Монгол Улстай хил залгаа Өвөрмонголын Эзнээ хошуунд Covid-19 цар тахал гарснаас үүдэн хариуцлага алдаж, үр дүнгүй хариу арга хэмжээ авсан зургаан албан тушаалтныг хатуу шийтгэжээ. Монголтой Цэх боомтоор хил нэвтэрдэг тус хошуунд аравдугаар сарын 17-нд цар тахлын халдвар бүртгэгдсэн. Улмаар Эзнээ хошуун орон нутгийн эрүүл мэндийн зөвлөлийн дарга, дэд дарга, гурван цагдаа, эмнэлэг, нийгмийн асуудал хариуцсан хороог халдвар алдсанд буруутгажээ.
Хятадад сүүлийн үед Бээжин, Ши Ань, Шааньси, Жяюйгуань, Ганьсү зэрэг 11 мужид цар тахлын халдвар гараад буй. Улмаар Эзнээ хошууны албан тушаалтнууд хариуцлага хүлээж, хатуу шийтгүүлсэн эхний хүмүүс болжээ.
GLOBAL TIMES
Холбоотой мэдээ