Өнгөрсөн жил “SolarWinds” кибер халдлагыг гүйцэтгэсэн Орост төвтэй агентлаг АНУ-ын компьютерийн системд нэвтрэх замаар тус улсын олон зуун компани, байгууллага руу нэвтэрсэн болохыг “Microsoft” Ням гаригт мэдээлэв.
“Microsoft”-ийн мэдээлснээр тус халдлага зуны турш үргэлжилсэн кибер довтолгооны ердөө нэг хэсэг байсан гэв. Тодруулбал, долдугаар сарын 1-нээс аравдугаар сарын 19-ний хооронд нийт 609 хэрэглэгч халдлагад өртсөн байна.
Гэхдээ сүүлийн үед үйлдсэн халдлагууд голдуу үүлэн үйлчилгээ үзүүлэгч болон борлуулагчид руу чиглэж байгаа аж. Мөн сүүлд хийсэн халдлагуудын багахан хувь л амжилттай болсныг “Microsoft” онцолжээ.
АНУ-ын кибер аюулгүй байдлын албаны нэрээ нууцлахыг хүссэн өндөр албан тушаалтан "Хэрэв үүлэн үйлчилгээ үзүүлэгчид кибер аюулгүй байдлын үндсэн арга хэмжээг авсан бол халдлагаас урьдчилан сэргийлэх боломжтой байсан” гэжээ.
ОХУ-аас технологийн нийлүүлэлтийн сүлжээний янз бүрийн цэгүүдэд урт хугацааны, системтэй халдлага үйлдэх болсон нь Оросын засгийн газрын хяналтын системийг бий болгох зорилготой гэж үзэж буй.
ЭХ СУРВАЛЖ: REUTERS
Холбоотой мэдээ