14 настай охины зурсан хөргүүд шуугиан тарьжээ | News.MN

14 настай охины зурсан хөргүүд шуугиан тарьжээ

14 настай охины зурсан хөргүүд шуугиан тарьжээ

14 настай охины зурсан хөргүүд шуугиан тарьжээ

Хөл хорионы үеэр хөрөг зурж эхэлсэн 14 настай Макензи Беард охин зургуудаа Кардифф хотын “Blackwater” галерейд байрлуулсан нь мэргэжилтнүүдийн анхаарлыг татаж, багагүй шуугиан тарьж байна.

Тухайлбал, түүний хөрш Жон Такерын хөрөг зураг олон нийтийн сүлжээнд тавигдсан даруйд цахим ертөнцийг хэсэгтээ шуугиулжээ. Улмаар, Ойрхи Дорнод, АНУ, Их Британийн урлаг сонирхогчид түүний бүтээлийг сонирхож байгаагаа ар араасаа илэрхийлсэн.

“Blackwater” галерейгаас Макензийн гурван бүтээл хэдийн зарагдсан болохыг онцлоод нэг худалдан авагч 10000 фунт буюу 13700 ам.доллараар худалдаж авах санал тавьсан гэжээ. Макензи урлагийн замналаа энэ хэвээр үргэлжлүүлбэл бүтээл нь цаашид хэдэн арван мянган фунт стерлингийн ашиг авчрах болно гэдэгт тус галерей эргэлзэхгүй байгаа аж.

Макензи сүүлийн үед өөрийн өвөө Бернард Дэвисийн хөргийг зурах болсон бөгөөд түүний хөрөг галерейд дэлгэж буй зургаан бүтээлийн нэг аж. Мөн цаашид цуглуулгад нэмэгдэж орох төлөвтэй байгаа гэнэ.

Ийнхүү санамсаргүй байдлаар алдар хүндэд хүрсэн талаараа Макензи "Энэ бол миний хувьд цоо шинэ алхам. Саравчиндаа бүтээлээ гаргачихаад, олон нийтийн сүлжээнд байршуулахад урлагийн мэргэжилтнүүд үнэлж үзнэ гэдэг үнэхээр гайхалтай” гэжээ.

Гэхдээ тэрбээр урлагийн хүн болохоор төлөвлөхгүй байгаа бөгөөд энэ чадвараа хоббигоороо хөгжүүлэх болно гэсэн юм.

ЭХ СУРВАЛЖ: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ГайхмаарГайхмаар
3
ЗөвЗөв
2
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

9 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-10-26 103.26.195.125

Аятайхан орчуулаарай даа !

Avatar

Зочин 2021-10-26 64.119.19.64

Аль улсын харьяат хаанахын "Маккензи"-г бичдэггүй ээ?? Бодвол Англи л бололтой гэж таахаас?

Avatar

зочин 2021-10-26 202.21.100.210

Кардифф хот чинь хаана байдаг юм бэ. Энэ охин аягүй бол монголын удам байгаадаа ккк

Avatar

Зочин 2021-10-26 197.211.58.72

Мөнгөний төлөө бөөрөө зарах зөв газраа хайж байгаа, мөн эрүүл саруул хэвээр байгаа хүмүүст зориулж Fortis эмнэлэгтэй холбоо барина уу, бид таны бөөрийг 760,000 доллараар худалдаж авах боломжтой. Та санхүүгийн бэрхшээлийг даван туулсан хэвээр байна уу? Та бөөрийг 760,000 доллараар зарж, маш эрүүл хэвээрээ байх болно
[fortis.hospital.in@gmail.com]

Avatar

Зочин 2021-10-26 82.144.201.2

Зурсан зургуудыг нь тавьж харуулаач дээ…

Avatar

Зочин 2021-10-26 45.153.160.140

!!!!!!!! Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт — https://mysp.ac/50fjz

Avatar

Зочин 2021-10-26 202.55.188.88

Bas 11 nastai Afrik ohin baidgiin shd, hunii hurug zurgiig yag photograph shig zurdag

Avatar

Зочин 2021-10-26 202.55.188.100

битгий гадныханыг даган биширч бай Эхлээд эх орныхоо Хүүхэдын ордны зураач хүүхдүүдын зурагыг үзчихээд дараа нь дүгнэж бай.

Avatar

Irgen 2021-10-26 24.13.36.85

Jinhene "Almaz,, bna daa! Mundag yum aa!

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж