Австрали нүүрсний экспортын өрсөлдөөнөөс гарахгүй | News.MN

Австрали нүүрсний экспортын өрсөлдөөнөөс гарахгүй

Австрали нүүрсний экспортын өрсөлдөөнөөс гарахгүй

Австрали нүүрсний экспортын өрсөлдөөнөөс гарахгүй

Цар тахал гарснаар нүүрсний гол импортлогч орон Хятад улс нь олон сорилттой тулгарсан. Тухайлбал, Австрали улстай худалдааны маргаан үүсгэж, Өмнөд Хятадын тэнгист чингэлэг тээврийн түгжрэл үргэлжилж, нүүрсний хомсдол үүссэн зэрэг нь Хятадын эдийн засгийн чадамж, асуудлыг шийдвэрлэх чадварыг сорьсон.

Яг жилийн өмнө буюу 2020 оны аравдугаар сард Хятадын төрийн өмчийн компаниудыг Австрали улсаас импортоор бараа, бүтээгдэхүүн авахаа зогсоох үүргийг Бээжин өгсөн. Энэ нь Хятад болон Австрали улсын хооронд  үүссэн зөрчил хурцадсаныг илэрхийлж байв. Австралийн нүүрсний гол худалдан авагч Хятад улс импортын хориг тавьсан нь ОХУ, Хятад зэрэг улсуудад боломж олгосон. Улмаар Австралийн орон зайг нөхөхөөр Зүүн Ази, Зүүн Хойд Азийн орнууд уралдсан. Гэвч тэдний нийлүүлэлт хангалтгүй байсныг  энэ оны зургадугаар сард Хятадын үйлдвэрүүдэд цахилгаан тасарч, эрчим хүчний хомсдол үүссэнээс харж болно. Хятадын Шинжаан, Хөхнуур, Юнань, Жяньсу, Фүжиан, Гуанши, Гуандун зэрэг бүтээгдэхүүн үйлдвэрлэл төвлөрсөн гол мужуудад эрчим хүчний хомсдол үүсчээ. Улмаар АНУ-ын “Apple” компанид “iPhone” утасны эд анги нийлүүлдэг Куншан хотын үйлдвэр эрчим хүчний нийлүүлэлтдээ хязгаарлалт тогтоосноо зарласан.

Хятадын засгийн газар болон орон нутгийн захиргаанаас дотоодын эрчим хүчний хомсдлыг өвлөөс урьтаж шийдвэрлэх арга замыг эрэлхийлж байна. Ялангуяа зүүн хойд хэсгийн мужуудад өвөл их хүйтэрдэг. Эрчим хүчний хомсдол үүсч,  нүүрсний үнэ нэмэгдсэнээр байгаагаас шалтгаалан Бээжин нь тээвэрлэлтийн зардал, үнэ тарифыг бодолцож, Индонези, ОХУ, Монгол зэрэг орнуудаас авах импортын хэмжээгээ нэмэгдүүлэх болов. Үүний зэрэгцээ Казахстан улсаас анх удаа дулааны нүүрсийг Хятадын Жезян муж руу нийлүүлсэн. Нийлүүлэлтийн талаас харвал ОХУ, Монгол, Индонези улсууд Австралийг бодвол Хятадтай ойр. Тиймээс Хятадын зүүн хойд хэсгийн мужууд ОХУ-тай хамтран ажиллахаар сонгож, Амураас эрчим хүч импортолж эхэлжээ. Эрчим хүчний том экспортлогч орон болох ОХУ нь хэдийнэ Монгол, Хятадын эрчим хүчний салбарын салшгүй нэг хэсэг болсон. Өнгөрсөн жил Оросоос Хятад руу нийлүүлэх нүүрсний экспорт огцом нэмэгджээ. Түүнчлэн энэ оны эхний хагаст ОХУ нь 24.15 сая тонн нүүрсийг Хятад руу нийлүүлсэн бол жилийн өмнө ердөө 16.2 сая тонныг нийлүүлсэн байв. Үүнээс харвал нийлүүлэлт 50 орчим хувиар өссөн байна.

Харин Монгол Улсын хувьд нүүрсний экспорт Хятадаас Австралийн эсрэг хориг тавьснаас сарын дараа 17.17 хувиар өсчээ. Монголын гаалийн мэдээллээр энэ оны эхний есөн сард 11.9 сая тонн нүүрс экспортолсны 11.3 сая тонныг Хятад руу нийлүүлжээ. Гэвч Монголоос Хятад руу нүүрс нийлүүлэх тээвэрлэлтийг сайжруулах шаардлага тулгарсан.

Хэдийгээр Хятадын засгийн газраас коксжих нүүрсний нийт импортын хэмжээг нэмэгдүүлэх бодлого баримталсан боловч Австралийн эсрэг хориг тавьснаас шалтгаалан жилийн үзүүлэлтээр импорт 41.5 хувиар буурчээ. 2020 эхний хагаст Австралиас Хятад руу 24.1 метр тонн нүүрс нийлүүлсэн нь Монголын экспортын хэмжээнээс бараг гурав дахин их юм. Австралид хориг тавьснаар Хятадын нүүрсний импорт энэ оны эхний хагаст 22.3 метр тонноор буурчээ.

Гэсэн ч Австрали улс нүүрсний зах зээлийн өрсөлдөөнөөс шахагдах бодолгүй байна. Хамгийн их шүүмжлэлд өртдөг бохирдуулагч орнуудын нэг Австрали улс 2050 он гэхэд нүүрс хүчлийн хийн ялгарлыг тэглэх зорилт тавьснаа энэ долоо хоногт танилцуулсан. Гэхдээ энэхүү зорилтод нүүрсний салбарыг багтаахгүй гэдгийг онцолсон байна. Учир нь Австрали бол байгалийн хий, нүүрсний том экспортлогч орон бөгөөд түүхий түлшний олборлолтоо бууруулах бодолгүй байгаа аж.

Австралийн ерөнхий сайд мэдэгдэлдээ “Олон улсад эрэлт байсаар байгаа нөхцөлд бид уурхайн олборлолт зэрэг хүнд үйлдвэрлэлийн салбараа нээлттэй хэвээр үлджээ, өрсөлдөөн, дасан зохицлыг хослуулна” гэжээ. Гэхдээ Австрали нь эрчим хүчний хэрэглээг хангахын тулд нарны эрчим хүч болон байгалийн хийн хөрөнгө оруулалтаа эн тэргүүнд нэмэгдүүлэхээ мэдэгджээ.

ЭХ СУРВАЛЖ: CNN, DIPLOMAT

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

6 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-10-27 185.220.100.250

*** Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт — https://mysp.ac/50fjz

Avatar

Зочин 2021-10-27 115.131.7.78

Мерт тонн гэж юун шинэ хэмжүүрийн нэгж гаргаад ирэв ээ

Avatar

Зочин 2021-10-27 107.115.243.60

Орос ХУЙ улсын баатар женко батлагадаа баяралалаа…..түмэн үеэрээ түмний х****л идэж яваарай

Avatar

Зочин 2021-10-27 202.179.27.243

Эрчим хүчний том экспортлогч орон болох ОХУ нь хэдийнэ Монгол, Хятадын эрчим хүчний салбарын салшгүй нэг хэсэг болсон.2020 эхний хагаст Австралиас Хятад руу 24.1 метр тонн нүүрс нийлүүлсэн нь …ха ха ха

Avatar

Шударга хүн 2021-10-27 66.181.191.107

Google translate hiigeed edit hiihgui niitelsen baina hend zoriulj nitelj baigaa bol

Avatar

news 2021-10-27 197.211.58.72

Та бөөрөө зармаар байна уу?
Та санхүүгийн хямралын улмаас бөөрөө зарах боломжийг хайж, юу хийхээ мэдэхгүй байна уу? Та санхүүгийн бэрхшээлийг даван туулж байгаа хэвээр байгаа бол танд бөөрөө асар их үнээр 760,000 доллараар зарж, маш эрүүл хэвээр байх боломж байгаа. Фортис эмнэлэг бөөрний хүнд донороос 760,000 доллараар бөөр худалдаж авч байна. Эмч ээ, хүссэн зүйлээ авч, ядуурлаас ангид байхын тулд тэд таны визний тодорхой хэсгийг төлж, хагалгаанд орохын тулд визний төлбөрийг төлж, хагалгааны дар

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж