Энэ намар дулаан өнгүүд тренд боллоо

Хуучирсан мэдээ: 2021.10.27-нд нийтлэгдсэн

Энэ намар дулаан өнгүүд тренд боллоо

Энэ намар дулаан өнгүүд тренд боллоо

Намрын улиралд хамгийн сэтгэл хөдөлгөм зүйл бол өнгө юм. Наврын навч нь алтлаг шар, жүржийн улбар өнгөнөөс тэнгэрийн хаяа мэт улаан өнгөнд хувирах нь хүн бүрийн дотоод сэтгэлийн чавхдасыг хөндөх мэт… Тэгвэл энэ намрын өнгөтэй танилцацгаая. Сэтгэл сэргэм улбар, нам гүмхэн шар, гал бадрангуй улаан, нууцлаг хээнцэр бор өнгүүд бас таны сонголт байх болно гэдэгт итгэлтэй байна. Ийнхүү өнгө бүрийн онцлог шинжийг тус бүрт нь авч үзье.

1. Цитрусын өнгө

Намрын шинэлэг амтыг санагдуулам жүржийн өнгө. Улбар шар өнгө нь гудамжинд түгээмэл тааралдаад байдаггүй нь хүмүүсийн нийтлэг сонголт биш гэдгийг харуулдаг. Учир нь энэ өнгө өмссөн хүнээ эрч хүчтэй, тод харагдуулаад зогсохгүй хүмүүсийн анхаарлын төвд авчирдаг өнгө билээ. Өндөр мэдрэмж, төгс төгөлдөр байдлын илэрхийлэл болсон энэ өнгө нь мэдлэгийг эрэлхийлэхийн зэрэгцээ үржил шимтэй, элбэг дэлбэг байдлын шинж тэмдэг юм.

 

 

 

 

 

2. Османтусын шар

Шар хувцас нь баяр баясгалан, аз жаргал, эерэг байдал, хүндэтгэлийг илэрхийлдэг төдийгүй болгоомжтой байдлыг илтгэдэг. Тиймээс энэ нь загвар, хувцаслалтын хувьд ухаалаг хэрэглэгдэх өнгө юм. Мөн цайвар шар өнгийн хувцас өмссөнөөр илүү залуу, эрүүл харагддаг байна. Үүнээс гадна, дэлхий ертөнц хүнд хэцүү цагийг туулж байгаа энэ үед баяр баясгалан авчрах энэ өнгийг сонгож өмсөх нь бас нэгэн мэдрэмжтэй сонголт болох билээ.

 

 

 

 

 

3. Навчит улаан

Язгууртнуудын сонголт байж ирсэн улаан өнгө нь бүх улирлын загварын код юм. Хүчирхэг, сэтгэл хөдөлгөм байдлын илэрхийлэл болсон улаан өнгө дизайнер болон загвар өмсөгчдийн сонголтод хүчтэй нөлөөлдөг. Улаан өнгийн хувцас өмссөн хүн хариуцлагатай, сэтгэл хөдлөлөөр дүүрэн, зоримог харагддаг байна. Гэвч хэт улаан өнгө нь хэт нөлөө үзүүлэх тул түрийвч, гутал, ороолт зэрэг загварын дагалдах хэрэгслээр сонгоход илүү тохиромжтой. Тухайлбал, хар, саарал зэрэг төвийг сахисан өнгөтэй хослуулахад ихээхэн зохицдог аж.

 

 

 

 

 

4. Нууцлаг бор

Унасан навчны гоо үзэсгэлэн шингэсэн өнгө. Дэлгэр зуны ногоон өнгөнөөс дулаан намрын шар, улбар өнгүүдийг дамжсаны эцэст навч зөвхөн бор өнгөтэй болох билээ. Газар шорооны үнэр, намар өвлийн өнга аясын аль альныг цогцлоосон байдаг. Навч унах нь гунигтай биш, харин ирэх жилийн өсөлт дэвшлийг илтгэдэг. Тиймээс унасан навчнууд дулаан хэвээр байна. Энэ утгаар навчит бор бол хамгийн төвөгтэй сэтгэл хөдлөлийг агуулдаг. Дулаан хийгээд хүйтэн, энгийн хийгээд дэгжин байдал бүгд энэ өнгөөр ​​төгс илэрхийлэгддэг.

 

 

 

 

ЭХ СУРВАЛЖ: SOUHU

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж