14 настай охины зурсан хөргүүд шуугиан тарьжээ

Хуучирсан мэдээ: 2021.10.26-нд нийтлэгдсэн

14 настай охины зурсан хөргүүд шуугиан тарьжээ

14 настай охины зурсан хөргүүд шуугиан тарьжээ

Хөл хорионы үеэр хөрөг зурж эхэлсэн 14 настай Макензи Беард охин зургуудаа Кардифф хотын “Blackwater” галерейд байрлуулсан нь мэргэжилтнүүдийн анхаарлыг татаж, багагүй шуугиан тарьж байна.

Тухайлбал, түүний хөрш Жон Такерын хөрөг зураг олон нийтийн сүлжээнд тавигдсан даруйд цахим ертөнцийг хэсэгтээ шуугиулжээ. Улмаар, Ойрхи Дорнод, АНУ, Их Британийн урлаг сонирхогчид түүний бүтээлийг сонирхож байгаагаа ар араасаа илэрхийлсэн.

“Blackwater” галерейгаас Макензийн гурван бүтээл хэдийн зарагдсан болохыг онцлоод нэг худалдан авагч 10000 фунт буюу 13700 ам.доллараар худалдаж авах санал тавьсан гэжээ. Макензи урлагийн замналаа энэ хэвээр үргэлжлүүлбэл бүтээл нь цаашид хэдэн арван мянган фунт стерлингийн ашиг авчрах болно гэдэгт тус галерей эргэлзэхгүй байгаа аж.

Макензи сүүлийн үед өөрийн өвөө Бернард Дэвисийн хөргийг зурах болсон бөгөөд түүний хөрөг галерейд дэлгэж буй зургаан бүтээлийн нэг аж. Мөн цаашид цуглуулгад нэмэгдэж орох төлөвтэй байгаа гэнэ.

Ийнхүү санамсаргүй байдлаар алдар хүндэд хүрсэн талаараа Макензи "Энэ бол миний хувьд цоо шинэ алхам. Саравчиндаа бүтээлээ гаргачихаад, олон нийтийн сүлжээнд байршуулахад урлагийн мэргэжилтнүүд үнэлж үзнэ гэдэг үнэхээр гайхалтай” гэжээ.

Гэхдээ тэрбээр урлагийн хүн болохоор төлөвлөхгүй байгаа бөгөөд энэ чадвараа хоббигоороо хөгжүүлэх болно гэсэн юм.

ЭХ СУРВАЛЖ: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ГайхмаарГайхмаар
3
ЗөвЗөв
2
ХөөрхөнХөөрхөн
1
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж