээс хүн орж гарах нээлттэй юу. Тэгвэл САМарсайханы эхнэр яасан байхуу. Энэ улстөржилт дэндлээ.

Avatar

Эмч нар бүгд авлигачид 2021-10-27 103.26.194.237

Арай муухай

Avatar

zopiydaarf !! 2021-10-27 216.38.195.77

ards?10

Avatar

Зочин 2021-10-27 64.119.29.144

ялзрал өмхийрлөө бариж дийлэхгүй шүү дээ манай эрүүл мэндийн салбар

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж