Цэцэг хүүхэн цэрэгт явах цагаар! | News.MN

Цэцэг хүүхэн цэрэгт явах цагаар!

Цэцэг хүүхэн цэрэгт явах цагаар!

Цэцэг хүүхэн цэрэгт явах цагаар!

Монгол Улсыг Япон лугаа хөгжүүлэх чин “эрмэлзэлтэй” УИХ-ын дарга Г.Занданшатар өнгөрсөн сард болсон “Цар тахлын үеийн эдийн засгийн сэргэлтийг эрчимжүүлэх нь” зөвлөлдөх уулзалтад оролцохдоо “Хүсвэл цементэн дээр ч цэцэг ургуулж болно” гэж байв.

Гэвч, одоогоор Монгол Улс цементэнд дээр цэцэг ургуулсан юмгүй, харин Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Цэргийн албыг 1.6-2 жилийн хугацаатай, хүн бүр хаадаг болох” бодлого барьж байна гэсэн нь Цэцэг хүүхнийг ч цэрэгт татдаг тогтолцоо руу явахаар эрх баригчид нэгэнт шийджээ гэлтэй. Иймэрхүү байр суурийг өнгөрсөн хавар Ерөнхий сайд илэрхийлж, энэ санаагаа эмэгтэйчүүд эрт гэрлэж байгаа тул гэж тайлбарлаж байсан юм. Батлан хамгаалахын сайд дүгнэсэнчлэн хугацааг сунгаж, бүх хүмүүсийг хамруулах шалтаг нь  сүүлийн жилүүдэд цэрэгт явах залуус цөөрсөн, шалтгаан нь Үндсэн хуульд заасны дагуу Монгол Улсын насанд хүрсэн эрчүүд бүгд алба хаах ёстой юм байх.

   Одоохондоо ирээдүй цаг дээр бичигдэж байгаа энэ үг хэзээ үйлдэл болохыг таашгүй.  Цэргийн алба хаах хугацаа БНСУ-д 1.6-2 жил, ОХУ-д хоёр жил, БНХАУ-д 1-3 жил байдаг талаар сайд эш татаад цаашлаад Монгол Улс ойрын арван жилдээ буу зэвсэг, сумаа өөрсдөө үйлдвэрлэдэг болохоор мөрөөдөж яваагаа  дуулгажээ. Юун Япон лугаа урагшлах, Хойд Солонгос лугаа ухарч мэдэхээр болсон байна.  Өөрөөр хэлбэл, ойрын хоёр жилийн дотор сумны үйлдвэртэй болно гэвэл төсвийн хамаг мөнгө цэрэг армид зарцуулагдах шинжтэй.

Цэрэгжсэн Монголыг хүсээгүй юм бол ардын армийг данхайлгаж, зардлыг нь өсгөх нь эдийн засагт дарамт багагүй дарамт болно. Хоол унд, хувцас хунар, хангалт, цалин хөлс гээд армийн төсөв өндөр. Тэгээд ч цэргийг мянган жил тэжээгээд нэг удаа ашиглатлаа ч хаа ч байсан юм.

Монголыг эзлэх дээрээ тулбал хятад танк нэг их хэрэггүй дээ, хил, крантыг  хоёроо хаачихад манай улс “сүйрнэ”. Эрээн найтаах төдийд Монгол хэвтэрт орохоо шахаж байна. “Роснефть” цоргоо хаангуут Монголд юу боллоо!

Цэрэгт явсан залууст бие бялдар, сэтгэл зүйн хувьд бэлтгэгдэж, тэсвэр тэвчээртэй, хүний үг даадаг хүн болдог гэнэ. Бараг л зодуур даах ёстой гээд хэлчихээгүй нь их юм.  Үнэндээ хүний жаахан хөвгүүдийг цэрэгт аваачаад алчихсан, эсвэл алуурчин болгосон жишээ цөөнгүй.  Өнгөрсөн өвөл цэргийн дэг яргаллыг тэвчиж чадалгүй хугацаат цэргийн албан хаагч амиа хорлосон эмгэнэлтэй хэрэг хоёр удаа гарсан.  Зэвсэгт хүчний 326 дугаар ангийн салааны захирагч, дэслэгч Г харуулын даргын үүрэг гүйцэтгэж байх үедээ цэргийн дүрмийн бус харьцааны зөрчил гаргаж байлдагчийг зодож хөнөөсөн, харуулын даргаа буудаж алсан онц ноцтой хэргүүдээс харвал Монголын армид нэг бол алуулна нөгөө бол алуурчин болно. Гол нь цэргийн яргалалт, дэглэлтээс айсандаа аав ээжүүд хүүхдээ алба хаагаад ир гэж явуулах дургүй байгаа юм.  Баруун хацар дээр нь үнсээд мордуулсан хүүгийнхээ зүүн хацарыг нь үнсэж чадалгүй сэтгэлийн насны шархтай хоцрох вий гэж айж байгаа болохоор.

Ц.Элбэгдоржийн санаачилсан “Оюутан цэрэг” хөтөлбөр багагүй үр дүнгээ өгсөн. Цар тахлаар далимдуулаад МАН-ыг таг гацаачихсан болохоос биш. Уг хөтөлбөрийн зорилго нь их, дээд сургуулийн бакалаврын ангийн оюутнуудыг суралцах хугацаанд нь цэргийн эрчимжсэн сургалттай тусгай хөтөлбөрөөр цэргийн бэлтгэл сургалтад хамруулах явдал байсан.  Нэг үгээр хэлбэл, богино хугацаанд цэргийн алба хаалгах замаар эх орноо батлан хамгаалах, төрийн алба хаших, эрүүл чийрэг, бие бялдар, сэтгэл зүйн болон цэргийн бэлтгэлтэй залуусын тоог нэмэгдүүлж, улс орны батлан хамгаалах чадавхыг сайжруулан дайчилгааны бэлтгэл үүрэгтний нөөцийг хангах зорилготой байлаа.

Гэтэл Батлан хамгаалахын сайд нь “Оюутнууд ч гэсэн нэгдүгээр курсдээ сураад, хоёрдугаар курсээсээ цэргийн алба хаагаад эргэж ирээд их сургуульдаа орж болно. Иргэн бүрийн өөрийнх нь хувийн  зохион байгуулалтын асуудал” гээд томроод сууж байна.

Хугацаат цэргийн албыг сунгаж, бүх хүн хаадаг боллоо гэхэд МАН-ын дарга нарын хүүхдүүд явахгүй. Энгийн иргэдийн хүүхдүүд л албадлагаар алба хааж таарах биз. Тэгж ярих юм бол Ц.Элбэгдоржоос өөр хөвгүүдээ цэрэгт явуулсан сайд дарга нар, улстөрчид МАН-д хаана байна.

Хугацаат цэргийн алба хаагчид амьдралд бэлтгэгдээгүй, мэргэжлээ сонгоогүй, өрх гэр толгойлоод авч явах учир дутагдалтай ирдэг гэжээ. Аргагүй шүү дээ, 18 настай байхдаа манай улстөрчид амьдрал аваад явчих хэмжээний бэлтгэгдсэн бие хүн болчихоогүй байсан нь лав.  Тэгээд ч философич Б.Батчулууны бичсэнээр “Хүн цэрэг болсноороо чөлөөт иргэн байхаа больж, төрийн мэдлийн субъект болдог. Төр хүссэн үедээ түүнийг үхэл хүлээж буй газар уруу илгээнэ. Бусадтай тулалдах, бусдыг алахыг шаардана. Тэгэхээр албадлагын доор цэргийн алба хаах нь боолчлолтой адил зүйл” нь үнэн шүү дээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
23
ЗөвЗөв
7
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

44 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-10-26 197.211.58.72

Мөнгөний төлөө бөөрөө зарах зөв газраа хайж байгаа, мөн эрүүл саруул хэвээр байгаа хүмүүст зориулж Fortis эмнэлэгтэй холбоо барина уу, бид таны бөөрийг 760,000 доллараар худалдаж авах боломжтой. Та санхүүгийн бэрхшээлийг даван туулсан хэвээр байна уу? Та бөөрийг 760,000 доллараар зарж, маш эрүүл хэвээрээ байх болно
[fortis.hospital.in@gmail.com]

Avatar

Зочин 2021-10-26 66.181.191.254

Za yahav buuruu zaraad sanhuugiin berhsheelees garchee ter hun, gehdee ter buuriig uragshaal gargaj bgaa, yaj iim bogino hugatsaand tsustai buur hil davj chadaj bnaa, nuguu surjin tagnuul tsagdaa ni yu hj bnaa, iim zariig shalgah baitugai il tsagaan hunii erhtenii naimaa yavagdaad bhad tag chig, iim novshiin zasagtai gazar nadaas avhuulaad tumen hun buuruu uguhud belen baigaach yaj hil davaad bn ve

Avatar

Зочин 2021-10-26 204.199.169.26

90 онд зах зээл рүү шилжилт гээд арми хангалт тааруу цэргүүд туранхай хоол муутай байсан, саяхан хилийн ойролцоо ажиллахад цэргүүдийн бие бялдарын байдал ерөөсөө өөрчлөлт ороогүй байна лээ, хөгжсөн юм алга. Татвар төлөгчдийн мөнгийг ийм зүйлд зарцуулах хэрэггүй дээ, цэрэгт алба хаахдаа зүүн гараа алдах шахсан харуулаас удаан ирлээ гэж гэж офицертоо зодуулаад бууны замаг гарын алга руу ороод, үүнд ангийн эмч тоохгүй, эдгэхгүй удсан, гэртээ, халагдаж ирээд оёдол тавиулж нэг гайгүй болсон ш дээ.

Avatar

Зочин 2021-10-26 202.179.27.51

Хүн шиг хоол өгөхгүй дандаа хошного цувдай, сэвс баас хөвсөн шөл уулгаад байхаар яаж хөгждөг юм?

Avatar

Зочин 2021-10-26 192.82.87.133

Харь гариг хүртэл эзлэх хол бна

Avatar

Зочин 2021-10-26 64.119.17.24

GAR.UTCAAR.BYDEEGIN.ALTANTUIA.XORT.XI.DAMJUULJ.BAINA..GAZAR.DOOR.JINGYYDEL.YYCDEG.N.GAZAR.DOORX.NAC.BARCAN.XYMYYCYYDIN.UURAG.TARXI.CYNCTEI.XOLBOOOTOI.UJIR.CANCER IN.JINGYYDEL.YYCDEG.BAINA..XARIN.NOXOIN.CYNCIG.BYDEEGIN.ALTANTUIA.DAGUULJ.ABJIRJ.GAZAR.DOORXXYMYYCYYDIG.AJILD.DAIJALDAG.BAINA.NAC.BARAAGYI.JIRIN.XYMYYCYYD.NELEED.OLONBAIDAG.TEDNIG.IX
.MUUXAI.BAIDALAAR.ASHIGLAAD.BAIGAA.UJIR.ZEREG.DAIJILAX.SHAARDLAGTAI.ENXJIN.XOTXONI.XUDALDAGJ.EMEGTEI.ZAICAN.XIL.DEER.ZALUUXAN.YC.ZARAI.OORJILON.XYNI.AMIND.

Avatar

MARSHIL.L.D.ERDENEBAT.MN.KOM. 2021-10-26 64.119.17.24

BELX.TOOCGONI.EZECT.URD.UULIN.DOOR.ZECIN.UURXAI.NEBTIN.ZOONOG.BAIJ.BAIGAAD.XAACAN.TYYXTEI.GEBJ.TUXAIN.UULIN.DOOR.NARANTUULIN.ZAX.DEER.GOO.CAIXANI.BARAA.ZARDAG.BYDEEGIN.ALTANTUIA.ALTANZEZEG.GANTULGA.GANJULUUN.GANZEZEG.EDGEER.XULGAAJUUD.NOXOIN.BELEG.ERXTENTEI.N.OORCDINX.N.BELEG.ERXTEN.N.NILEED.XURIZAL.XIJ.NAALDAAD.BAIJ.BAIDAG.BIDNIG.TUCGAI.SHYXERIN.ANGIN.OBIZERUUD.IRJ.CALGAJ.OGOXIG.GUIDAG.EDGEER.ZABAAN.XULGAAJUUD.GAZAR.DOOR.XIMIN.YNERTEI.UC.XIJ.BORLUULJ.XUDALDDAG.XARIN.GAR.UTCAAR.XORT.XI.DAMJU

Avatar

MARSHIL.L.D.ERDENEBAT.MN.KOM. 2021-10-26 64.119.17.24

ZAICAN.UUL.N.PREMADIN.GURBALJIN.BAIGAAG.CAITAR.TOGTOOLOO.YCEGTEI.UUL.N.PREMADIN.GURBALJINGIN.JIJIG.CUURTAI.UUL.BOLOX.N.TOGTOODOJ.BAINA.5.ULAANBAATAR.XOTIN.ZAICAN.YUK.BOGD.YUKON.DOOR.XULGAAJUUD.NUUGDAJ.AMIDARAAD.XYMYYCIN.CANAA.BODOLIG.ALCAAC.TUCGAI.CANCER IN.TOXOOROMJOOR.UDIRDAAD.19.JIL.BOLCON.BAINA.BYDEEGIN.ALTANTUIA.GANZEXEG.GEDEG.NARANTUUL.ZAX.DEER.GOO.CAIXANI.BARAA.ZARDAG.XULGAAJUUD.HER.UTACEAT.DAMJUULJ.XORT.COO.DAMJUULJ.BAINATED.BELX.TOOCGONI.EZECIN.BUUDALIN.YES.JIJIG.YUKON.DOOR.TUCGAI.AGUID

Avatar

Зочин 2021-10-26 45.153.160.140

Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт — https://mysp.ac/50fjz

Avatar

Зочин 2021-10-26 192.82.72.118

Битгий шальчигнаад бай, цэрэг 2 жил байх хэрэгтэй

Avatar

Зочин 2021-10-26 202.9.46.213

Монголд цэрэг арми огт хэрэггүй захиалгаар ажиллаж авилгааар амьдардаг цагдаг ч 50 хувь цомхотгож шудрага чадварлаг цөөн хүнтэй болгох ёстой
генерал офицер нэртэй ажилгүй архичин авгайчин танхай хулгайч худалч нөхдүүдийг улсын мөнгөөр хичнээн жил тэжээдгийн бүгдийг нь мал дээр тариа ногоон дээр гаргах хэрэгтэй

Avatar

Зочин 2021-10-26 192.82.88.202

Batlan hamgaalahiin Said ni iim sanaa bodoltoi, Tsagdaagiin darga ni 60-aad jiliin umnuh (1964 oni) ervvgiin huuliig heregleh ermelzleltei……. Ene er ni yu boloh geed bainaa, taminee !!!

Avatar

Зочин 2021-10-26 202.9.46.248

хүүгээ цэрэгт явуулахгүй ээ, аав, ээждээ буцаж ирэх баталгаа байхгүй, нэг бол амь нас, эрүүл мэмндээрээ хохирч байна, нэг бол яргалалыг тэвчихгүй а******н болж байна., хүүгээ явуулахгүй, гадаадад дутаалгана. ккккккк Хүний эрүүл саруул хүүг авч явж эрүүл мэнд, амь насаар нь тоглочихоод сурь өвчтэй байсан гэж гүтгэж байгаа харагддаг.

Avatar

Зочин 2021-10-26 124.158.64.127

Энэ муу генералын хүүхэд цэрэгт явсныг шалгаач. Яваагүй бол 2 жилээр нь явуул даа. 1 эр гэсэн эртхэн 1 жил хаагаад үр хүүхдээ бодох хэрэгтэй. 2-3 жилийн цэргийн алба хүн амын өсөлт, хүүхэд гэр бүл төлөвлөлтөд гай. Хүнээ өсгөхөө бод. Цөөн хүнтэй бол цөөн цэрэгтэй.

Avatar

Зочин 2021-10-26 192.82.91.238

Цэргийн албыг хүчээр биш хүслээр явдаг болговол цэргийн алба хөгжинө. Хэрэглэгчээ татна гэдэг шиг юм болно.

Avatar

Хариулт 2021-10-26 150.129.140.209

Аавын хүүг алаг үзэхгүй ээ.Эрчүүд бүгд цэргийн албө хаах нь зөв.146 сая хүнтэй орос 2 жил алба хааж байх юм.Монголч 2 жил алба хаадаг болох хэрэгтэй.Алба хаахгүй бол 24 сая буюу сарын нэг сая төгрөгөөр тооцож дүйцүүлж болох юм. Алба хаагаагүй бол төрийн албан ажиллах эрхгүй байх.Алба хаасан 1 жил дутамыг 1,5 жил ажилласанаар тооцох хэрэгтэй.Цэрэг арми үгүй бол хилийг хэн хамгаалах юм бэ.Хамгаалалтгүй хилээр дураар хүмүүс орж ирээд МОНГОЛ минь уусчихнаа.Дуусчихна.

Avatar

Зочин 2021-10-26 124.158.64.127

Чи битгий гуц. Чи өөрөө яв. Чи писда х***а авгай авахгүй л бол үхсний чинь уусах вэ. Эрсүүдийг цэрэгт 3 жил явуулж араар нь х***а нарт хүүхнүүдийг өгөх үү 1 монгол залуу ч гэсэн эрт 1 жил хаагаад үр хүүхдээ эртхэн бодъё

Avatar

Үнэн ҮГ 2021-10-26 43.242.242.82

Албан хүчээр цэрэгт дайчилдаг энэ тэнэг тогтолцоог нэн даруй засах хэрэгтэй. Дэлхий дээр ингэж албадаж хүчээр цэрэгт татдаг орон Монгол Орос Хойд Солонгос, БНСУ л байгаа. Монгол улс мэргэжлийн цомхон армитай байхад болно. Жирийн ардын хүүхдүүдийг цэрэгт яргалж байгаагаа "эр хүн үг даадаг болдог" гэсэн утопи филосифиор ард түмний тархийг угааж байгаа шивэр, шивтэр ханхалсан, гүзээтэй офицерүү өөрсдөө хилийн цэргээ манавал таарна. Ард түмний хүүхдүүд та нарын зугаа биш.

Avatar

Санаа зовогч 2021-10-26 78.187.120.177

Дэлхийд цэрэггүй улс /Швейцар гээд л хэлж а**х байх даа, системийг нь судлаарай даа/хэд байдаг вэ. Цэрэггүй гэвэл аль нэг гадны улсын хамгаалалтанд байна л гэсэн үг. Дэлхийн практик ч тийм байна. Зарим хэрэг зөрчлөөр шалтаглан нийтэд нь харлуулах хэнд ашигтай вэ эх оронч нараа. Та бидний төрөл төрөгсөд, найз нөхөд, ах дүү нар цэрэгт байдаггүй хэрэг үү. Цэргээ доромжилдог манайхан шиг улсыг та нөхөд гаднаас хайгаад үзээрэй. Тэд чинь таны л нэг тал шүү.

Avatar

Зочин 2021-10-26 66.181.161.104

Хамгийн майн цэрэгжилттэй улс чинь Швейцар шүү дээ. Эр эмгүй буугаар бууддаг улс. Хүсвэл нэгхэн өдрийн дотор хоёроос гурван сая цэрэг гаргаж чаддаг цорын ганц улс.

Avatar

8877 2021-10-26 202.179.27.51

Саяхан хаагаад ирсэн. Монголын арми гэж бүр хамгийн ядуу арчаагүй газар. Хужаад хийлгэсэн хувцас нь шалаан доогуур ганц мөлхөхөд салбайгаад ойчно, гутал бол бүр хэрэг байхгүй. Мон-Орионт ч гэнэ үү шахааны компаний гутал долоо хоноод л цоорчихдог. Өвөл олон цэргийг бөөргүй болгосон доо. Хүний наад захын хэрэгцээ болсон нойлын цаасаа ч хангалттай өгчиж чадахгүй арчаагүй суганууд хүүхнүүд цэрэгт яваад эхлэвэл даамсгийг нь ч авч өгч дийлэхгүй. Цэргүүд чинь яг мах идэж байна уу шалгаарай сайд аа!

Avatar

мм 2021-10-26 202.55.188.82

Элбэгийн суганы үс сэтгүүлч байна. Цэргийн алба хамгийн багадаа 2 жил байх нь зөв. Цэрэг бол албадлага. Тэгж байж сумны өөдөөс эх орноо хамгаална.

Avatar

Зочин 2021-10-26 192.82.91.238

Ха ха. Ажилгүй новшнууд. Авсан цалин ч үгүй.

Avatar

Зочин 2021-10-26 124.158.64.127

Чи дуугүй зайл даа. 2 жил бөөсөндөө баригдаад ирээч ээ.

Avatar

Зочин 2021-10-26 202.9.46.213

л***р минь өөрөө явж тэр эх орон гэж юмаа хамгаал
Монгол иргэнээ юугаар гийгүүлсэн юм п***а

Avatar

mgl 2021-10-26 202.126.89.40

армийн сургалт, менежментийг боловсронгуй болгоод бүгд цэрэгт алба хаах нь маш зөв.

Avatar

Зочин 2021-10-26 139.5.217.12

Хүн болгон цэргийн алба хаах нь юу нь буруу гэж

Avatar

Зочин 2021-10-26 103.212.118.215

Монгол цэрэг зэвсгээр яахыын .Яаж ч чадахгуй

Avatar

Зочин 2021-10-26 124.158.96.23

Ж.Нямсүрэн сайн сэтгүүлч – эрүүл сэтгэлгээтэй. Монгол улс эх орноо дипломат бодлогоороо хамгаална гэж 30 жил яриа биз дээ. Одоо б** з****г үйлдвэрлэж дайнжиж тэнэгтэх юм байна. Үхсэн баас…. Цэргийнхээ хоолны халбагыг нь хийгээд өгч чадахгүй байж шүү.

Avatar

Зочин 2021-10-26 202.9.41.88

Зарим хүмүүс Хятад, Оростой найрамдалт харилцаатайф байхыг эсэргүүцэж шүүмжилдэг. Ил тод харааж зүхдэг

Avatar

ЭЛБЭГДОРЖ 2021-10-26 104.244.77.13

Модон жорлонгуудаасаа эхлээд яаралтай салах хэрэгтэй дараа нь б** з****г мөрөөдөж болох юм

Avatar

үнэн 2021-10-26 192.82.66.247

Монгол улс цэрэг техник ээ сайжруулах естөй. Бүх дэлхий армиа бэхжүүлж байна. Дэлхийн хүчний тэнцвэр өөрчлөгдөж байна. Хэрэв АНУ, болон ЕХ – ны ардчилсан улсууд голлон тоглох үүргээ алдвал хятад, орос 2 хэзээнээсээ дүрэмгүй тоглодог улсууд, Монголын хувь зая эвгүй болно. Бүх эрэгтэй эмэгтэй хүүхдүүдийг сургуулийн сүүлчийн 2 жилийг цэрэгжилтийн байдалд сургавал зохино. Хүн амаа хагас цэрэгжүүлж, галт зэвсгийг ашиглах хуулийг батлах хэрэгтэй. Улс галт з****г үйлдвэрлэх тал дээр ч анхаарах ёстой.

Avatar

Зочин 2021-10-26 104.244.77.13

Эмэгтэйчүүд цэрэгт явах аа😵🤦🤮

Avatar

Зочин 2021-10-26 66.181.183.133

Барууны орнууд ямар ч падлий байхгүй ац минь! Оросын нөлөөгөөр монгол тусгаар улс явж байна. Ажил хийж татвар төлж үз матар минь!

Avatar

зочин 2021-10-26 64.119.17.222

Одоогийн залуус тухайн үед ардчилал байгуулсан хэмээн цээжээ дэлдэж буй нөхөдийг шүүхэд өгч болно. Яагаад гэвэл тэд өөрсдөө улсын хөрөнгөөр ясли, цэцэрлэг дунд сургууль, гадаад дотоодын их дээд сургуульд үнэгүй сурч боловсорчихоод тухайн үеийн нялх балчир байсан хүүхдүүдийн ирээдүйг хааж өндөр үнэтэй ,чанаргүй боловсрол нийлүүлж шахсан тул бүхэл бүтэн үеийг хохироосон буруутай.

Avatar

Иргэн 2021-10-26 202.126.89.244

Салаа цэргийн зэвсэглэл мэддэггүй, ёсолж чаддаггүй, архичин гeнeрал олон байгаа гэвэл Та итгэх үү. Худлаа байлгүй гэж эргэлзэж байвал нэрсийг зарлаж болох.

Avatar

зочин 2021-10-26 64.119.17.222

Энэ бол 30 жилийн өмнө улсын баатар Батүүл,, Элбэгдорж , …… нарын гудамжны нөхдийн улсаа худалдаж ардчилалыг буруу явуулж эх орныхоо үндэсний 400-500 үйлдвэр ,нэгдэл, сангийн аж ахуйгаа, үндэсний боловсон хүчнээ, боловсролын системээ , Хятад АНУ 2-ын гайхамшигт зөвлөлгөөний дагуу бодлогогүйгээр устгасны хар гай. Үүнийг эдийн засгийн аллага гэж байгаа юм даа. Иймээс бид эргээд 30 жил үрүүгээ алхаад марш.

Avatar

Зочин 2021-10-26 192.82.91.238

Тэжээгчээ алдаад сөнөсөн шүү. Харин ч хувьд очсоноор зарим нь тэсэж үлдсэн. Тогтолцоо нь буруу байснаас болсон. Худлаа гэвэл хувьчлаагүй үлдсэн хэд нь одоо дандаа алдагдалтай ажиллаж байна.

Avatar

зочин 2021-10-26 122.201.31.39

Хятадтай огт харицаагүй 70 жил яваад л ирсэн юм болох байлгүй дээ.

Avatar

зочин 2021-10-26 202.131.230.98

2 жилтйн цэргийг улс тэжээж барахгүй байхаа нэг жилийн цөөн тооны цэргээ яая гэж байж

Avatar

ШИЙДВЭР ГАРГАГЧДАД УЛАМЖЛАХ НЬ 2021-10-26 202.70.33.242

ЭРЧҮҮД БҮХ НИЙТЭЭР ЦЭРГИЙН АЛБА ХААДАГ ХУУЛЬ ЗАЙЛШГҮЙ ХЭРЭГТЭЙ, ЦЭРЭГ БОЛНО ГЭДЭГ ЭР ХҮНД ХАТУУЖИЛ,НӨХӨРЛӨЛ, ЗАХИРАХ ЗАХИРАГДАХ ЁС ГЭЭД ОЛОН ТАЛЫН ОЙЛГОЛТ ӨГНӨ, ХУГАЦАА БОЛ НЭГ ЖИЛ НЬ ХАНГАЛТТАЙ,ХАРИН БАРИЛГЫН ЦЭРЭГ ГЭХ МЭТ БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН САЛБАРТ АЖИЛЛАХ ЦЭРГҮҮДИЙГ АРАЙ УРТ ХУГАЦААНД ТЭГЭЭД Ч ЦАЛИНТАЙ БАЙЛГАВАЛ ЦЭРГЭЭС ХҮН ИХ ЗҮЙЛ МЭДЭЖ СУРЧ ХАЛАГДАНА ДАА

Avatar

Сар 2021-10-26 202.70.33.242

Амны бэлэггүй юм хэлж ярихын. Бид бүхэл бүтэн улс идэх, өмсөх, эм тан, орон байраа өөрсдөө болгох уламжлалт ухаан, арга туршлагатай. Улс маань өргөн уудам нутагтай арвин их малтай, уламжлал маань хөгжиж, хөрвөх боломжтой харин бидний монголчууд бэлэнчлэх сэтгэлгээтэй ч цагаа тулахаар хөдөлдөг ард түмэн. Монгол хүний хүч ухаан шавхагдашгүй. Энэ саад биш харин ч бидэнд боломж нээж өгч байна. Хил удаан хаагаасай. Бид өөрсдийнхөө бүтээсэнг хэрэглэж урамшиж амьдармаар байна. Юу чаддагаа хармаар байна

Avatar

Иргэн 2021-10-26 192.82.75.128

Энэ цэргийн философи нэг л буруу яваад байна. Хайртай бүхнээ харийн дайснаас өмгөөлөн хамгаалсан цэрэг эрийн тухай биш л байгаа юм даа.

Avatar

Зочин 2021-10-26 202.55.183.108

Залууст нээх хайртай дуртайдаа биш түгжилийн тэнэгтддэг модны булшилаачаар ажиллуулах гэж бгаамаа МАНгарууд

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж