Л.Халтар: УБТЗ-ын даргаар Оросын талаас хүн томилохгүй

Хуучирсан мэдээ: 2021.10.26-нд нийтлэгдсэн

Л.Халтар: УБТЗ-ын даргаар Оросын талаас хүн томилохгүй

Л.Халтар: УБТЗ-ын даргаар Оросын талаас хүн томилохгүй

Улаанбаатар төмөр зам /УБТЗ/ хувь нийлүүлсэн нийгэмлэгийн дарга Д.Жигжиднямаа өнгөрөгч долдугаар сард өвчний улмаас таалал төгссөн. Тиймээс УБТЗ-ын даргын суудал одоогоор эзэнгүй байгаа юм. Уг суудалд Оросын талд таалагдах хүн олох гэж Монголын улстөрчид “үйлээ” үзэж байна. Өнгөрсөн хугацаанд Монголын талаас УБТЗ-ын даргын албан тушаалд Г.Сэрээнэндорж, Б.Даваасүрэн, Ц.Хүрэлбаатар нарыг нэр дэвшүүлсэн ч Оросын тал татгалзсан. Тэгвэл “эзэнгүй суудал”-д Засгийн газрын Хэрэгжүүлэгч агентлаг Ашигт малтмал, газрын тосны газрын дарга Х.Хэрлэнг  томилох тухай ч яригдаж буй.

Гэсэн ч бас шаардлага хангаагүй тул Оросын талаас хүн томилох тухай мэдээлэл цацагдах болов. Энэ асуудал аравдугаар сарын 12-13-нд болсон Улаанбаатар төмөр зам /УБТЗ/ хувь нийлүүлсэн нийгэмлэгийн Ерөнхий хорооны хурлаар эцэслэгдэх болов уу гэсэн хүлээлт байсан ч талаар өнгөрсөн билээ. Өнөөдрийн байдлаар “эзэнгүй суудал”-ын эзэн нь тодорхойгүй байна.

Уг асуудлаар  Зам, тээврийн хөгжлийн яамны мэдээлснээр “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн Ерөнхий хорооны хурлыг дахин зохион байгуулахаар болсон байна. Энэ талаар салбарын сайд Л.Халтар “Бүлгийн хурлаар өчигдөр “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн удирдлагын асуудлыг яриагүй. Хамгийн сүүлийн үеийн мэдээллээр, ОХУ-ын талтай “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн даргаар монгол хүн томилохоор тохиролцсон. Нэр дэвшигчдийн тухайд асуудал байгаа ч манайхан нэрс нь тодров уу үгүй юу муу талуудыг нь цоллож, гөвдөг. Энэ нь айлын талд сөрөг мэдээлэл болж очдог учраас нэр дэвшигчдийн хувьд гацаа үүссэн. Энэ асуудлаар ойрын хугацаанд Ерөнхий хорооны хурлыг дахин зохион байгуулах тухай хоёр улсын хооронд ярилцсан” гэх мэдээллийг өглөө.

"Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн Ерөнхий хорооны хурал энэ сарын 12-13-ны хооронд ОХУ-ын Эрхүү хотноо болсон юм. Хуралд Монголын талаас Ерөнхий хорооны орлогч дарга, Зам, тээврийн хөгжлийн дэд сайд Ж.Бат-Эрдэнэ, Ерөнхий хорооны гишүүн ЗГХЭГ-ийн ахлах референт Н.Буяндэлгэр нар биечлэн оролцсон бол Ерөнхий хорооны гишүүн ЗТХЯ-ны ТЗДТБХЗГ-ын дарга Б.Артур цахимаар оролцсон.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
БурууБуруу
1
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж