Л.Халтар: УБТЗ-ын даргаар Оросын талаас хүн томилохгүй | News.MN

Л.Халтар: УБТЗ-ын даргаар Оросын талаас хүн томилохгүй

Л.Халтар: УБТЗ-ын даргаар Оросын талаас хүн томилохгүй

Л.Халтар: УБТЗ-ын даргаар Оросын талаас хүн томилохгүй

Улаанбаатар төмөр зам /УБТЗ/ хувь нийлүүлсэн нийгэмлэгийн дарга Д.Жигжиднямаа өнгөрөгч долдугаар сард өвчний улмаас таалал төгссөн. Тиймээс УБТЗ-ын даргын суудал одоогоор эзэнгүй байгаа юм. Уг суудалд Оросын талд таалагдах хүн олох гэж Монголын улстөрчид “үйлээ” үзэж байна. Өнгөрсөн хугацаанд Монголын талаас УБТЗ-ын даргын албан тушаалд Г.Сэрээнэндорж, Б.Даваасүрэн, Ц.Хүрэлбаатар нарыг нэр дэвшүүлсэн ч Оросын тал татгалзсан. Тэгвэл “эзэнгүй суудал”-д Засгийн газрын Хэрэгжүүлэгч агентлаг Ашигт малтмал, газрын тосны газрын дарга Х.Хэрлэнг  томилох тухай ч яригдаж буй.

Гэсэн ч бас шаардлага хангаагүй тул Оросын талаас хүн томилох тухай мэдээлэл цацагдах болов. Энэ асуудал аравдугаар сарын 12-13-нд болсон Улаанбаатар төмөр зам /УБТЗ/ хувь нийлүүлсэн нийгэмлэгийн Ерөнхий хорооны хурлаар эцэслэгдэх болов уу гэсэн хүлээлт байсан ч талаар өнгөрсөн билээ. Өнөөдрийн байдлаар “эзэнгүй суудал”-ын эзэн нь тодорхойгүй байна.

Уг асуудлаар  Зам, тээврийн хөгжлийн яамны мэдээлснээр “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн Ерөнхий хорооны хурлыг дахин зохион байгуулахаар болсон байна. Энэ талаар салбарын сайд Л.Халтар “Бүлгийн хурлаар өчигдөр “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн удирдлагын асуудлыг яриагүй. Хамгийн сүүлийн үеийн мэдээллээр, ОХУ-ын талтай “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн даргаар монгол хүн томилохоор тохиролцсон. Нэр дэвшигчдийн тухайд асуудал байгаа ч манайхан нэрс нь тодров уу үгүй юу муу талуудыг нь цоллож, гөвдөг. Энэ нь айлын талд сөрөг мэдээлэл болж очдог учраас нэр дэвшигчдийн хувьд гацаа үүссэн. Энэ асуудлаар ойрын хугацаанд Ерөнхий хорооны хурлыг дахин зохион байгуулах тухай хоёр улсын хооронд ярилцсан” гэх мэдээллийг өглөө.

"Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн Ерөнхий хорооны хурал энэ сарын 12-13-ны хооронд ОХУ-ын Эрхүү хотноо болсон юм. Хуралд Монголын талаас Ерөнхий хорооны орлогч дарга, Зам, тээврийн хөгжлийн дэд сайд Ж.Бат-Эрдэнэ, Ерөнхий хорооны гишүүн ЗГХЭГ-ийн ахлах референт Н.Буяндэлгэр нар биечлэн оролцсон бол Ерөнхий хорооны гишүүн ЗТХЯ-ны ТЗДТБХЗГ-ын дарга Б.Артур цахимаар оролцсон.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
БурууБуруу
1
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

13 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

СУДЛААЧ ИРГЭН 2021-10-26 202.9.46.236

ОРОСУУДАД МАНАЙ ТӨМӨР ЗАМААС ДУРААРАА ХУЛГАЙ ХИЙХ БОЛОЛЦЦОГ НЬ ХАНГАХ НЭГ МАНГАРИ ЮМ ТАВИУЛАХ Л СОНИРХОЛ БАЙГАА УЛСАА ЦӨЛМӨЖ ХУЛГАЙ ХИЙХИЙГ МОГОЛЧУУДАД ОРОСУУД Л ЗААЖ ӨГДӨГ ШҮҮДЭЭ ОРОСУУД ИХ ДЭЭРЭЛХҮҮ ЗАГНАЖ БАЙГАА ТОХИРОЛЦООНД ХҮРЧ ЧАДААГҮЙ ИРСЭН _ГЭЖ АЛЬ ДЭЭР ҮЕД СОНСОГДОЖ БАЙСАН

Avatar

Зочин 2021-10-26 192.82.87.133

Тийм үгүй

Avatar

Зочин 2021-10-26 45.153.160.140

!!!!! Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт — https://mysp.ac/50fjz

Avatar

Зочин 2021-10-26 104.205.131.167

Хэрлэн чинь орос хэлгүй хүн шүү дээ үүнмйг Орсын тал зөвшөөрөхгүй нь тодорхой шүү дээ,

Avatar

Зочин 2021-10-26 66.181.177.218

Орос хэлтэй

Avatar

Зочин 2021-10-26 150.129.143.68

Нэр нь бохир хүмүүс санал болгочхоод олон нийт рүү буруугаа чихэж байгаа энэ Халтар тэнэгийг хусаач. Ер нь төр засаг дан луйварчдаас бүрдсэнээ л харуулж бн.

Avatar

Зочин 2021-10-26 202.131.225.197

mongol hun tavuhaar tolgoi hooson hel medehgui idii uuya gesen shunag berd setgeltei ajil hiij medehgui namiin b**s doloogch tsunh barigch iim l ulsuud tomilogdood orosiin uuriig hurgej bn

Avatar

Зочин 2021-10-26 202.21.108.41

МАН төмөр замыг нэг мөсөн нугасалж Хятадын төмөр замыг оруулахаар шийджээ.

Avatar

Замчин 2021-10-26 66.181.161.88

Монгол төмөр замчин тавигдах байхоо

Avatar

Зочин 2021-10-26 66.181.161.117

Орос хүн болвол арай бага идэх боловуу

Avatar

Zochin 2021-10-26 192.82.74.164

Bvr ih idne g**** min oros uls avilgiin ulgii nutag

Avatar

Зочин 2021-10-26 202.55.183.108

Хүрэлсүхийн бөгсний алчуур мөн л бдаг хулгайч хэрлэн

Avatar

Зочин 2021-10-26 66.181.161.98

архаг авилгач хэрлэн л биш шүү

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж