"Зэсийн шинэ ордыг илрүүлэхэд 1.7 их наяд ам.доллар шаардлагатай " | News.MN

"Зэсийн шинэ ордыг илрүүлэхэд 1.7 их наяд ам.доллар шаардлагатай "

"Зэсийн шинэ ордыг илрүүлэхэд 1.7 их наяд ам.доллар шаардлагатай "

"Зэсийн шинэ ордыг илрүүлэхэд 1.7 их наяд ам.доллар шаардлагатай "

Үйлдвэржилтийн бодлогын байнгын хороо хуралдаанаар Монгол Улсын 2022 оны улсын төсвийг хэлэлцлээ.


УИХ-ын гишүүн Д.Батлут:

-2022 оны төсөвт уул уурхайн голлох бүтээгдэхүүний үнийг хэрхэн тооцоолсон бэ?

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон:

-2022 онд нүүрс болон зэсийн баяжмалаас төсөвт төвлөрүүлэх орлогын хэмжээг нэгдсэн төсвийн орлогын гурван хувиас давна гэж тооцсон.  Нэг тонн  зэсийн тэнцвэржүүлсэн үнийг 6306 ам.доллар, нэг тонн нүүрсний тэнцвэржүүлсэн үнийг 73.4 ам.доллараар тооцсон. Өнөөдрийн байдлаар зэсийн үнэ 10 мянган ам.доллар хавьцаа байна. 2022 онд зах зээлийн нөхцөл байдлаас шалтгаалан үнэ буурлаа гэхэд 8500 ам.доллараас буухгүй гэсэн төсөөллийг олон улсын шинжээчид дүгнэж байна. Өөдрөг төсөөллөөр харах юм бол зэсийн үнийг одоогийн байгаа хэмжээнээсээ өснө гэж тооцож байна.   

Ойрын жилүүдэд сэргээгдэх эрчим хүч, цахилгаан машин гээд ярьвал зэсийн өсөн нэмэгдэж байгаа хэрэгцээг геологийн нөөц хангаж дийлэхгүй. Тиймээс шинэ нөөцийг илрүүлэхэд 1.7 их наяд ам.доллар шаардлагатай гэх тооцоо гарсан. Үндсэндээ нүүрсний үнэ монголын зах зээлд таатай байгаа. Экспортын биет хэмжээний хувьд 2020 оны гуравдугаар сарын 10-нд анхны тохиолдол Оюутолгойн уурхай дээр гарах хүртэл манай нүүрсний экспортын хэмжээ 2019 онд экспортолсон 36.7 сая тонноос  20 гаруй хувиар давж явсан.

Гашуунсухайтад чингэлэг тээврийн терминал ашиглалтад орсон. Шивээ хүрэн боомтод чингэлэг тээврийн терминал арваннэгдүгээр сарын 10-н хавьцаа ашиглалтад орно гэж тооцож байна. Чингэлэг тээврийн терминалууд тус тусдаа 10 сая нүүрс гаргах боломжийг нэмэлтээр олгосон.

УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд:

– Баруун аймгийг эрчим хүчээр хангах асуудлыг хэрхэн шийдвэрлэх вэ?

Эрчим хүчний сайд Н.Тавинбэх:

-Аймгийн төвүүдээс цахилгаан дулааны хангамжын хувьд тулгамдсан асуудал олонтаа нь Говь-Алтай аймаг. Эхний ээлжид Тайшир Есөнбулаг сумын хоорон дахь  цахилгаан дамжуулах агаарын шугамын нэвтрүүлэх чадвар хүчдэлийн түвшинг нэмэгдүүлэх ажлыг хийж байна.

Харамсалтай нь гурван жилийн өмнө үүссэн тендерийн гүйцэтгэгчтэй холбоотой маргаанаас болоод өнөөдрийг хүртэл ажил эхлээгүй. Ганц сайн зүйл нь тендерт оролцсон талуудтай ярилцаад ажлыг нь эхлүүлэхээр болсон. Яг ажил эхлэхээр болсон чинь үнийн өсөлтөөс шалтгаалан нэмэлт санхүүжилт шаардлагатай болсон. Азийн хөгжлийн банк, Дэлхийн банкны хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр Есөнбулаг суманд 10 кВ-ын нарны цахилгаан станц барих ёстой. Саяхан тендер зарласан. Босго хэтэрсэн учраас хэлэлцээрт орсон ч амжилтгүй  болоогүй учраас тендерийг дахин зарласан.

Нарны цахилгаан станцтай хамт хүчдэлийн уналтыг сайжруулах нэмэлт тоног төхөөрөм авах ёстой. Үүний санхүүжилтийг шийдсэн. Алтай сумын  сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрийг эхний ээлжид шийдэхээр гүйцэтгэгчийг шалгаруулсан.Барилга угсралтын ажил хийж байна. Уг нь ирэх арванхоёрдугаар сард багтаан ажлыг нь дуусгахаар төлөвлөсөн ч хил гааль хаасан учраас ажил удаашралтай байна.  Алтай сумын цахилгааныг импортоор давхар хангах ТЭЗҮ батлагдах шатанд байна. Арван аймгийн дулааны цахилгаан станцын хувьд хоёр удаа тендер зарласан ч амжилтгүй болсон.  Өмнөх тендерийг алдаагаа арилгаж гурав дахь тендерийг зарлаад Солонгосын Экзим банкинд саналаа хүргүүлсэн.  Аравдугаар сарын 1-ний дотор тус банк хариу ирүүлнэ гэсэн боловч ирээгүй. Банкнаас хариу ирвэл үнийн саналаа нээгээд гэрээ хийгээд ажил эхлэх боломжтой болно.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ТэнэглэлТэнэглэл
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

29 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-10-26 185.100.87.72

!!!!!!! Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт — https://mysp.ac/50fjz

Avatar

Зочин 2021-10-26 66.181.183.99

1.7 их наяд USD гэнэ үү. Энэ чинь АНУ-ын батлан хамгаалахын 3 жилийн, БНХАУ-ын батлан хамгаалахын 6 жилийн зардал байна шдээ. Худлаа байхаа тээ. Эсвэл манайхны шунал ийм болцымуу

Avatar

Оноч 2021-10-26 66.181.161.92

Ер нь бол тийм. Пентагоны 2 жилийн төсөв. Жилд 850 тэрбум ам.доллар гэвэл. Хятад 300 тэрбум арай хүрэхгүй байгаа байх. Тэгвэл 6 жил гэдэг нь үнэн.

Avatar

Оноч 2021-10-26 66.181.161.92

Оросын Батлан хамгаалахын жилийн төсөв 80 тэрбум ер нь бол 100 арай хүрэхгүй. 18-20 жилийн төсөв шахуу юм.

Avatar

Зочин 2021-10-26 202.126.89.239

Зэсийн шинэ орд нээрэд шаардагдах 1.7 их ная ам. доллар дэлхийд үү . Манайд шаардлагатай байгаамуу

Avatar

Зочин 2021-10-26 202.55.188.100

Шаарнуудаа одоо болно илэрүүлээд л гадныханы хоол болгодог байж зүгээр хойч үедээ үлдээе .

Avatar

Зочин 2021-10-26 202.126.94.99

Одоо газар ухахаа зогсоое. Толгойгоороо хегжье, Сингапур шиг.

Avatar

Зочин 2021-10-26 202.126.88.199

Singapurchuud shig songogchid biden dun mash tsuun shu

Avatar

Зочин 2021-10-26 49.180.134.113

Orosoos neft zahilgaanii haraat boloh l undesnii auylgui baidalshuu

Avatar

1.7 Ихнаыд доллар гэж юугаа хуцаад байгаа ЭРГҮҮ хог вэ??? 2021-10-26 66.181.186.145

Энэ одоо юугаа хуцаад байгаа эргүү хог вэ????? Ийм сайд байдаг юм уу????????? 1.7 их наяд доллар гэж хэр их мөнгө болохыг мэдэж байна УУ?????? 5 Оюутолгойн баялгийг ухаж зарсантай тэнцэх хэмжээний үнэ шүү дээ.

Avatar

Зочин 2021-10-26 202.131.225.197

yaj iij baigaad ur zeel avch tsusalhaa bodoh yumaa terendee garshchihsan

Avatar

Зочин 2021-10-26 139.5.216.30

БҮР ИХ НАЯД ДОЛЛАРААР НЬ ИДЭХ САНААТАЙ БОЛЖЭЭ БИРДНҮҮД

Avatar

Зочин 2021-10-26 202.179.27.51

Олборлосноо хайлуулж чадахгүй байж битий галзуурцгаа. Одоо Оюу Толгой, Эрдэнэт, Цагаан Суваргаас гарч байгаа зэснийхээ ядаж талыг катод болгодог болчоод ингэж х** та нар

Avatar

Зочин 2021-10-26 150.129.140.186

Уул уурхайн ордыг яаж илрүүлдэг менежмент, санхүүжилтийн талаар ямар ч мэдлэггүй хүн юм уу даа. Оюу Толгой яаж энэ хүрсэн бэ гэдгийг эрх биш сонссон л баймаар юм. Мартчтхсан юм болуу? Ийм маанаг юм ярьж болдог юм байхдаа?

Avatar

Зочин 2021-10-26 103.212.118.215

Балай сэтгуулч авгай алдаатай бичээд тэрийг нь ойлгохгуй оркууд орилолдоод л зугаатай юм аа.

Avatar

Зочин 2021-10-26 139.5.217.51

Юун зэсийн нөөц шинээр хайх вэ….Хармагтай, Өндөр нарангийн ордуудаа яаралтай төрдөө аваа чээ….Тэр ордууд чинь Оюу толгойгоос дутахааргүй баян орд гэж шуугиад нам дарагдлаа шүү дээ…Та нар ард түмэндээ ил тод мэдээлэл өгөөч дээ…Дандаа гадны мэдээллээс сонсож байх юм. Шуналын хүүдий болсон луйварчид хоорондоо нууцаар ярилцаж гадны компанид өгөх гээд зүтгээд байгаагий чинь мэдэж байна шүү дээ….Газар доорхи баялагийг цөөн хэдэн луйварчид хувиа бодон довоо шарлуулж таарахгүй шүү… Э

Avatar

АМЖИЛТ ХҮСЬЕ 2021-10-26 202.70.33.242

1,7 ИХ НАЯД ТӨГРӨГ БАЙХАА, БИЧИЖ БАЙГАА ЗҮЙЛЭЭ САЙН ХЯНАЖ БАЙ. ТАВИНБЭХИЙН ХЭЛДЭГ ЗӨВ ШҮҮ ДЭЭ. БАРУУН БҮСИЙН ХӨГЖИЛД ШИНЭ ЦАХИЛГААНЫ ЭХ ҮҮСВЭР МАШ ЧУХАЛ . ЭРСДЭЛГҮЙ АЖИЛ ГЭЖ БАЙХГҮЙ ТЭГЭХ ТУСМАА ТОМ ТӨСӨЛД ЯАВАЛ ТЭР ЭРСДЭЛИЙГ ХОХИРОЛ БАГАТАЙ ТУУЛАХ ВЭ ГЭДЭГ НЬ Л ЧУХАЛ ДАА.

Avatar

зочин 2021-10-26 202.131.230.98

энэ нөхөр оймсондоо хийх доллар бодож байгаад доллар гээд хэлчих шиг боллоо

Avatar

Зочин 2021-10-26 122.201.24.33

Тавинбэх гэдэг хөдөөний малчдын хүлээж аваад уулзахдаа их дээрэнгүй өнгө аясаар ярьсан. Их шийдвэртэй хатуу байр суурьтай хүн болж жүжиглэж малчдын дээрэлхэж байгаа ухаантай юм байна.Чам шиг бууны нохойд бид нутагаа өгөхгүй шүү. Чи тэр Увс Ховдын төчнөөн уурхайн нэгэн дээр л станцаа бариарай. Ховдын гол дээр гэвэл чам шиг кичигийн хэмжээнээс хамаагүй том асуудал үүснэ шүү.

Avatar

Зочин 2021-10-26 192.82.71.29

1,7 триллион оо? Хөхөхаха

Avatar

Irgen 2021-10-26 64.119.25.94

NAAD MONGOO BANKNUUDAD SAIN DILLERUUD AVAAD ARILJAAND OROOD BOSGOOCHEE DELHII TER CHIGEEREE HORONGIIN ZAH ZEELEES MONGO BOSGOJ BNSHDEEEE

Avatar

Зочин 2021-10-26 202.126.89.123

tegj baihaar hun burt $500000 ugchih

Avatar

Зочин 2021-10-26 192.82.75.218

Хөөе Тавинбэх ээ. 5 толгойн цахилгаан станцын тендерийн завхарсан юмныхаа учрыг ол.ши дарга нь хөрөнгө оруулалт хийх үгүй гээд байхад тендер зарлаад эргүү мал чинь.ганц 2 жижиг компаныг эс тооцвол том компанууд нь материал авахгүй гэж байна.Үйлтэй ажил дээр бүтэлгүй н**ш ирж дээ

Avatar

Зочин 2021-10-26 202.21.118.250

их наяд гэж хэдэн оронтой тоо гэдгийг мэдэх үү мангаруудаа

Avatar

Зочин 2021-10-26 43.228.131.118

Одоо наад ухаж, төнхөх асуудлаа болио боль. Хойч үедээ үлдээ дуракууд юмаа.

Avatar

Зочин 2021-10-26 66.181.161.125

yxax төнхөх юм л ярих юм уасан их баялаг уу барагддаггүй яасан их шунал уу бөө мөргөлүүд минь шуналын туламнуудыг хараагаад өг рио тинтог

Avatar

Tavinbeh zailmar 2021-10-26 202.9.47.27

Ene buzar bvh tom tendert atkas taviad yavuulahgvi zunduu gatsaalaa hugiin muu hulgaich

Avatar

Зочин 2021-10-26 192.82.77.129

Энэ засгийн ажил нэг л эргэж буцсан, бантан маягийн Гарсан тодорхой үр дүнгүй, цаг авсан, ирээдүй цаг дээр таамаг төдий байгаа юм даа

Avatar

Зочин 2021-10-26 202.55.183.108

Тэрбум байлгүйдээ. Ойрдоо энэ МАНгарууд тоон дээр албаар будилаад бна уу гүү юүү

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж