Түүх, соёлын дурсгалт газар болох “Гоожингийн өндөр”-ийг балгас болсон талаар манай сайт өчигдөр мэдээлсэн. Түүх дурсгалын үнэт өв болох тус барилгыг Соёлын яам анхааралдаа авах цаг нь болсон. Тиймээс энэ асуудлаар Соёлын яамнаас тодруулахад “Одоогоор яг сэргээн засварлах эсэх шийд гараагүй байна. Ер нь олон хүний анхааралд өртсөн. Энэ барилгын талаар ярьж байна” гэлээ.
Нийслэлийн Соёл урлагийн соёлийн хэлтсийн дарга С.Дэлгэрмаа:
-“Гоожингийн өндөр” нь дөрвөн хүний хувийн эзэмшилд байдаг. Бид “Гоожингийн өндөр”-ийг сэргээн засварлах боломжгүй байна. Газар дээр нь барилга баримаар байна. Эсвэл төрөөс худалдаж аваач” гэх хүсэлт удаа дараа ирсэн. Энэ хэдий хувь хүний эзэмшил ч гэсэн соёлын өвийг дур мэдэн нураах эрх хуульд байхгүй. Бидний зүгээс нурааж болохгүй гэх шаардлагаа тавьдаг. Иргэний зүгээс “Газраа ашигламаар байна” гэх хүсэлт ирдэг. Улсаас худалдаад авъя гэхээр төсөв мөнгөний асуудал ярьдаг. Цар тахалтай энэ цаг үед төсвөөр байшин барилга засварлахаас илүүтэй хүний амь нас, эрүүл мэндэд зарцуулах нь чухал учраас энэ асуудал хойш тавигдсаар өдийг хүрч байна. Сэргэн засварлах шаардлагатай олон түүх , соёлын дурсгалт барилга байна. Иргэний хүсэлтийн дагуу маргааш нийслэлийн Засаг даргын орлогч хурал хийнэ" гэв.
С.Оюунгэрэл
Холбоотой мэдээ