Суданд төрийн эргэлтийн улмаас 7 хүн нас барж, 140 хүн шархаджээ

Хуучирсан мэдээ: 2021.10.26-нд нийтлэгдсэн

Суданд төрийн эргэлтийн улмаас 7 хүн нас барж, 140 хүн шархаджээ

Суданд төрийн эргэлтийн улмаас 7 хүн нас барж, 140 хүн шархаджээ

Суданы арми Даваа гаригт төрийн эргэлт хийж, засгийн газрын эрх мэдлийг булаан авснаас хойш нөхцөл байдал хүнд байгаа талаар мэдээлж байна. Цэргүүд болон төрийн эргэлтийг эсэргүүцсэн жагсагчдын хооронд мөргөлдөөн үүссэний улмаас долоон хүн суманд оногдон нас барж, 140 хүн шархаджээ.

Өдгөөгөөс хоёр жилийн өмнө Суданд засгийн эрх барьж байсан, дангаар ноёрхогч Омар аль-Баширыг ард түмний бослогоор түлхэн унагааж, ардчилсан нийгмийг байгуулах зорилготой Тусгаар тогтносон зөвлөл буюу шилжилтийн засгийн газрыг байгуулж байв.

Гэвч генерал Абдель Фаттах аль-Бурхан тус зөвлөлийг татан буулгаж, улмаар улс орны аюулгүй байдлыг армын хүчээр хамгаалах хэрэгтэй гэж мэдэгдэн онц байдал зарлажээ. Тэрбээр 2023 оны долдугаар сард сонгууль явуулж, сонгогдсон төлөөлөлд засгийн эрхийг шилжүүлэх амлалтыг өгсөн.

Шилжилтийн засгийн газрын үндсэн хуулиар онц байдал зарлах эрхийг Ерөнхий сайдад олгосон байдаг. Уг шийдвэрийг хууль бус гэж үзэж байгаагаа Суданы мэдээллийн яам фэйсбүүк хуудсаараа дамжуулан мэдэгдсэн байна. Мөн НҮБ-ын Аюулгүйн зөвлөл Судантай хаалттай хурал хийхээр төлөвлөсөн гэжээ.

Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч Карине Жан-Пьер “Бид төрийн эргэлт зохион байгуулсан армийн үйл ажиллагааг буруушааж, гэрийн хорионд байгаа ерөнхий сайд Абдалла Хамдоканд болон бусад хүмүүсийг нэн даруй суллахыг шаардаж байна” гэв.

Цэргүүд зөвлөлийн гишүүд болон төрийн албан хаагчдыг баривчилсан талаар тус яам мэдэгдэв. Мөн төрийн телевизийн захирлыг саатуулсан болохыг ар гэрийнхэн нь хэлжээ. АНУ-ын Төрийн зөвлөлийн хэвлэлийн төлөөлөгч Суданд үзүүлэх 700 сая ам.долларын туслалцааг зогсоож байгаа талаар мэдэгдсэн байна.

Тус улсад шатахууны үнийг чөлөөлж, мөнгөний ханш огцом унасантай холбоотойгоор үүссэн эдийн засгийн хямралд гадаадаас олгох зээл, тусламж “харанхуйн үзүүр дэх гэрэл” адил тусч байсныг төрийн албан тушаалтнууд нь онцолж байжээ.

Эх сурвалж: The Straits Times

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж