Татвар, нийгмийн даатгалын өртэй компаниудыг ЧӨЛӨӨЛЬЕ! | News.MN

Татвар, нийгмийн даатгалын өртэй компаниудыг ЧӨЛӨӨЛЬЕ!

Татвар, нийгмийн даатгалын өртэй компаниудыг ЧӨЛӨӨЛЬЕ!

Татвар, нийгмийн даатгалын өртэй компаниудыг ЧӨЛӨӨЛЬЕ!

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа Нийгмийн даатгалын багц хуулийн төслүүдийн шинэчилсэн найруулгын төсөлд малчдын нийгмийн даатгалын шимтгэлийн /НДШ/  50 хувийг төрөөс даахаар тусгасан талаар дуулгав. Малчид Монголын  нийгмийн 30 хувийг бүрдүүлдэг томоохон бүлэг. Тэдний нийгмийн хамгаалал төр засгийн нуруун дээр яалт ч үгүй бий. Гэвч малчдаас илүү цар тахлын үед ажлын байраа хадгалахын тулд дээсэн дөрөөн дээр дэнжигнэж буй аж ахуйн нэгжүүдийнхээ /ААН/ татварыг хөнгөлсөн бол илүү бодит шийдэл болох байв.

Улстөрчдийн ярих дуртай төрөл бүрийн халамжийн эх үүсвэрийг аж ахуй нэгжүүд татвараараа бүрдүүлдэг. Covid-19 цар тахлын улмаас тогтоосон хатуу хөл хорио, удаа дараагийн тодорхойгүй шийдвэрүүд бизнес эрхлэгчид, аж ахуй нэгжүүдийн хэвийн үйл ажиллагааг алдагдуулж, өр зээлд баригдуулан, ажлын байраа цомхотгохоос өөр аргагүй байдалд хүргэсэн. 

Өнгөрсөн тавдугаар сард тайлан гаргаж өгдөг 80 гаруй мянган аж ахуйн нэгж уруудаж,  33 мянга руу орж, 500 гаруй мянган ажлын байр устаж эдийн засгийн макро тоонууд тэр чигтээ хасахтай гарсан. Татварын тухай хуулиар татвар төлөөгүй, өртэй аж ахуй нэгжүүдийн дансыг нь хааж эхэлсэн.

Хуулийн дагуу аж ахуй нэгжүүд  татвараа төлөх, хуулиа биелүүлэх үүрэгтэй. Гэхдээ сүүлийн хоёр жилийн хугацаанд цар тахлын улмаас дэлхийн бүх л улс оронд хатуу хөл хориог хэсэгчлэн болон бүтэн тогтоож, хилээ хааж, халдварын тоог бууруулахын төлөө өдөр шөнөгүй ажиллаж байгаа ч санаснаар болохгүй байгааг бүгд харцгааж байна.

Цар тахлын үед татварын орлогоо төлж, ажлын байраа хадгалж ирсэн аж ахуй нэгжүүдээ дэмжинэ гэж Засгийн газраас мэдэгдэж байгаа ч бодит нөхцөл байдал дээр аж ахуй нэгжүүдийнхээ дансыг хааж, татвараа бүрдүүлэхээр улайрч байна уу гэж хардахад хүргэж байна.

Үүнээс харахад Монгол Улсын эдийн засаг өснө гэсэн өөдрөг төсөөлөл  бодит амьдрал дээр биелэх дүр зураг төдийлөн харагдахгүй байна. Азийн хөгжлийн банкны шинжээчдийн тодорхойлсноор, өнгөрсөн онд цар тахлын улмаас Монгол Улсын эдийн засаг шилжилтийн үеэс хойших хамгийн том хүндрэлтэй нүүр тулж, 2009 оны хямралаас хойш анх удаа огцом агшив. Монголчуудын сэтгэлийг өнөөдөр ажилгүйдэлд нэрвэгдэж, ажлын байраа алдах вий гэсэн айдас түгшээж буй. 

“Дарин дээр давс нэмэв” гэгчээр хэзээ ч цомхотголд орж, ажлаасаа халагдаж мэдэх эрсдэлд буй монголчуудад нийгмийн даатгалын шимтгэлийг хоёр хувиар нэмэгдүүлсэн төр засгийн хоржоонтой шийдвэр хүнд цохилт болж байна.  

2021 оны гуравдугаар сарын 10-ны байдлаар 21 мянган аж ахуй нэгж (160 мянган даатгуулагч), нийгмийн даатгалын шимтгэлийн 120.3 тэрбум төгрөгийн өртэй байсан.

Өнөөдрийн байдлаар  ажилтан нийгмийн даатгалын шимтгэлд цалингаасаа 11.5 хувийг, ажил олгогч 12.5 хувь буюу нийт 24 хувийг төлж байна. Компаниуд цалингаа нэмэх тусам, ажилтны хувьд ахиу цалин, орлого олохын хэрээр зардал нь дагаж нэмэгдэнэ гэсэн үг. Эдийн засгийн хямралын энэ үед цалингаа тавьж чадахгүйд хүрсэн аж ахуй нэгжүүдэд шимтгэлийн өсөлт үнэхээр том цохилт болж буйг төр засгийн удирдлагууд ойлгох хэрэгтэй санагдана.

ЭРХ ЧӨЛӨӨ ӨГӨХ ТУСАМ, ТАТВАРЫГ БАГАСГАХ ТУСАМ ТАТВАРЫН ОРЛОГО НЭМЭГДЭЖ БАЙСАН

Covid-19 халдварын дараах эдийн засгийн сэргэлтийг ашиглахын тулд дампуурах дөхсөн компаниудаа өршөөл үзүүлэх талаар эдийн засагч Б.Лхагважав “ Тайлангаа 1.5 жил зогсоосноос болж НӨАТ-ын өрөнд орсон, орлогын албан татварын өртэй яваа компаниудаа төр өршөөх хэрэгтэй. Учир нь төрийн зохицуулалтаар эдийн засаг явагдана гэсэн системийг ашиглаж төр бүх бизнесийг зогсоосон. Яг тэгж зогсоосон шигээ татварын систем, даатгалын системийг зогсоох л ёстой. Монгол Улсын төр засаг 1996, 2008 онд иргэндээ эрх чөлөө өгсөн.

2016 онд аж ахуйн нэгждээ эрх чөлөө өгсөн.  Үр дүнд нь улсын татварын орлого дандаа нэг их наядаар давж байсан. Эрх чөлөө өгөх тусам, татварыг багасгах тусам татварын орлого нэмэгдэж байсан. 1990 оноос хойших дөрвөн том хямралаас гарсан арга нь ерөөсөө л иргэн аж ахуйн нэгждээ эрх чөлөө өгсөн. Эдийн засгийн эрх чөлөөг нь, чөлөөтэй ажиллах урмыг л өгсөн. Гарцыг нь гаргаж өгөөд өөрсдөө холдож байсан. Төр өөрөө юм хийх гэж дайраагүй.

Одоо бол манай төр бүх аж ахуйн нэгжээ царцаачхаад өөрсдөө бүхнийг хийнэ гэж дайраад байна. Улсын гайгүйхэн хэдэн үйлдвэрийн олсон ашгийг нийгмийн халамжид өгч байна” гэдгийг онцолсон удаатай.

Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимаас 2020 онд  хийсэн судалгаанд оролцсон “Аж ахуй нэгж, бизнес эрхлэгчид НӨАТ-ын хөнгөлөлт, чөлөөлөлт, НДШ-ийн төлбөрийг хөнгөлөх, төлөх хугацааг хойшлуулах, бизнесийн үйл ажиллагааг тодорхой хувиар үргэлжлүүлэх боломж олгох шаардлагатай”гэжээ.

Тус танхимаас өнгөрсөн тавдугаар сард  нийгэм, эдийн засаг, бизнесийн орчинд нүүрлэсэн хямралыг богино хугацаанд гэтлэх, даван туулах, эдийн засгаа эргэн сэргээхийн тулд цар тахлын улмаас хүнд байдалд орсон аж ахуйн нэгжүүд, иргэдэд эдийн засгийн өршөөлийг нэг удаа үзүүлэх санаачлагыг гаргаж байв.

Ингэхдээ: 

  1. Татварын өр төлбөр, алданги торгуулиас чөлөөлөх,
  2. Зөрчлийн хуулиар тавьсан торгууль, алданги чөлөөлөх,
  3. Монголбанкны мэдээллийн санд сүүлийн таван жилд ангилал буурсан буюу хэвийн бус, эргэлзээтэй муу зээлдэгч аж ахуйн нэгж, иргэдийн ангиллыг сайжруулах саналыг гаргасан.

Гэвч Сангийн сайд Б.Жавхлан өнгөрсөн есдүгээр сард  “Татварын өршөөлийн хууль гэдэг өмнө нь хуримтлагдсан татварын өрүүдийг тэглэх нь дараагийн асуудлыг үүсгэдэг. Татвар төлөхгүй байх хандлага бий болгоно. Тиймээс татварын өршөөл үзүүлэхгүй” гэх байр суурийг илэрхийлсэн.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
5
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

27 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

ЖДҮйлдвэрлэгч 2021-10-27 66.181.161.104

ЖДҮйлдвэр эрхлэгч ААНэгжүүд ихэнхи нь үйл ажиллагаа нь доголдож зарим нь чадахгүй хэмжээнд хүрсэн.Мөн 3%-н зээлийг дандаа том супер маркет болон том ААНэгжүүдэд өгсөн.Үнэхээр ААН-дээ дэмжих л гэж бга бол судалгаатай байж дэмжих хэрэгтэй.Эднийх татвар нийгмийн даатгалаа ямар байдалтай төлж чадахгүй бна,юунаас шалтгаалж алданги гарч бн гэдгийг нь судлах л хэрэгтэй шүү дээ.Ямар ч судалгаагүй бүгдийг хуйгаар нь хөнгөлж болохгүй.Цар тахлын үед хамгийн их ашигтай ажилласан Супер маркет,хүнсний дэлгүүр

Avatar

Зочин 2021-10-27 64.119.26.101

Tatvariin hyanalt shalgalt utgaa aldaj bna. Tusuv burduuleh nereer dungun dangan hudulj bga companiudaa aldangi torguuli tavij dampuuruulj bna. Minii medehiin 3han companid hagas terbum tugrugiin aldangi tavilaa. Yaj ene uriig tulj tsaashaa amidrah ve. Uuntei adil dampuurch bga gazruud zunduu bga bh. Yadaj aldangi torguulia urshuuliin huulid hamruulmaar bna.

Avatar

Зочин 2021-10-27 185.220.100.250

===== Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт — https://mysp.ac/50fjz

Avatar

zochin 2021-10-27 66.181.183.183

Нийт орлого нь том биш компаниуд дээр НДШ бага байвал компаниуд ажилчдын цалин дээр санаа зовохгүй. Цалин өгнө гэдэг маш том дарамт шиг болгож байна.

Avatar

zochin 2021-10-27 202.179.18.63

Tatvar tulugch nar tatvar tulukhuus zugtaagui ee. Zuvkhun unuudur bii bolson ontsgoi baidlaas shaltgaalj tatvar tulukh hugatsaag hoishluulakh,aldangaas chuluulukhiig l husej baina. Mun daraa ni tatvaryn shalgalt nereer tatvar tuluugui hugatsaand torguuli taviad nemeed aldangi tootsoj tukhain aj akhuin negjiig neg musun dampuuruuldag togtoltsoogoo ergej neg haraachee l gej husej baina. Turukh unen. Ukhekh unen. Bas tatvar tulukh ni unen.

Avatar

иргэн 2021-10-27 122.201.31.144

Үйл ажиллагаа явуулбал орлого олно татвар гарна үгүй бол үгүй шүү дээ. Наадах чинь явцгүй санаа байна.

Avatar

zochin 2021-10-27 202.9.46.44

Tegeed tetgeveree yaj tavih ve?

Avatar

Tatvar tulugch 2021-10-27 66.181.184.132

Tatvar tulugch nar tatvar tulukhuus zugtaagui ee. Zuvkhun unuudur bii bolson ontsgoi baidlaas shaltgaalj tatvar tulukh hugatsaag hoishluulakh,aldangaas chuluulukhiig l husej baina. Mun daraa ni tatvaryn shalgalt nereer tatvar tuluugui hugatsaand torguuli taviad nemeed aldangi tootsoj tukhain aj akhuin negjiig neg musun dampuuruuldag togtoltsoogoo ergej neg haraachee l gej husej baina. Turukh unen. Ukhekh unen. Bas tatvar tulukh ni unen.

Avatar

Зочин 2021-10-27 66.181.164.211

Төр засаг Хангалттай харж үзэж байна, ажиллаж байгаа бол татвараа төлөөд Явах хэрэгтэй. Төр гээл дайраад байхын, угаасаа татвараас энэ улсын чинь ихэнхи орлого бүрдэж байгаашдээ. Шударга хөдөлмөрлөдөг нийгэм байх хэрэгтэй

Avatar

Зочин 2021-10-27 192.82.92.249

Татварын өрийг тэглэж болохгүй. Гэхдээ хэцүү байгаа ААН-үүдээ яг одоо төл, данс барина, шүүхэд өгнө энэ тэр гэж дарамталж болохгүй. Бизнесийн орчин, эдийн засаг бүхэлдээ тэс ондоо болж, маш их сорилтууд байгаа энэ үед төрөөс нэмж дарамтална гэдэг бол тун утгагүй бөгөөд алсын хараагүй зүйл. ААН-ууд мөнгө байхад нь төлөхгүй байгаа биш, үнэхээр мөнгөгүй болоод л төлөхгүй байгаа шүү дээ. Төр болон ААН сууж ярилцаад төлөх хуваариа хамгийн боломжтой бодитоор тохироод баталгаажуулчих лхэрэгтэй байна.

Avatar

Зочин 2021-10-27 64.119.18.233

Tatvar tulugchdiig harj uzeh n zuv, tatvaraa tulj chadaaguig n ch neg udaa urshuuh heregtei, ali aliig n tegsh harj uz, sayhan tetgevriin zeeltei zeelgui bugd hugshidud tur hishgee hairlasan, teren shig saihan bodoj bgaad tur shiideh heregtei

Avatar

Санал 2021-10-27 103.57.92.160

Татварын өршөөл үзүүлэх шаардлагатай. Татварын орлогыг тэр бизнес эрхлэгч, эсхүл тэр хамт олон л өөрсдөө бий болгоод түүнээсээ татвар төлдөг. Энэ нийгмийг хэдэн татвар төлөгч л чирж байгаа. Тэргэнд зүтгэж яваа үхрээ хааяа буулганаас гаргаж, өвс усаар тэжээх ёстой биз дээ. Нурууг нь тэнийлгэх хэрэгтэй. Харин ашигт малтмал олборлогч нар бол эх орны баялаг, нийтийн өмчийг авч ашигладаг тул тэдэнд ямар ч өршөөл энэрэл хэрэггүй.

Avatar

Зочин 2021-10-27 202.179.26.100

шүүхээр татварын алданги төл гээд шийдсэн үүнийг цуцлаач

Avatar

Зочин 2021-10-27 180.149.93.98

энэ улсад шударгаар яваа хүмүүс нь яагаад дандаа хохирно гэж Татвараа төлөөгүй нь татвараас чөлөөлүүлнэ, Зээл авсан нь зээлээ тэглүүлнэ, Торгуулиа төлдөггүй нь торгуулиа 50 хувиар хасуулна, Ял эдэлж буй нь өршөөлөөр гарна. Энэ арай шударга биш ээ. Энэ хүмүүс шимэгч шиг амьдрахаасаа ичээч

Avatar

Зочин 2021-10-27 202.55.188.105

Bugdiig ni bitgii tul, tuluugui ni hojino

Avatar

Шударгос 2021-10-27 202.131.240.246

Одор болио Сосорбурамаа.

Avatar

Зочин 2021-10-27 64.119.18.39

Татвараа шударгаар төлдөг хүмүүс ЯАХ ВЭ?Бүр ХАРИН УРАМШУУЛАЛ ОЛГОМООР БАЙНА.НЭГ НЬ ТӨЛӨӨД НӨГӨӨДӨХ НЬ ТӨЛӨХГҮЙ БАЙЖ БОЛОХГҮЙ БИЗДЭЭ.

Avatar

Зочин 2021-10-27 202.21.113.238

Odoo boliooo songuuli duussan

Avatar

Монгол Улсын иргэн 2021-10-27 202.179.8.118

ЯАГААД нэг улс төрчийн компани асуудалд орсон уу хардах эрхтэй, баталсан хууль, дүрэм, журмын хүрээнд улсынхаа хөгжилд ажиллах орчин нөхцөл өө сайжруулах зорилгоор татвараа шударгаар төлж байсан иргэд хохироод, татвараар зугтаасан бусдын мөнгөөр барьсан дэд бүтэц ашиглаад явж байгаа нөхдүүдэд яагаад өршөөл үзүүлэх гэж вэ олсон ашиг орлогоо хувьдаа завшсан хүмүүс азтай байх ёстой юу МАШ буруу тогтолцоо байна

Avatar

зочин 2021-10-27 59.153.113.118

Зөв явбал цөвүүн цаг, Одоо хүмүүс болон зарим компаниуд дунд зээл авая, өр тавья, татвар төлөхгүй байя , дараа нь төр хүчингүй болгож цаыруулна биз гэсэн хандлагууд маш их болсон байна.

Avatar

Зочин 2021-10-27 192.82.77.112

n**** gej bi haa hamaagui malchnii niigmiin daatgaliig tulultsuud yavjigambaina

Avatar

Зочин 2021-10-27 192.82.64.153

Түй чорт ийм төр гэж байх уу өгсөн нь хохироод өгөөгүй нь завшдаг

Avatar

Зочин 2021-10-27 139.5.218.72

Чөлөөлөе, Дэмжинэ…

Avatar

Иргэн 2021-10-27 203.91.115.53

Энэ дампуу улсад нэг нь нөгөөгөөсөө давуу эрх эдлэх нь ёс болж дээ.

Avatar

СУДЛААЧ ИРГЭН 2021-10-27 202.9.46.236

АЖИЛ АМЬДРАЛ БҮТЭЭН БАЙГУУЛАЛТААС ХОЛ ХОР НАЙРУУЛЖ ХҮН ГҮТГЭЖ МУУ МУУХАЙГААР МЭРГЭЖИЖИ ЯВСАН ХҮМҮҮС ТӨРИЙН ТОЛГОЙД ГАРЧ ИРСЭНЭЭР ДАРАНГУЙЛАЛЫГ АРГААР БҮХНИЙГ ХИЙНЭ ЗОХИЦУУЛАХНАӨ ГЭЖ ЯВСААР ӨНӨӨДӨР УЛС ОРНЫХОО УРДИРЛАГАЫГ ҮНЭСЭНДЭЭ АЛЧИХААД БАЙНА ОДОО ИРГЭД КОМПАНИУД БОЙКОТ ЗАРЛАЖ ТАТВАР ТӨЛӨХӨӨ НЭГ ХЭСЭГТЭЭ ЗОГООХООР ЗОРИГЛОН ШИЙДВЭЛ ЭНЭ ЗАСАГ ТӨРД ЖААХАН УХААН СУУЖ ХАМТАРН АЖИЛЛАХ УХААН ОРНО БАЙХДАА
ЗА УДАХГҮЙ 24 ОН БОЛЛООДОО ЗАСАГ ТӨР ӨӨРЧЛӨГДӨХ НЬ ДАМЖИГГҮЙ БОЛЧЛОО ЖААХАН ТЭСГЭЭЕДЭЭ

Avatar

1 2021-10-27 139.5.219.175

Тэгвэл толсон бусад нь яах вэ?

Avatar

зочин 2021-10-27 202.126.88.134

татвар нүд ийн өрийг чөлөөлөх нь зүйтэй.дундаж санхүүгийн аж ахуйн нэгж хоршоо үнэндээ хэцүү хүнд байдалд орж байна. баахан хууль бус тендер зорьсон компанууд л боломжтой бөгөөд татвараа төлөөд .одоо эдийн засгийн байдлыг хараад хүлээж бгаа байх даа. үнэхээр хэцүү бна ш дээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж