УИХ-ын гишүүн, Нийгмийн бодлого, байнгын хорооны дарга М.Оюунчимэг Covid-19 халдвар авсан иргэдээ адлав. Тодруулбал, тэрбээр "Covid-19 халдвар авалгүй хариуцлагатай байсан 2.7 сая иргэндээ талархлаа илэрхийлж, дэмжлэг үзүүлэх, нэг удаа сувилалд хамруулах зэргээр арга хэмжээ авах нь зөв. Тэдэнд талархал илэрхийлэх ёстой шүү. Тиймээс үүн дээр анхаарч, 2022 оны төсөвт суулгах ёстой. Халдвар авалгүй эрүүл, дархлаатай байвал хүмүүсээ ингэж урамшуулдаг юм байна гэж бусад нь бодно” гэж ярьжээ.
Түүний эдгээр үгс чин сэтгэлийнх гэхээсээ илүү улстөржсөн буюу иргэдээс “оноо” авна гэж тооцсон үг байлаа. М.Оюунчимэг гишүүний хэлснээр халдвар авсан иргэд дархлаагаа дэмжээгүй, хариуцлаггүй нөхөд байсан бололтой.
Үнэндээ түүний хэлсэн үгс цагаа ч, байгаа ч оносонгүй. Угтаа бол хүүхдийн эрхийн зөрчил, гэр бүлийн хүчирхийлэл цэцэрлэг, сургууль, амаржих газрын хүрэлцээг нэмэгдүүлэх, боловсролын хоцрогдол зэрэг анхаарал хандуулах асуудал, сэдэв парламентад мундахгүй. Уг нь ард түмэн эмэгтэй гишүүдээс ихийг хүлээсэн. Харамсалтай нь, парламентад гарч ирсэн эмэгтэй гишүүд хүний эрхийн түй ч мэдрэмжгүй гэдгээ ийн батлан харуулсаар.
Э.БУРАМ
Холбоотой мэдээ