1,374,796 ширхэг хувьцаа арилжжээ

Хуучирсан мэдээ: 2021.10.26-нд нийтлэгдсэн

1,374,796 ширхэг хувьцаа арилжжээ

2021 оны 10 дугаар сарын 26-ны өдөр энгийн арилжаагаар 31 хувьцаат компанийн  345,575,633 төгрөгийн үнийн дүн бүхий 1,374,796 ширхэг хувьцаа арилжигдсанаас 11 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 17 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 3 үнэт цаасны ханш тогтвортой байлаа. Үүнээс "Тэнгэрлиг медиа групп" ХК (TNGR +14.92%), "Баянгол зочид буудал" ХК (BNG +11.53%), болон "Махимпекс" ХК (MMX +5.96%) -ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Хөх ган" ХК (HGN -13.89%), "Адуун чулуун" ХК (ADL-13.5%) болон "Булган ундрага" ХК (BUN-10.14%) хувьцаа хамгийн  их уналттай байлаа.

Багцын арилжаагаар "Тэнгэрлиг медиа групп" ХК-ийн 600,000 ширхэг хувьцаа, "Люкс занаду групп" ХК-ийн 75,000 ширхэг хувьцааг нийт 3,112,500,000 төгрөгөөр арилжаалагдсан байна.

Хөрөнгө оруулалтын 2 сангийн нийт  39,064 ширхэг нэгж эрх 23,980,482 төгрөгөөр арилжигдсан байна.

ТOP-20 индекс -0.69 хувиар буурч 39856.5 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ   4,848,708,084,291 төгрөг боллоо.

Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж