"Уул уурхайн салбарынхан ажил хаялт зарлаж болзошгүй" | News.MN

"Уул уурхайн салбарынхан ажил хаялт зарлаж болзошгүй"

"Уул уурхайн салбарынхан ажил хаялт зарлаж болзошгүй"

"Уул уурхайн салбарынхан ажил хаялт зарлаж болзошгүй"

Монголын эрчим хүч, геологи, уул уурхайн үйлдвэрчний эвлэлийн холбоо болон гишүүн байгууллагуудын төлөөлөл өнөөдөр /2021.10.26/ цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. 


ТУС ҮЙЛДВЭРЧНИЙ ЭВЛЭЛИЙН ХОЛБООНЫ ДАРГА Х.БУЯНЖАРГАЛ:

-Хөдөлмөрийн тухай хууль энэ оны долдугаар сард батлагдаж, ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжих гэж байна. Гэтэл энэ хуулийг мөрдөж эхлээгүй байхад зарим зүйл заалтыг нь хойшлуулах асуудлыг УИХ-ын нэр бүхий гишүүд, МҮХАҮТ, Ажил олгогч эздийн нэгдсэн холбооноос тодорхой үйл ажиллагаанууд зохион байгуулж эхэллээ. Тиймээс бид мэдэгдэл хийхэд хүрээд байгаа юм. Хэрвээ шинээр хэрэгжих Хөдөлмөрийн тухай хуулийн 92.4 дэх заалтыг УИХ-ын гишүүдийн хэлсэнчлэн Засгийн газраас УИХ-д өргөн барьж, батлуулсан тохиолдолд уул уурхайн салбарынхан эрхийнхээ хүрээнд орон даяар ажил хаялт зарлаж болзошгүйг албан ёсоор мэдэгдэж байна. Тодруулбал, Хөдөлмөрийн тухай хуулийн

  • 92 дугаар зүйл. Уртын ээлжээр ажиллуулах
  • 92.4. Уртын ээлжээр ажиллах ажилтны нэг ээлжид ажил үүрэг гүйцэтгэх хугацаа 14 хоног, амрах хугацаа 14 хоног байна.

"ОЮУТОЛГОЙ" КОМПАНИЙН ҮЙЛДВЭРЧНИЙ ЭВЛЭЛИЙН ХОЛБООНЫ ДАРГА Н.БАЯРМАА:

-УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил "Улаан бал" нэвтрүүлэгт оролцох үеэрээ "Оюутолгой" компанийн нэрийг дурдаж 14 ажиллаад, 14 хоног амрах хуваарийг хойшлуулах хүсэлт гаргасан. Хэрвээ Засгийн газар саналаа оруулж ирвэл УИХ дээр дэмжээд батлах боломжтой гэдэг байр сууриа илэрхийлсэн.

"Оюутолгой" компанийн удирдлагын зүгээс үйлдвэрчний эвлэлийн хороо болон нийт ажилтнууддаа 2022 оны нэгдүгээр сарын 1-нээс 14 ажиллаад, 14 хоног амрах хуваарийг мөрдөнө гэдгээ илэрхийлсэн. Үүнтэй холбоотойгоор одоогийн байдлаар 160 гаруй ажлын байрны зар шинээр зарлагдаад байна.

Уурхайчдын хувьд олон жил хүлээсэн энэ хуулийн заалтыг "Оюутолгой" компани түүчээлэн хэрэгжүүлнэ” хэмээн найдаж буй. УИХ-ын гишүүдийн хэлсэн шиг зохицуулалт хийвэл ажилтнуудын  дараагийн арга хэмжээг авахад бэлэн байна" гэв.

Х.ДОРЖПАЛАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

ИРГЭН 2021-10-26 202.9.46.11

ОДОО АЖИЛ ХАЯАГҮЙ, ЖАГСААЛ ЦУГЛААН ХИЙГЭЭГҮЙ, СУУЛТ ЗАРЛААГҮЙ, ТӨР ЗАСАГТ ШААРДЛАГА ТАВЬЖ АЙЛГААГҮЙ САЛБАР ҮЛДЭВ ҮҮ ?????????

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж