Номын сангийн тоог нэмэх, номын санчдыг чадваржуулах хэрэгтэй | News.MN

Номын сангийн тоог нэмэх, номын санчдыг чадваржуулах хэрэгтэй

Номын сангийн тоог нэмэх, номын санчдыг чадваржуулах хэрэгтэй

Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Сандагсүрэн, Азийн сангийн суурин төлөөлөгч Марк Койниг нар Сонгинохайрхан дүүргийн номын сангуудын нөхцөл байдал, цар тахлын нөхцөлд хэрхэн үйл ажиллагаа явуулж байгаатай танилцлаа. Тус дүүргийн 2, 8, 15, 19 дүгээр хороонд бичил номын сан байгуулсан. Азийн сангаас “Азийн ном” төслийн хүрээнд олон ажил хэрэгжүүлсэн бол энэ удаад 0-5 насны хүүхдүүдэд зориулсан номын төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.

Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Сандагсүрэн “Номын сангийн тоог нэмэхээс гадна номын санчдыг чадваржуулах, номын шинэчлэлийг цаг алдалгүй хийх, номын сангийн үйл ажиллагааг тогтворжуулах хэрэгтэй. Номыг үзвэр болгон тавихаас татгалзаж, хэрэглэж байх ёстой. Хэдийгээр цар тахлын үед номын сангаар үйлчлүүлэгчдийн тоо цөөн байгаа ч хэрэгтэй хүнд нь хэрэгтэй номыг өгч үйлчлэх нь чухал. Түүнээс гадна номын санчдыг тогтвортой ажиллуулж, номд дурлагч хүүхдүүдийн тоог нэмэгдүүлэх хэрэгтэй байна. Номын сан гэдэг бол гэртээ байгаа шиг тохь тухтай орчин байх ёстой. Бид нийслэлийн бусад дүүрэгт ч ийм бичил номын сангууд байгуулахаар төлөвлөж байна” гэлээ.

Номын сангаар үйлчлүүлэгч хүүхдүүдэд хүссэн номоо гэрээр унших боломжийг олгож, карт нээн бүртгэлжүүлж байгаа гэдгийг номын санчид хэлсэн юм. Номын сангийн байранд зөвхөн ном уншаад зогсохгүй зорилтот сургалт, хүүхэд, залууст зориулсан олон үйл ажиллагаа явуулах боломжтой. Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хороонд байрлах номын сангийн хувьд цар тахлын өмнө тогтмол сургалт явуулдаг байсан байна. Халдварын тохиолдол буурч, аж ахуйн нэгжүүд хэвийн үйл ажиллагаа явуулах нөхцөл бүрдэхээр сургалтаа үргэлжлүүлэх бүрэн боломжтой аж.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

7 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Ц 2021-10-26 202.126.89.46

Номын санг уншигчдын хэрэгцээ, орчин үеийн шаардлагад нийцүүлэн тохижуулж,хүүхэд залуусын номын хэрэглээг нэмэгдүүлэх ажлыг шат дараалалтай зохион байгуулж,номын санчдын мэдлэг,ажлын чадварыг сайжруулснаар номын сан оршин тогтнох суурь болно.
Цахим хөгжлөө гээд номын санг орхигдуулж болохгүй.

Avatar

Зочин 2021-10-26 202.9.46.48

Одоо энэ цахимжсан нийгэмд хүүхэд, залуучууд энд ороод ном уншаад суух нь юу л бол. Арай өөрөөр сэтгэж наад мөнгөө хэрэгтэй зүйлд оновчтой зарцуулмаар байнаа.

Avatar

Э 2021-10-26 202.126.89.46

Залуус онлайн хэрэглээгээ зөв зохистой ашигласнаар эрүүл мэнддээ том хөрөнгө оруулалт хийнэ.
Номын сан хэзээ ч хоцрогдолгүй,улам хөгжиж боловсронгуй болгох нь зөв.

Avatar

Зочин 2021-10-26 118.163.12.181

hen ch ordoggui nomn sangaar ch yaah bilee…. huuchny komun setgelgeesee salaach

Avatar

Зочин 2021-10-26 94.230.208.147

> Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт — https://mysp.ac/50fjz

Avatar

Нөкөр Цэдэнбаа 2021-10-26 202.126.88.209

За номноос их юм алга эн монгол гж гуйлгачин оронд ккккк

Avatar

Зочин 2021-10-26 124.158.96.207

нэлээн хэдэн жилийн өмнө дөө 19 номын санд сууж билээ Номын сан биш 10 жилийн эсвэл оюутнуудын цуларлын газар шиг л яриа хөөрөө бужигнасан газар байж билээ Чимээгүй сууж анхаарлаа төвлөрүүлэх боломжгүй юм билээ Эсвэл орчин үеийн уншлагын танхим ийм болчихсон юм уу бүү мэд бага байхад сууж байснаас тэс өөр болчихсон

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж